Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өв соёл

“Айраг” фестиваль Хутаг-Өндөр сумд болно

ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол Улсаас бүртгүүлсэн хөхүүрийн айргийн соёлын хамгийн том баяр “Айраг” фестиваль Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Дондогийн булагт энэ сарын 10,11-нд болно. 
2024-08-08

Хэл хуурчдын анхдугаар наадам болно

Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгийн санаачилгаар “Нүүдэлчдийн хэмнэл-Хэл хуур мину” сэдвийн дор хэл хуурчдын анхдугаар наадмыг улсын хэмжээнд зохион байгуулна. Уг наадам өнөөдөр эхэлж, энэ сарын 3 хүртэл үргэлжлэх аж. Уг уралдаанд Монгол Улсаас 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. Хэл хуур хөгжмийг сурталчлах, өв соёлоо олонд түгээн, таниулах нь эл наадмын зорилго гэнэ. 
2024-08-01

“Нүүдэлчин” соёлын фестивалийг ирэх сарын 16-18-ндзохион байгуулна

“Нүүдэлчин” соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлдирэх сарын 16-18-ндболно. Уг наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл урлагийн газар хамтран зохион байгуулах юм. Өв соёлоо жуулчдадболон залуу үеийнхэндээтанилцуулах, уламжлуулахаар эл фестивалийг жил бүр уламжлал болгон хийж байгаа. Мал маллах арга ухаан, эсгий урлал, зүү ороох, уламжлалт тоглоом наадгай зэргийг энэфестивалиар танилцуулдаг. Ингэхдээөв соёлоо хадгалж үлдэхээр хичээж буй өв тээгчдийг оролцуулдгаараа онцлогтой
2024-07-31

Даншиг наадмын үеэр дүүргүүдийн соёлын өдөрлөгтэй

“Даншиг наадам-Хүрээ цам”-ын зохион байгуулалтын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас өчигдөр мэдээллээ. Уг наадмыг ирэх сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ удаагийн наадмын хөтөлбөрийг жуулчдад зориулж, сонирхолтой, хүртээмжтэй байдлаар боловсруулсан гэнэ. Жил бүр эл наадмыг 2000- 3000 жуулчин үзэж сонирхдог аж. 
2024-07-30

Музейн мэргэжилтнүүд Орхоны хөндийд чуулна

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулна.
2024-07-26

“Алтаргана-2024” наадам эхэллээ

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам өнөөдрөөс эхэлж, энэ сарын 28-ныг хүртэл Булган аймагт үргэлжилнэ.
2024-07-26

Эсгий урлалын баярт 400 гаруй хүн оролцлоо

11 дэх жилдээ болсон уг баярт гадаад, дотоодын 400 гаруй жуулчид, аялагч оролцжээ. Энэхүү баяр нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. “Монгол эсгий урлалын баяр” нь жуулчдад өөрсдийн гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүд хийх боломж олгодгоороо онцлогтой билээ. 
2024-07-23

Морин хуурын олон улсын VII наадмын шилдгүүдийг шалгарууллаа

Морин хуурын олон улсын VII наадмыг мэргэжлийн болон сонирхогчдын, урлаачдын зэрэг төрлөөр энэ сарын 16-22-нд Өмнөговь аймагт зохион байгуулсан юм. Эл наадмын шилдгүүдийг уржигдар тодрууллаа. Тухайлбал, морин хуур сонирхогчдын төрлийн 18- аас дооших насныхад нь У.Төгсжаргал 93 оноогоор тэргүүлэв. 18-аас дээш насныхад нь М.Билэгжаргал 87.7 оноогоор тэргүүн байрт шалгарлаа
2024-07-23

Морин хуурын наадамд 168 уран бүтээлч оролцож байна

Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулж буй бөгөөд 168 уран бүтээлч оролцож байна. Мэргэжлийн, сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн төрөлд оролцогчид өрсөлдөж буй юм. Сонирхогчдын төрөлд Монгол, АНУ, БНХАУ, Япон зэрэг улсаас 9-62 насны 77 оролцогч өрсөлдөж байна. Морин хуур урлаачдын нэгдүгээр шатны дүн өчигдөр гарсан бөгөөд 46 хүн оролцсоноос 23 нь цааш өрсөлдөхөөр шалгарчээ. 
2024-07-19

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сард болно

Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг Хүй долоон худагт наймдугаар сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулна.
2024-07-17

“Алтаргана 2024” наадам ирэх долоо хоногт болно

Буриад зон олны “Алтаргана 2024” наадам долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Булган аймагт болно. Тус наадмаар 60 гаруй уралдаан тэмцээн, өв түүх, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. “Алтарган” наадам 1994-2022 онд нийт 14 удаа зохион байгуулагдав. Наадмын үеэр Буриадын харилцаа дуу, цэц булаалдах наадам, домог, тууль ярилцах, ёохор бүжиг бүжих, сур харваа, ёохор, буриадын үндэсний хувцасны наадмууд маш сонирхолтой бөгөөд бусад монгол угсаатнууд ч тэдгээр соёл заншлыг хүндэтгэсээр ирсэн түүхтэй.
2024-07-15

С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын баярт зориулсан Сонгомол дээд насны морьдын уралдаанд 79 хурдан хүлэг уралдлаа. Улмаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа.
2024-07-13

Цоллооч хүү П.Тэмүүлэнд тод манлай Д.Чулуунбат даага амлав

Морин эрдэнээ дээдлэгч монгол түмнээ огшоон, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн түүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Тод манлай уяач Д.Чулуунбат Тод магнай хуудсаар дамжуулан даага бэлэглэхээ амласан байна.
2024-07-13

Шагайн харваанд 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө.
2024-07-13

Шагайн харваанд 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө.
2024-07-13

Бөхийн барилдааны нэг, хоёрын даваанд хэн хэн өвдөг шороодов

Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглож буй. Тодорхой хэлбэл, дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, арслан долоо, гарди зургаа, заан 14, харцага 21, начин 45 бөх зодоглосон.
2024-07-11

Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул С.Гал-Эрдэнийн нандин хонгор түрүү магнайд давхилаа

Үндэсний их баяр наадмын их насны хурдан морины уралдаанд нийт 171 хүүхэд гараан дээр бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 34 морьд хасагдаж 137 их насны хурдан морь уралдаанд гарлаа.
2024-07-11

Азарга: 192 хурдан хүлэг бүртгүүлжээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд 192 хурдан хүлэг бүртгүүлсэн байна. 
2024-07-11