Гадаадад суугаа 2459 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд энэ ил хоёр дахь удаагаа парламентын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх гэж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нөхцөлд л тэд улс төрийн сонголтоо хийх боломжтой болдог юм. Ингэхдээ зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын нэр сонгоно.
2024-05-29
ҮАГ-ын орон тоог 585 болгож нэмлээ
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ нь байнгын хорооны тогтоолын төсөл юм. Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын дарга, Монгол Улсын ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав энэ талаар танилцуулсан.
2024-05-29
Олон улсын 250 ажиглагч УИХ-ын сонгуулиар ажиллах нь
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас ИХ-ын энэ удаагийн сонгуулийг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хороо байгуулж, Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээжээ. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин сайд Женнифер Браш удирдах аж. үүнчлэн тэргүүн дэд даргаар Ранко Вучэвик (Серби), улс төрийн шинжээчээр Жулиа Манчин (Унгар), хуулийн шинжээчээр Мариана Скопа (Грек), Ваня Ангуэлова (Богар), хэвлэл мэдээллийн шинжээчээр Иван Годарски (Словак) нар ажиллах гэнэ.
2024-05-24
Загвар байр ажиллуулж, саналын хуудсыг танилцуулав
Нийслэлийн төв талбайд зохион байгуулж буй номын баярт Сонгуулийн ерөнхий хорооныхон оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, “хар машин”-д уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг сонирхох боломж бүрдүүлжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Иймд сонгогчид саналын хоёр хуудас бөглөн, төхөөрөмжид уншуулах учиртай. Туршилтын саналын хуудасны нэгэнд пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэр болох нам, эвслүүдийн нэрийг жагсаан бичсэн байна
2024-05-20
Бие даагчид мөрийн хөтөлбөрөө засаж хүргүүлэв
УИХ-ын сонгуульд бие даан оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлсэн 77 хүний наймынх нь материалд засвар хийлгэхээр буцаасан байсан. Тэгвэл тэдний мөрийн хөтөлбөртөө засвар хийж, хуульд нийцүүлэх хугацаа өчигдөр дуусгавар болов. Манай сонины дугаар шилжих мөчид долоон бие даагч мөрийн хөтөлбөрөө ҮАГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу засаж, дахин хүргүүлсэн байлаа. ҮАГ-аас тэдний материалыг хянаад энэ сарын 26-наас өмнө СЕХ-нд хүргүүлэх юм.
2024-05-15
Нэг сонгогч-нэг санал өгөх хяналт бүрдүүлэхийг хүслээ
АН, МУНН, МСДН, Монголын хүний төлөө зэрэг улс төрийн намынхан хамтран СЕХ-нд сонгуулийн үеэр гарч болзошгүй луйвар, булхайг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа өчигдөр хүргүүллээ. Тэд өмнөх сонгуулиудын үеэр гарсан булхай, луйврын тухай гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд ийм зөрчлийг дахин давтуулахгүйн тулд ямар шийдэл хэрэгжүүлэх тухай санал боловсруулсан юм байна. АН-ын дэд дарга, шударга сонгууль явуулах зорилготой ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа “2020 оны сонгуулийн дараа ТЕГ-т 202 гомдол, санал ирүүлсэн юм билээ. Гэвч хэрхэн шийдвэрлэж, хэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Нэг сонгогч нэг л удаа санал өгдөг байх хяналтыг бий болгох хэрэгтэй. Тиймээс хурууны хээгээ уншуулсан хүн өөр хэсгийн хороонд дахин санал өгөх гэж оролдвол таньж, дохиолол дуугардаг технологийн шийдэл чухал” гэв.
2024-05-15
Гадаадад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг сонгох нь Үндсэн хуулийг зөрчинө гэв
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”, “Цахим өртөө холбоо”, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Тэд УИХ-ын сонгуулийн тухай хууль гадаадад суугаа 200 гаруй мянган иргэний сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Дээрх байгууллагуудын төлөөлөл болсон зургаан иргэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулиар олгосон тэгш сонгох эрхийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр Цэцэд мэдээлэл гаргасан юм байна.
2024-05-14