Улсын хамгаалалтад буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргахгүй
“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа.
Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Жагсаалт батлах тухай 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Монголын соёлын өв юм.
2023-07-20
Хустайн нуруунд түүх соёлын дурсгалт газрууд олон бий
Улсын хэмжээнд 28 сая га талбай бүхий 102 тусгай хамгаалалттай газар 33 хамгаалалтын захиргаа байдаг. Үүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар /ХБЦГ/ бөгөөд дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа өвөрмөц онцлогтой.
2023-07-17
Хархорум хотын туурь дурсгалын гадаргуу хэсгийг анх удаа цэвэрлэжээ
Үл хөдлөх дурсгалд сүү цагаан идээ өргөх, тос тосон бүтээгдэхүүн түрхэх зэрэг нь хорхой шавж татах, дурсгалын материалын чанарт муугаар нөлөөлөх, өнгөний өөрчлөлтөд оруулж , устаж үгүй болох гол шалтгааны нэгээхэн хүчин зүйл нь болдог учир ард иргэд та бүхэн цаашид дурсгалт газруудад зөв зохистой аялал зугаалга, шүтлэг бишрэлийн зан үйл хийхийг уриалж байна.
2023-07-17
Хүй долоо худагт Уяачдын наадам болж байна
Долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уяачдын наадмын хүрээнд хүчит бөхийн барилдаан, сонгомол дээд нас болон жороо морьдын уралдаан, урлагийн тоглолт болно.
2023-07-13