Европын Холбоо (ЕХ) Австрали, Барбадос, Бразил, Энэтхэг, Канад, Кени улсуудтай хамтран "Олон талт байдлын түншүүд" олон улсын төслийг эхлүүлсэн талаар Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Коста Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Түүний хэлснээр, энэхүү санаачилгын зорилго нь дэлхийн тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын хүчин чармайлтыг нэгтгэх явдал юм.
Түншлэл нь олон улсын эрх зүйн зарчмууд болон НҮБ-ын байгууллагуудыг дэмждэг бүх улсыг хүлээн авахад бэлэн гэж тэрбээр нэмж хэлэв.
ЕХ-ны талаас Европын дипломат албаны тэргүүн Кая Калласт түншлэлийн хүрээнд үйл ажиллагааг зохицуулах үүрэг өгсөн байна.
Өмнө нь ЕХ-ноос Канадыг тус холбооны түүхэн дэх анхны “түнш гишүүн улс” болохыг санал болгосон юм. Ингэснээр эдийн засаг, технологи, эрчим хүч, батлан хамгаалах салбарт онцгой нягт хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Энэ саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “инээдтэй” хэмээгээд ЕХ-той хийх худалдааг зогсоож болзошгүй гэж сүрдүүлсэн юм.
The Economist сэтгүүл мэдээлснээр Канад улс 2026 оны эцэс гэхэд тус улсын Европын Холбоонд холбогдох гэрээний тоймыг тохиролцох хүсэлтэй байгааг мэдэгдсэн байна.