МХБ-д 24 төрлийн бондын бүтээгдэхүүн бүртгэлтэй байна
Монголын Хөрөнгийн бирж 2023 онд нийт 134.3 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийжээ. Компанийн бондын арилжаа өмнөх оноос 0.2 хувиар өссөн бол өнгөрөгч арванхоёрдугаар сард анхдагч болон хоёрдогч захаар нийт 18.5 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийсэн нь өмнөх сараас 4.6 дахин өссөн үзүүлэлт боллоо.
2024-01-08
Тяньжин-Эрээн-Замын-Үүд чиглэлийн гал тэрэгний тоог нэмэгдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга П.Солонго нар нэгдүгээр сарын 5-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024-01-08
2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан олгоно
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын /НӨАТ/ 2023 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас тодотгож байна. Тодруулбал 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа “ebarimt” системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой. 2023 оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг 2024 оны нэгдүгээр сард багтаан олгох юм.
2024-01-05
“Монголын ипотекийн корпорац ОССК” ам.долларын бондоо шинээр солих санал тавилаа
Гуравдугаарт, эзэмшиж буй бондыг ирэх сарын 7 хүртэл үргэлжлүүлэн “барих” буюу бонд солих саналаас татгалзах гэдгийг дурджээ. Эл бондын санал авах хугацаа энэ сарын 10-нд Монголынхоор 00.00 цагт дуусах аж. Мөн шинээр солих бондын дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 8-нд зарлах гэнэ. 212 сая ам.долларын бондын багаар бодоход 75 хувиас дээш дүнтэйг нь эзэмшигчид өрийн бичиг солих саналын аль нэгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг бондыг солих юм байна. “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн зүгээс уг саналыг өөрийн хүсэлтээр цуцлах боломжтой аж.
2024-01-05
Дизель түлшний импортын захиалга өсжээ
Уул уурхайн хүнд даацын машинуудын дизель түлшний нийлүүлэлт хомстсон асуудал өнгөрөгч сард гарсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 11-18-нийг хүртэлх хугацаанд уул уурхайн салбарын хэрэглэх шатахуунд хязгаарлалт хийсэн юм. Харин уул уурхайн компаниудтай зөвшилцсөний дараа дээрх арга хэмжээг авсан гэдгийг АМГТГ-аас мэдээллээ.
2024-01-05
Монгол Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөө боловсруулах ажил эхэллээ
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг боловсруулах хүрээнд “Үр дүнд суурилсан арга зүйгээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд яам болон төрийн захиргааны 48 байгууллагын 300 гаруй албан хаагчийг хамруулан зохион байгуулж байна.
2024-01-04
Америк, Германы банканд ам.долларын ностро данс нээжээ
Монгол Улсын гадаад төлбөр тооцооны тасралтгүй байдлыг хангах, санхүүгийн салбарын харилцаанд дэмжлэг үзүүлэх, корреспондент харилцааг бэхжүүлэх хүрээнд Монголбанкнаас үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна.
2024-01-03
2023 онд нийт 17.8 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанкнаас валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд үнэт металлын худалдан авалтыг хийж, ажилласны үр дүнд 2023 оны эцсийн байдлаар 17.8 тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-01-03
Нүүрсний борлуулалтын 20 хувийг биржээр арилжжээ
Монголын хөрөнгийн биржээр 2023 онд 12.8 сая тонн нүүрс арилжаалсан байна. 2023 онд “Андын илч” ХХК, “Тавантолгой” ХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК зэрэг таван компани биржээр нүүрс арилжжээ.
2024-01-03
МХБ-ийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрэв
“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ХК-ийн Топ-20 индекс өнгөрсөн сарын 26-нд 40 000 нэгж давсныг бид мэдээлсэн. Тэгвэл өмнөх жилийн арилжааны сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 28-нд дээрх индекс 1.66 хувиар дээшилж, 41 437 нэгжид хүрчээ. Энэ нь 2023 оны хамгийн дээд үзүүлэлт болов. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшнээ шинэчлэн 11 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20.8 хувьтай тэнцжээ. Үүнээс гадна МХБ-ийн 2023 оны нийт арилжааны дүн түүхэн дээд түвшин буюу 8.3 их наяд төгрөгт хүрлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өнгөрсөн онд 2.4 тэрбум ам.долларт хүрсэн дүн гарсан аж. Сонирхуулахад, МХБ-ээр өнгөрсөн сарын 21-ний байдлаар 12.8 сая тонн нүүрс худалдсан нь нийт борлуулалтын 20 хувь болсныг УУХҮЯ-наас мэдээллээ.
2024-01-03
Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ
Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээг (baseline credit assessment) CAA2-оос CAA1 болгон дээшлүүлжээ. Энэ нь цаашид олон улсын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд нөлөөтэй гэв. Дээрх агентлаг нь Хөгжлийн банкны өмнөх оны дөрөвдүгээр улиралд хугацаа нь дуусах хоёр бондын эргэн төлөлтөд учирч болох гүйцэтгэлийн эрсдэлүүдийг тооцоолсны үндсэн дээр өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зээлжих зэрэглэлийг нь бууруулж болзошгүй байдлаар хяналт хийж байсан аж.
2024-01-03