УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик өнөөдрөөс эхлэн хоёр өдөр манай улсад айлчлал хийх нь. Айлчлалын хүрээнд талууд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Мөн Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ.
Энэ нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал аж. Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байна.
С.Уул