Монгол, Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь тус улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөв дэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буй юм
2024-02-08
Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл хийлээ
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргийн хамт манай улсад хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд айлчилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч болон албаны хүмүүс Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаанд оролцож, дараа нь хамтарсан мэдэгдэл хийлээ.
2024-02-07
Үндэсний цахим санг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгов
Үндэсний цахим сан буюу “Esan” системийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. Үүний хүрээнд дээрх санг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгожээ. “Esan” нь улс үндэстний түүх, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Ялангуяа хүүхэд, залууст тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших боломж олгодог билээ. Тухайлбал, 1-12 дугаар ангийн бүх сурах бичиг уг цахим санд бий бөгөөд хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах боломжтой юм. “Esan” нь хамгийн дэвшилтэт технологи, хиймэл оюунд ухаанд суурилсан систем гэдгээрээ онцлогтой.
2024-02-07
Монгол, Германы гадаад худалдааны эргэлт 226 сая ам.долларт хүрчээ
Монгол, Герман үндэстний анхны харилцаа 1241 онд Легницагийн тулалдааны үеэр үүссэн гэж үздэг. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласны дараа Оросын нийслэл Санкт-Петербург дахь төлөөлөгчидөөрөө дамжуулан Германтай харилцаа тогтоох оролдлого хийж байсан боловч амжилтад хүрээгүй. Улмаар 1921 оны Монголын хувьсгалын дараа Монгол Ардын Нам Герман улстай эдийн засгийн харилцаа тогтоохыг зорьж, 1927 онд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж тэргүүтэй 50 гаруй Монгол оюутан сурагчдын анхны ээлжийг Герман, Франц руу илгээж байсан юм.
2024-02-07
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Талууд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцахаар төлөвлөжээ.
2024-02-07
Италийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол, Италийн найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг Төрийн тэргүүн энэ үеэр тэмдэглэлээ. Цаашид сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэлэв
2024-02-06
АРАЙ Ч ДЭЭ!: Хариуцлага тооцохыг л хүлээж байлаа, Ерөнхийлөгч өө
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл үндсэн цалинг ньолгож, гурван өрөө байр өгөх нь уг төслийн агуулга юм байна. Уг хуулийн төслийг баталбал нэгэнт амиа алдсан алба хаагчдын ар гэрт бага боловч дэм болох л байх. Гэвч ийм осол гаргуулахгүйн тулд бүх салбар, шатанд хууль дүрэм, стандартаа ягштал мөрдүүлдэг, урьдчилан сэргийлдэг, аврагчдыг шаардлагатай хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангасан орчин, нөхцөл бүрдүүлэх нь илүү чухал. Аврагчдыг амьддаа орон сууцтай, хангалттай цалинтай, ар гэртэйгээ элэг бүтэн амьдарч, аюулгүйн нөхцөл хангасан орчинд ажилладаг болгох нь төрийн ажил байх ёстой. Мөн хариуцлага алдсан бүх шатны албан тушаалтанд арга хэмжээ авахыг олон нийт хүсэж байна.
2024-01-30