Эерэг хандлагыг төлөвшүүлэх сургалт боллоо
Сургалтаар офицер, ахлагч, ажилтан алба хаагчдаас сэтгэл зүйн сорил судалгаа авч сонирхолтой хөгжөөнт тоглоом, сэтгэл зүй, бие бялдрын дасгал хөдөлгөөнийг хийлгэж
2023-07-21
Бээжингийн Ойн их сургуулийн багш, судлаачид Монголд ажиллаж байна
БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Экологийн байгаль хамгаалалын сургуулийн эрдэмтэн судлаачид, докторант оюутнуудын хамтарсан баг Монголд ажиллаж байна. Тэд Монголын шувуу хамгаалалын төвийн судлаачид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд ОХУ -ын баримтат киноны зураглаач, судлаач нарын уулзалт 2023 оны долдугаар сарын 17 -ны өдөр Дорнод хамгаалалтын захиргаанд боллоо.
2023-07-21
Хараа, Ерөө, Онон, Орхон голууд үерийн түвшинг давжээ
Үүр, Халх голууд болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Орхон гол орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ. Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Хэрлэн, Онон гол Хангайн нурууны арын Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Онги голын орчимд үерийн түвшинг тус тус 5-65 см давсан байдал үргэжилсээр байна.
2023-07-21
Монголын аялал жуулчлалыг байгаль эх л аварч байна
Асгарах нь уу гэлтэй тэнгэрт түгсэн түмэн одыг хараад “Амьдралдаа ийм гайхалтай зүйлийг хэзээ ч үзэж байсангүй” хэмээн шагшрах жуулчид бол БНСУ-ын сэтгүүлчид юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны 12 гишүүн манай улсад ирж, сумын наадам үзлээ. Тэд “Онгоцны буудалд газардаад л уудам тал, цэнхэр тэнгэр харагдахад сэтгэл уужирч, эрх чөлөөг мэдэрсэн” гэлээ. Учир нь тус улсад хотжилтын улмаас тэнгэр, үүл, уул хэзээ ч ийм тэнэгэр, тод харагддаггүй гэнэ. Энд аялж буй хамгийн залуу сэтгүүлч Гон Жи Ён “Монголын өргөн уудам газар нутагт ирээд миний холын хараа сайжирч байна” хэмээсэн.
2023-07-21
Хугацаа нь дууссан 132 цахилгаан шатыг хэрэглэж байна
Нийслэлийн хэмжээнд нийт 8200 гаруй цахилгаан шат байдгаас 75 хувь буюу 6000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных юм. Улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байна.
2023-07-21
"Шүд" төслийнхэн хуралджээ
"Шүд" төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн наадмын өмнөхөн хуралдаж, нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, судлаач нарт ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцуулсан аж.
2023-07-21
Тэсрээгүй үлдсэн 113 ширхэг галт хэрэгслийг устгаж, аюулгүй болголоо
Хуучин ЗХУ-ын цэргийн нэгтгэл, ангийн хээрийн сургуулилт хийж байсан талбайд тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн галт хэрэгслүүдийг илрүүлж, устгах ажлыг жил бүр гүйцэтгэдэг бөгөөд энэ жил дөрвөн бүлгээр хоёр суманд ажиллаж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд учирч болох эрсдэлийг бууруулж чадсан юм.
2023-07-21
Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно
Өнөөдөр Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
2023-07-21
Нийслэлийн зургаан дүүргийн 111 байршилд хашаа буулгана
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс болон гараашуудыг буулгах, тохижуулах, цаашид авах арга хэмжээний тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.
2023-07-21
Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд сумын багуудад үер буужээ
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багт долдугаар сарын 19-ний өдрийн 19:20-20:20 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж 3 айлын гэр, хашаанд ус оржээ. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж шуудуу ухаж усыг зайлуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүллээ.
2023-07-21
Дайргын гол дагуу 13 тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ
”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын голын дагуу аялагчид ихээр амардаг 12 км газрын хог, хаягдлыг түүж, цэвэрлэв.
2023-07-21