Ирэх сард хоёр удаа бүх нийтээр амарна
Ирэх сард бүх нийтийн амралт хоёр удаа тохионо. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэнэ. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг ийнхүү Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
1 цаг 8 мин
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяачид хоёр жил хорих ял оноожээ
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхааралгүй, зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслийг нь өмсгөлгүй хурдан морь унуулснаас болж, ойчиж, чирэгдэн амиа алдсан хэргийг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Өмнөговь аймгийн уяач Я.Цогбадрах өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон төр, засгийн шийдвэрийг зөрчсөнөөс ийм харамсалтай хэрэг гарсан байдаг.
1 цаг 17 мин
Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийнхантай санамж бичиг байгуулав
Эрүүл мэндийн хөгжлийн төв Турк улсын Эрхтэн шилжүүлэн суулгах сан (Turkish transplant foundation)-тай хамтран ажиллах, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус сангийн ерөнхийлөгч Эюп Кахвежи тэргүүтэй мэргэжилтэн болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх П.Батчулуун нар оролцон санамж бичигт гарын үсэг зурсан байна.
1 цаг 47 мин
Нэн ховор, ховор ургамлын тоог нэмж, жагсаалтыг шинэчлэх нь
Байгалийн ургамлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын нэн ховор, ховор ургамлын зүйлийн жагсаалтыг шинэчлэхээр болсон. Үүний хүрээнд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэв.
2 цаг 47 мин
Ур чадварын уралдаанд Хөвсгөлийнхөн тэргүүллээ
Ойн аж ахуйн мэргэжлээр суралцагчдын ур чадварын анхдугаар уралдаанд ШУТИС- ийн харьяа Хөвсгөл аймгийн политехник коллежийн суралцагчид тэргүүллээ. Хоёр өдөр үргэлжилсэн тус уралдаанд Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын 70 гаруй суралцагч оролцсон юм. Оролцогчид модлог ургамлын үр болон ойн хөнөөлт шавжийг таних, тарьц суулгац тарих, мод хөрөөдөх, GPS ашиглан байршил тогтоох, ойн нөөц тодорхойлох даалгавар гүйцэтгэн, онолын мэдлэг болон практик ур чадвараа сорилоо.
3 цаг 1 мин
Ургац хураалт 90 хувьтай байна
Улсын хэмжээнд энэ онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаан буудай тариалсан. Мөн 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн билээ. Тэгвэл урьдчилсан балансаар ургац хураалт 90 хувьд хүрээд байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үүнээс төмснийх 100, хүнсний ногооных 88.7 хувьтай байгаа аж.
3 цаг 17 мин
Манай орны нийт нутгийн 21 хувьд цасан бүрхүүл тогтжээ
Монгол орны газар нутгийн 21 хувьд цасан бүрхүүл тогтсоныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандалт судалгааны хэлтсээс мэдээлэв. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг баруун бүсийн аймагт цастай байна. Тухайлбал, станц харуулын өчигдрийн мэдээгээр Увс аймгийн Малчинд 17, Өндөрхангайд 11, Хөвсгөлийн Улаан-Уулд 14, Жаргалантад 13, Арбулагт 11, Рашаантад 10, Завханы Түдэвтэй болон Баян- Өлгийн Сагсайд тус бүр есөн см цасан бүрхүүл тогтжээ.
3 цаг 27 мин
Пирамидаас дутахгүй гайхшируулсан Шугийн туурь
Гайхширах, бишрэх, алмайрах, мэлрэх, шүтэх, бахдах зэрэг үг сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Эдгээрийг “маш, үнэхээр, улам, бүр, мэл” гэхчлэн тэмдэг нэртэй хавсран хэрэглэснээр мэдрэмжийн хүчийг нэмэгдүүлнэ. Эсрэг утгатай “аймаар” гэдэг үгийг ярианы хэлэнд хүч нэмэх тодотгол болгох нь буруу хэдий ч хэрэглээнд “нэвт шингэсэн” учраас хүмүүс тэр бүр татгалзаж хэвшихгүй явсаар олон үеийнхэнд “моод” болон дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй.
3 цаг 43 мин
Малчин Г.Алтанцэцэг дэлхийн 100 эмэгтэй алдартны нэг боллоо
Италийн Ром хотод зохион байгуулсан Дэлхийн хүнсний форумын үеэр хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 100 эмэгтэйг алдаршуулах ёслол боллоо. Энэхүү хүндтэй номинацад Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутай” хоршооны тэргүүн Г.Алтанцэцэг Монгол Улсаас шалгарч, дэлхийн 100 эмэгтэй алдартны нэгээр тодров.
3 цаг 47 мин
Дизелийн түлшний үнэ өсөх магадлалтай гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Тус яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Шатахуун тасралтгүй нийлүүлж байна. Одоогоор АИ-92-ын 10, АИ-95-ын 13, дизелийн түлшний 28 хоногийн нөөц бий. Онгоцны түлшний таван долоо хоногийн хангамжийг татан авсан.
4 цаг 17 мин
“The MongolZ”-ынхон тоглолтоо шинэ бүрэлдэхүүнтэй эхлүүлэв
Цахим спортынхны “1win private club season 2” тэмцээнд найман орны баг өрсөлдөж буй. Тус тэмцээнд шинэ бүрэлдэхүүнтэйгээр оролцож буй “The MongolZ”-ынхон эхний тоглолтоо Шведийн хүчирхэг “Alliance” багийнхантай өрнүүлж, 2:0-ээр хожлоо. Өрсөлдөгчдөө нэг ч оноо алдалгүйгээр тэмцээний гараагаа амжилттай эхлүүлсэн тэднээс тоглолтын “гол дүр” нь bLitz байв.
20 цаг 47 мин
Манайхаас гурван баг ДАШТ-д өрсөлдөх нь
Монголын бүжгийн спортын холбооноос улсын аварга шалгаруулах хореографик латин бүжгийн болон формейшний цомын аварга шалгаруулах тэмцээнийг хамтад нь анх удаа зохион байгуулахад тус холбооны гишүүн 19 байгууллагын 71 баг оролцож, ур чадвараа сорьсноос “Star queen” багийнхан 35-45 насныхны senior 1 ангилалд түрүүлж, аваргаар тодорлоо. Өсвөр үеийнхнээс “Star girls”-ын бүжигчид хореографик латин бүжгийн төрөлд аварга цолоо хамгаалж, хошой алтан медалийн эзэн болов.
21 цаг 17 мин
Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Ноогт нуурт “Приус-30” загварын автомашин мөс цөмлөн орж, хоёр зорчигч усанд живжээ. Ослын талаарх дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, хоёр иргэний амийг аварсан байна.
21 цаг 47 мин
Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
Япон Улсад Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор Монголын пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид Айчи мужийн Нагоя хотод хөл тавьсан. Гавьяат дасгалжуулагч Д.Махаширигийн удирдлагад бэлтгэл базаасан Г.Ган-Эрдэнэ өчигдөр эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд 10.30 метр түлхэн хувийн амжилтаа шинэчилж, мөнгөн медалийн болзол хангалаа.
22 цаг 17 мин
ЭМДС-гийнхан 11 хувийн эмнэлэгт нийт санхүүжилтийн дийлэнхийг олгожээ
Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Э.Батшугар, эл зөвлөлийн гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмий нхамгааллын сайд Т.Аубакир нарт Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас зөвлөмж хүргүүллээ.
23 цаг 17 мин
Бор-Өндөрийн Засаг дарга асан П.Чинбатыг дахин шалгаж дуусжээ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг, “Амейртроп” ХХК-ийн захирал Л.Отгонбаатар, иргэн Ц.Наранцэцэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Тэдэнд холбогдох хэргийг уг нь тус газрын мөрдөгчид 2024 онд шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон ч буцаасан аж.
23 цаг 47 мин
Тамирчдыг сэргээх “Олимп” баазын шинэчлэл 70 хувьтай байна
Монголын шигшээ баг, тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хангуулах “Олимп” сэргэлтийн баазын засвар, шинэчлэлийн ажил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Хангал сумд эхэлсэн. 100 гаруй тамирчин хүлээн авах боломжтой тус бааз нь Улаанбаатараас 460, Орхон аймгаас 42 км-ийн зайд оршдог.
23 цаг 57 мин