Агуйт-Наран-Элгэн хоорондын төмөр замыг нээжээ
Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан юм. Тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засварлах ажлыг шуурхай хийж гүйцэтгэжээ.
2023-07-26
Техникийн нөхөн сэргээлт 556.3 га талбайд хийлээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох холболтын төмөр замын төслийн барилга угсралтын ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын ордуудын /карьер/ техникийн нөхөн сэргээлтийг 556.3 га талбайд хийлээ.
2023-07-22
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарьтай танилцана уу
УБЦТС-аас цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх зорилгоор зарим дүүргүүдэд тогны хязгаарлалт хийж байна. Өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон Төв аймгийн зарим хэсэгт засвар хийх учраас цахилгааныг 10 цагаас 19 цаг хүртэлх хугацаанд хязгаарлах юм байна.
2023-07-20
Шилжүүлэн ачих терминалын гүйцэтгэл 60 хувьтай байна
”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Шилжүүлэн ачих терминал (ШАТ) төслийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус терминалын нийт гүйцэтгэл 60 орчим хувь, газар шороо, дөрвөлжин, дугуй хоолой, дээд бүтцийн ажлууд 100 хувь дуусжээ.
2023-07-20
Монголын эдийн засгийн форумд 1700 зочин оролцох нь
Эдийн засгийн форум нь манай улсын орлогыг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг гарц юм” гэлээ. Тэгвэл форумын нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг “Энэ удаагийн форум эдийн засгийн өсөлттэй давхцаж, мөн монгол наадмын өмнө болохоороо онцлог. Форумын зохион байгуулалттай холбоотой зардлыг хувийн хэвшлийнхнээс бүрдүүлж буй. Төр, хувийн хэвшлийн түншлэл амжилтад хүрэхийг харуулахыг зорьж байна” гэсэн юм. Дээрх үйл ажиллагаанд 1700 орчим оролцогч хүрэлцэн ирэх төлөвтэй гэнэ. Тэдний 700 гаруй нь хувийн хэвшлийнхэн, ивээн тэтгэгч, эрдэмтэн, судлаач хэвлэл мэдээллийн салбарынхан бол 600 нь гадаадын хөрөнгө оруулагч, үлдсэн нь төрийн байгууллагынхан аж.
2023-07-06
Түүхий тосны нөөцийг эхлээд тогтоох шаардлага байна
Монгол Улс хэрэгцээ шаардлагадаа үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар болж, 2018 онд шав тавин, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг байгуулсан билээ. Тухайн үед тус үйлдвэрийг 2023-2024 онд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байсан ч цар тахлын нөхцөл, бусад шалтгааны улмаас ажил нь хойшилсоор 2026 онд ашиглалтад оруулах сураг гарах болов. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 60 хувиас давж, нэгэнт “галт тэрэг хөдөлсөн”. Харин үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангах, түүхий эдийн нөөц хэр байгаа нь эргэлзээтэй.
2023-07-05
Гамшгаас сэргийлэх “даалгавар”-аа хийгээгүй Улаанбаатар
...2-3 цаг ч биш, өдөр ч бус, 20-30 хоног халаалтгүй, цахилгаангүй байх эрсдэлийн талаар энд дурджээ. Багаар бодоход л ийм байна. Ийм явдал дүн өвлөөр тохиовол нийтээрээ хөлдөж, эрүүл мэнд, амиараа хохирч болзошгүй нь. Паартай байранд амьдарч, паалантай жорлон ашигладгийн хэрэг тэр үед гарахгүй нь бололтой. Иймд япон судлаачид Улаанбаатар хотын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, нийтийн зориулалттай барилга, байгууламж төдийгүй цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээг хүчитгэх, бэхжүүлэх арга хэмжээ яаралтай авахыг зөвлөжээ...
2023-07-03
Ирэх саруудад газрын тосыг нөхөн нийлүүлнэ
ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” хувьцаат нийгэмлэг (ХН)-ийн гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах, үнэ бууруулах боломжийн талаар ярилцжээ.
2023-06-23