Туркийн Бурса хотод зохион байгуулсан гардан тулааны насанд хүрэгчдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын гардан тулааны баг Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек, холбооны ажлын албаны дарга Б.Бат-Ерөөлт нарын удирдлагад 41 орны 400 гаруй тулаанчтай өрсөлдлөө. Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд Э.Бат-Ерөөлт өөрийгөө хамгаалах, Л.Баасандорж тулааны төрөлд түрүүллээ. Аваргын төлөө өрсөлдсөн тамирчдаас А.Анужин мөн өөрийгөө хамгаалах, М.Бат-Эрдэнэ тулааны 80, Х.Оналбек 85 кг-ын жинд учраадаа ялагдсанаар дэд байрт шалгарсан юм. Тус тэмцээнд оролцсон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдоос Аюулгүй байдлын сургуулийн эдийн засаг, менежментийн тэнхимийн оюутан А.Биржан, М.Бат-Эрдэнэ нар өөрийгөө хамгаалах болон “1+1” багийн төрөлд хүрэл медаль зүүв. Манайхан багийн дүнгээр эхний гурван байрт орж, Узбекистан, Казахстаны ард жагсав.