Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Үндсэн хуулийн Их хурлын цэцийн шийдвэр эцэсийнх байна. Үүнийг УИХ авч хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, цэцийн шийдвэрээс давсан өөр шийдвэр гарах боломжгүй гэж харж байна.
Би анхнаас нь хэлэлцэж эхлэхээс нь өмнө үндсэн хууль зөрчиж байна гэдгийг хэлж байсан. Миний байр суурь өөрчлөгдөхгүй" гэх мэдээллийг өглөө.