Нээлт
“Миний хөөрхөн шүдний аялал”, “Нууцын эрэлд”,”Хаалган хадны нууц”, “Эвтэй найзууд”, “Шидэт шүүр” зэрэг тайз, дэлгэцийн олон жүжиг, цуврал анимэйшний автор, хүүхдийн зохиолч Н.Мандалын “Нээлт” бүтээлийг уншигчдадаа хүргэж байна.
3 цаг 4 мин
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур орчмоос 44.5 тн хог хаягдал зайлуулав
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчид Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан бүс нутагтаа тогтмол эргүүл, хяналт, шалгалт зохион байгуулжээ. Энэ сарын 1-20-нд л гэхэд тус бүс нутгийг нийт 20 549 аялагч, жуулчин зорин очсон гэнэ. Үүний дотор Отгонтэнгэр хайрхан болон лаагчны хар нуур чиглэлд аялагчдын урсгал хамгийн их байсан аж.
6 цаг 4 мин
Шувуудын шөнийн нүүдлийг анх удаа судалжээ
Олон улсын эрдэмтэд хамтран шувуудын шөнийн нүүдлийн судалгааг анх удаа хийжээ. Тодруулбал, Франц, Швейцар, Герман, Латви зэрэг улсын шувуу судлалын тэргүүлэх төв, их, дээд сургуулийн 70 гаруй эрдэмтэн дөрвөн тивийн 56 зүйлд хамаарах 400-гаад жигүүртэнд геолокатор хэмээх мэдрэгчтэй төхөөрөмж суурилуулж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тасралтгүй хянасан байна. Ингэхэд судалгаанд хамруулсан шувуудын 82 хувь нь шөнийн цагаар нутаг сэлгэж, идэвхтэй нүүдэллэжээ. Ялангуяа хуурай газрын жижиг шувуудын зонхилох нь үдэш оройн цагаар нэг газраас нөгөө рүү шилжиж, нүүдэг болохыг судалгааны явцад тогтоожээ.
7 цаг 4 мин
“Урт цагаан”-ыг үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний төв болгоно гэв
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор болгон шинэчилсэн билээ. Тэгвэл тус талбайг жуулчдын сонирхлыг татахын зэрэгцээ залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдсэн үндэсний онцлог бүхий худалдаа, үйлчилгээний төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж буйг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдэгдэв.
7 цаг 34 мин
Хэт хямд аяллын зард хууртахгүй байхыг анхааруулав
Зах зээлийнхээс хэт хямд үнээр аяллын үйлчилгээ санал болгож буй компани, хувь хүмүүст хууртахгүй байхыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэдэд анхаарууллаа.
9 цаг 34 мин
Ховдод тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Ховд аймгийн Жаргалант сумд энэ сарын 20-нд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлан эмчилж буй талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс өчигдөр мэдээллээ.
10 цаг 34 мин
ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг өнөөдрөөс хэрэгжүүлнэ гэв
ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг өнөөдрөөс хэрэгжүүлнэ гэв
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн орнууд болох Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизийн хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаар Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл өглөө.
Өчигдөр 18 цаг 00 мин
Дэлхийн төвөөс зугтах “монгол геополитик”
Зарим хүн 2014 оныг “Орифлемийн Оюунгэрэлийн тооллын анхдугаар он” гэх. Одоогоос жилийн өмнөх 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрэх онолын маргааныг энэ эмэгтэй тэргүүлж явсан учраас тэгж хошигносон хэрэг. Үүнээс ч дор нь “дэлхий сүйрэх нь сүйрнэ, Монгол ганцаараа үлдэнэ” гэх хамгийн тэнэг тайлбар ч тэр үеэр явсан.
Өчигдөр 13 цаг 00 мин
Аваргын тоглолтыг чимсэн тоонууд
Хөл бөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа 48 баг оролцож, 39 өдөр үргэлжилсэн энэ удаагийн “World Cup”-ийн аварга багаар өмнөх дэлхийн аварга Аргентиныг 1:0-ийн харьцаатай хожсон Испанийн шигшээ тодорлоо. Финал болон бусад тоглолттой холбоотой түүхэн баримт, статистик үзүүлэлтийг танил¬цуулъя. •Испанийн баг хоёр дахиа дэлхийн аварга болж, эл үзүүлэлтээр Уругвай, Францтай тэнцлээ. Сонирхолтой нь, сүүлийн зургаан финалын тавд нь ялагчийг тодруулахад 90 минут хангалтгүй байснаас гадна гуравт нь нэмэлт цагт орсон цорын ганц гоол бүхнийг шийдсэн байна.
Өчигдөр 11 цаг 30 мин
Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе: Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам
Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий “Өвөр Монголоор аялж, наадам үзэц гээе” сэдэвт Өвөр Монголын 36 дахь удаагийн наадам Шилийн Гол аймгийн төв Шилийн хотод долоодугаар сарын 18-ны өглөө сүр жавхлантайгаар эхэллээ. Наадмын нээлт нь уламжлалт ёс заншлыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулсан, цогц интерактив үзүүлбэрүүдээр дүүрэн байв. Биет бус соёлын өвийн семинар, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хувцасны загварын шоу зэрэг 20 гаруй төрлийн арга хэмжээ болж, дотоод болон гадаадын 100,000 гаруй жуулчин нээлтийн ёслолыг үзэж сонирхсон юм.
Өчигдөр 09 цаг 30 мин
Хууль бус, хортой агуулгатай мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсэг байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын ээлжит бус шуурхай хурал даанаар үндэсний болон дотоод аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнолыг хангах хүрээнд хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсэг байгуулжээ.
Уржигдар 13 цаг 30 мин