
Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд эцсийн мөчид "Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье" гэсэн саналын томьёоллоор саналт хураалт явуулахад, гишүүдийн олонх буюу 102 дэмжсэнээр ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжлээ.