ХХААХҮЯ-ны төлөөлөл Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал болон Монголдахь суурин төлөөлөгч нарыг өчигдөрхүлээн авч уулзжээ. Дэлхийн банкнаас Монгол Улсад 2024 оноос “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн буцалтгүй тусламжийн нийт дүнд өөрчлөлт оруулахгүйгээр хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг болох “Нэг сум-нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зорилтотхүрээг 16 аймаг, 30 сум болгонөргөжүүлэх хүсэлтийг ХХААХҮЯ-наас гаргасныгдээрх банк хүлээн авч, дэмжсэн гэнэ. Түүнчлэн дээрх 30 сум нь улсын хэмжээндөргөн тархсан байршилтайгхаргалзанүзвэл төсөл хугацаандаа дуусахгүй байх эрсдэл өндөр аж. Иймд хөрөнгийн ашиглалт, ажлын чанарыг алдагдуулахгүйн тулд төслийг хэрэгжүүлэх хугацааг 2027 оны долоодугаар сар хүртэл сунгах асуудлыг ХХААХҮЯ-наас хөнджээ. Мөн “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн байна. Тэгвэл Дэлхийн банкныхны зүгээс хөдөөаж ахуйн салбарын сөрөн тэсвэрлэх чадвар, эдийн засгийн үр өгөөжид суурилсан менежмент, зах зээлийн бодлогогэсэн гурванчиглэлд цогц дэмжлэг үзүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэн, “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг мал эмнэлгийн үйлчилгээнийтөв” төсөл, хөтөлбөрүүд зорилтоднийцэж байна гэжээ. Мөн “Нэг сум-нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” төслийн хэрэгжүүлэх хугацааг сунгахасуудлыг ярилцаж эхэлснийг мэдээлсэн байна.
С.Цэрэн