АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн судлаачид хүний гавлын ясанд тунгалгийн булчирхайтай төстэй эсийн бөөгнөрөл байдгийг тогтоосон талаар “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Өдийг хүртэл “нуугдсан” эл бүтэц нь В-эс буюу В-лимфоцит (дархлааны тогтолцооны гол бүрэлдэхүүн болох цагаан эс бөгөөд хариу урвалд чухал үүрэгтэй, вирус, бактери зэргийг таньж эсрэг биет үүсгэдэг) гэсэн үг. Эрдэмтэд “Хулганы гавлаас илрүүлсэн эл бүтэц хүнд ч байх магадлал өндөр. Өмнө нь хүний тархинд Т-эсүүд байдгийг тогтоосон бөгөөд энэ нь ижил төстэй дархлааны бүтэц байгааг илтгэж байна. Илрүүлсэн бүтэц тархинд ойр байрладаг тул ердийн тунгалгийн булчирхайгаас илүү хурдтайгаар аливаа эмгэг үйл явцад хариу үйлдэл үзүүлдэг. Тархины эрт үеийн хавдар зэрэг аюулыг таньж, довтолдог болохыг глиома (түрэмгий хавдар)-тай хулганад хийсэн туршилтын үеэр баталсан. Нутагшсан лимфоид бүтэц гэж нэрлэсэн дархлааны энэхүү механизмын үр дүнд тархины хорт хавдрын шинэ эмчилгээ боловсруулах боломжтой хэмээн найдаж байна” гэж онцолжээ.
Э.Хана