МҮОХ-ны 70 жилийн ойн хүрээнд тус хорооны гишүүдийн дунд ширээний теннисний нөхөрсөг тэмцээн зохион байгуулав. Уг тэмцээнд гимнастик, дугуй, хүндийг өргөлт, усанд сэлэлт, волейбол, орчин үеийн таван төрөлт, таеквондо, жиү жицү, байт харваа, тэшүүр, бөмбөгтэй хоккей, биллиард, триатлон зэрэг с порт холбоо болон Архангай аймгийн олим пын зөвлөл зэрэг 20 байгууллагын гишүүд өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд Монголын таеквондогийн холбооны гишүүн С.Ган-Эрдэнэ тэргүүлж, Ч.Баасандаваа (Бөмбөгтэй хоккей) мөнгө, Б.Шинэбаяр (Биллиард) хүрэл медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдээс Н.Амарзаяа (Волейбол) Ц.Цэнд-Аюуш (МҮОХ), Ч.Мөнхцэцэг (Байт харваа) нар эхний гурван байрыг эзэлжээ.