Нэр дэвшигчийн сонсголыг хориглосон шийдвэрээ Цэц хэвээр үлдээлээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн оны есдүгээр сард болж, Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө ийм сонсгол хийх нь ч Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.
2024-06-27
Цэцийн хуралдааныг шууд дамжуулна
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүлжээ. Ялангуяа Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчилсан гэнэ. Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудсанд тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд албан ёсны хаягаар түгээж эхэлсэн байна. Мөн Цэцийн дунд, их суудлын хуралдааны явцыг шууд дамжуулахаар техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж буй аж.
2024-06-12
72 гишүүнтэйгээр бүрэн эрхээ дуусгаж буй “саарал” парламент
Монгол Улсын парламент 76 гишүүнтэй ажилласан цаг үе түүх болон үлдэж байна. 1992 онд манай улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, үүний дагуу байнгын ажиллагаатай, 76 гишүүнтэй парламенттай болсон юм. Ийм бүрэлдэхүүнтэйгээр найман удаагийн парламентыг бид байгуулсан байна. Улмаар энэ тооны гишүүнтэй ажилласан сүүлчийн нэгдсэн чуулган ажлын 58 өдөр хуралдаад өчигдөр хаалаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 21 хоногийн дараа бид УИХ-д 126 гишүүн сонгоно. Тиймээс 76 гишүүнтэй ажилласан сүүлчийн парламентын онцлогийг тоймлон хүргэе.
2024-06-06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2024-06-04
УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана
УИХ-ын хаврын чуулганыг маргааш буюу энэ сарын 5-нд завсарлуулахаар болжээ. Үндсэн хууль болон Улсын их хурлын тухай хуульд зааснаар ээлжит чуулган хагас жил тутам ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой байдаг. Үүний дагуу наадмын өмнө хаврын чуулган завсарлах учиртай. Гэвч сонгуулийн жилд уг жишгийг эвдэж, арай эрт завсарлуулдаг юм. Хаврын чуулганыг энэ жил тавдугаар сарын сүүлчээр завсарлуулахаар ярилцаж байсан ч ийнхүү хойшлуулсан аж.
2024-06-04
Цэцийн даргаар Г.Баясгаланг сонголоо
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, даргаараа Г.Баясгаланг сонгов. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-т “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу тэрбээр сонгогджээ. Г.Баясгалан нь 2019 оны зургаа дугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон юм.
2024-06-03
Монгол, Унгар Улсууд парламентын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Унгар Улсад албан айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Дьөрдь Шухтай 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
2024-05-30