УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 64 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо.
Хуралдаан даргалагч Х.Булгантуяа "УИХ-ын 71 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсанд баталсанд тооцлоо. Дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл Г.Занданшатар Ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэлээ.