МАН-ынхны талцал дуусаж, хуйвалдаан нь эхлэв үү
МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсэг үүргээ зарим талаар гүйцэтгэжээ. 30:38-аараа талцчихаад байсан УИХ дахь бүлэг нь ямартай ч хуралдаж, нэг талдаа гарсан аж. Гэхдээ яг л олон нийтийн хардаж байсанчлан зарим гэм буруугаа “гар барьсныхаа” ард нуухаар тохирсон байх юм. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэхийг шийдэх хуралдааныг даргалахдаа Үндсэн хууль зөрчсөнийг Цэцээс тогтоочихсон.
2025-11-03
Завханчууд 10 гаруй жил барьсан шинэ теартаа ашиглалтад оруулж, анхны бүжгэн жүжгээ толилууллаа
Завханчууд 10 гаруй жил барьсан хөгжимт жүжгийн шинэ театраа ашиглалтад оруулж, анхны бүжгэн жүжгээ 400 гаруй үзэгчид толилууллаа. Л.Ванганы нэрэмжит, 800 хүний суудалтай энэхүү театрыг улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр барьжээ. Шав тавьсан 2011 оноос хойш олон жил царцаад байсан барилгын санхүүжилтийг сүүлийн таван жилийн төсөвт тасралтгүй суулгасны үр дүнд ийнхүү анхны жүжгээрээ нээлтээ хийгээд байна.
2025-10-31
Буруу булхайг эвлэрлээр халхлахгүй
МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсгийн санаачилгыг дэмжихгүй гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр үйлдлээрээ харуулав. Хариуцлагын гэрээгээ зөрчиж, Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах оролдлого хийгчдийг дэмжиж саналаа өгсөн Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа тэрбээр өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны эхэнд мэдэгдлээ. Танхимынхаа эсрэг ажилласан сайдад хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
2025-10-30
Бүрэн эрхийн ард гэмт хэргээ нуух оролдлого
Бүрэн эрхийнхээ дөрвөн жилд ямар ч хэргээр хууль, хяналтын байгууллагад шалгуулдаггүй байхыг хэсэг гишүүн хүсжээ. Үүний тулд УИХ-ын нэрийн өмнөөс Цэцэд хандах арга бодож олсон аж. Эл ажлыг гүйцэтгэх “төлөөлөгч” нь гишүүн С.Ганбаатар юм.
2025-10-29
Баян-Өлгийд “магнат” ч УИХ-д сураггүй Х.Жангабыл
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчил¬сан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн пар¬¬ламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн тө¬¬лөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-10-27
Цэц хэний эрх ашгийг хамгаалах вэ
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан, үүнээс гаргасан тогтоол, мөн хурал удирдсан дэд дарга Х.Булгантуяагийн үйлдэл Үндсэн хууль зөрчсөн тухай хүсэлтийг өчигдөр Цэц Их суудлын хуралдаанаараа шүүв. Энэ сарын 16-нд Ерөнхий сайд Г.Занданшатараас гаргасан уг хүсэлтийг Цэцийн гишүүн О.Мөнхсайхан хянаж, улмаар “ихэсгэсэн шаардлага” учраас онц ноцтой, яаралтай хэмээн авч үзэн, Их суудлын хуралдааныг товлосон юм. Ингэхдээ УИХ-ын үйл ажиллагаа болон дэд дарга Х.Булгантуяагийн асуудлыг нэгтгэн хэлэлцэх тогтоол гаргасан аж.
2025-10-23
Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн цаг үе
Үндсэн хууль ч, үнэн ч үнэгүйдсэн гунигтай цаг үеийн гэрч нь бид болж байна. Улсын эрх ашиг нэгдүгээрт гэдэг үг уриа төдий л үлджээ. Намын, тэр тусмаа бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн юуг ч гуйвуулж, яаж ч өөрчилж болдог тархи угаах хар технологид бид живж гүйцлээ. МАН үнэмлэхүй олонхоор эрх барьсан он жилүүдэд, тэр тусмаа нэг хүн түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан үед ийм технологийг нутагшуулж, хөгжүүлсэн байх юм.
2025-10-22
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа
УИХ-аас энэ сарын 17-нд гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсанд тооцсон тухай 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч өчигдөр бү¬ хэлд нь хориг тавилаа. Энэ тухай шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бич¬ гийн дарга А.Бямбажаргал нар танилцуулж, мэдээлэл хийв.
2025-10-21
МАН-д эхэлсэн “зодоон” нам дотроо л дуусна
Монгол Улс түүхэндээ анх удаа нэг өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа огцруулав. МАН-ын даргын сонгуульд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд өрсөлдсөний, үр дүнгээ хүлээн зөвшөөрч чадаагүйн гайг ийнхүү улс орноороо үүрч байна. 20 хоногийн турш тэдний талцал, тэмцэл, “хор найруулга”-д иргэд, хэвлэл мэдээлэл, төр засаггүй чирэгдсэний эцэст хэн хэн нь төрийн өндөр албан тушаалаас явснаар “МАН-ын талцал” шоуны эхний бүлэг төгсөж байна.
2025-10-20
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих санал хүргүүлэв
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг Налайх дүүргийн VI хорооны нутаг, Тэрэлжийн гүүр орчимд явж байхад нь цагдаагийнхан өчигдөр саатуулжээ. Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг нь шалгаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэнд яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэсүхийг хүлээлгэж өгсөн гэнэ.
2025-10-17
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцорлоо
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж оролдов. Гэвч 19.30 цагийн байдлаар ирц бүрдсэнгүй. Тэр болтол олон хувиралтай үйл яв¬дал болж өнгөрсөн юм. Эрх ашигт нь нийцэхгүй бол аливаа хуралдааныг “Ажлын цаг дууссан” нэрээр дуус¬гадаг улс төрчид өчигдөр 18.00 цаг өнгөрсөн ч асуудлаа хэлэлцэнэ хэмээн “гүрийсээр” байлаа.
2025-10-17
Г.ЗАНДАНШАТАР: Ашиг сонирхлын зөрчилтэй хүн хурал удирдаж, дэг зөрчөөд байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо баасан гарагт хуралдаж, П.Сайнзориг тэргүүтэй 50 гаруй гишүүнээс өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тэд Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэл дурдсан юм. Үүнд, гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохдоо эхлээд парламент, Ерөнхийлөгчид танилцуулаагүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбоотой гэж зарласан, Засгийн газраас баталсан 55 дугаар тогтоолоор тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, эдгээр нь Үндсэн хуулийг зөрчсөн гэжээ.
2025-10-13
Өнөөдөр МАН-ын хаяа бараадах уу, маргааш олонх болох уу
МАН-ын талцлын хайныг АН хагалах нөхцөл байдал үүсээд буй билээ. Эрх баригч намын УИХ дахь бүлгийн 68 гишүүн 35:33-аараа хуваагдсан. Хоёр хүнээр илүүрхсэн хэсэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах үндсэн зорилготой байгаа. Эхний ээлжид тэд албан тушаал болон гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, нэр холбогдсон хэргээ шалгуулах ёс зүйн шаардлагыг спикерт тавьсан. Хүч арай дутсан тал нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад буй. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 08.30, нэгдсэн чуулган 10.00 цагт хуралдан уг асуудлыг хэлэлцэхээр тов тогтоосон байна.
2025-10-10
МАН-ын талцлын хайныг АН хагална
МАН-ынхны талцал үргэлжилж байна. Хоёр талд хуваагдсан гишүүд Төрийн ордон дахь нэгдсэн чуулганы танхимын үүдний индрийг “элэгдтэл” л ээлжлэн мэдэгдэл хийж буй. П.Сайнзориг, Ц.Сандаг-очир нарын гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барив. Үүнд 50 гаруй хүн гарын үсэг зурсан гэнэ. МАН-ын 33 гишүүн дээр АН, Үндэсний эвсэл, ХҮН намаас “хүч нэмсэн” аж. Гэхдээ тэдгээр гишүүн ил гарахыг хүсэхгүй байгааг Ц.СандагОчир ярьсан. Уг төслийг байнгын хороогоор ажлын гурав хоногт хэлэлцэх учиртай.
2025-10-08
Д.Амарбаясгалан Засгийн газрыг, Г.Занданшатар УИХ-ыг “оролдоно”
МАН-ынхны талцал хэмээх “цуврал” үргэлжилсээр тө¬рөөр тоглох хэмжээнд тулжээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн бланк дээр Засгийн газрыг огцруулах тогтоол боловсруулж, үүнд нь 45 хүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл уржигдар оройноос сайтуудаар түгсэн юм. Эл тогтоолыг өчигдөр өргөн барина гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй.
2025-10-07
Тролл гишүүд
“УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”. Үндсэн хуулийн эл заалт бэлгэдлийн төдий өөрчлөгдсөн гунигт цаг үеийн гэрч нь бид болж байна. Учир нь нийт ард түмнийг төлөөлж сонгогдсоноо ч ойлгохгүй, эсвэл иргэдийн шууд санал аваагүй голдуу гишүүд нам, бүлэглэлийн эрх ашгийн төлөө “амиа өгөх”-өөс ч буцахгүйгээ эрээ цээр-гүй харуулах болов.
2025-10-06
Нам доторх эрх мэдлийн төлөөх “зодоон” чинь төрийн ажлыг гацаах нь, МАН-ынхаан
МАН-ын талцал төрийн институц хоорондын зөрчил болж, улс орны ажилд саад учруулах хэмжээнд гүнзгийрч байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй 1980- аад, Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжигч 1970-аад оныхон хэмээн эл нам дотроо хуваагдаад буй юм. Намынх нь Бага хурал хэдийн болж, олонхын саналаар Д.Амарбаясгаланг даргаараа сонгочихсон. Гэвч ялагдсан талынхан үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байна. Бага хурлын шийдвэр дүрмийн бус, ирц бүрдээгүй гэжЕрөнхий сайдын талынхан маргаж буй.
2025-10-03
Ерөнхий сайдын гэнэтийн томилгоо хуульд нийцсэн үү
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргасан билээ. Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” хэмээн заасны дагуу бүрэн эрхээ эдэлж буй нь энэ. Тэрбээр эл саналаа уржигдар Ерөнхийлөгчид, өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах аж. Уг гэнэтийн шийдвэрийнх ньталаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонслоо.
2025-10-02
Б.Болороог УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөхөөр томилжээ
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал орон тооны бус зөвлөхөөрөө нийгмийн идэвхтэн Б .Буянжаргал хэмээх бүсгүйг томилсон байна. Эл эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бусдын адил хөдөлмөрлөх чадвартай, ажлын байраар хангуулах эрхтэй гэдгийг хөндсөн бичлэгийг анх 2016 онд нийгмийн сүлжээнд түгээж байсан юм.
2025-10-01