Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай танилцаж, зарим шийдвэр гаргалаа
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааныг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цахимаар зохион байгуулж, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дунд хугацааны таамаглалыг тодорхойлох үндэсний хэмжээний судалгаа хийх, “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай нийгмийн түншлэлийн талууд танилцаж, хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.
2023-07-08
“Хүн болгоны ялгаатай байдлыг ойлгон, хүлээж авдаг байгаасай”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага Монголд хэд байдаг бол. Тэд хэрхэн ажилладаг, ямар үйлчилгээ үзүүлдгийг сурвалжлахаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоог зорилоо. Энэ нь 11 400 орчим гишүүнтэй, үндэсний хэмжээний байгууллага юм.
2023-07-05
Шинээр төрсөн хүүхдүүд л мөнгөө авах хүсэлт гаргана
Энэ оны улсын төсвийг УИХ тодотгосноор хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгохоор болоод буй. Тэгвэл 2023 оны эхнээс “хүүхдийн мөнгө”-нөөс хасагдсан хүмүүс дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь авч байсан дансаар нь аваагүй сарынх нь мөнгийг нөхөж бүрэн олгох юм байна. Харин энэ хугацаанд шинээр төрсөн хүүхдийн хувьд и-монголиа болон ehalamj платформоор дамжуулан хүсэлт гарган, бүртгэл үүсгэснээр мөнгөө авах боломж бүрдэх аж. Хүүхдийн мөнгийг наадмын өмнө бүрэн олгоно.
2023-06-29
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, “хүүхдийн мөнгө”-ийг наадмаас өмнө өгөх нь
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцүүлэв. Тодруулбал, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөгөөр тогтоолоо. Мөн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440 мянган төгрөг болгон шинэчиллээ. Харин халамжийн тэтгэврийн хэмжээг 350, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэсэн юм.
2023-06-22
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭХ-оос хүргүүлсэн саналыг хасчээ
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭХ-оос олон мянган иргэд хөдөлмөрчдийн саналыг хүргүүлсэн боловч, хүргүүлсэн саналыг хассан талаар мэдээлэл хийлээ. Мөн дэд ажлын хэсгээр эцэслэн хэлэлцээгүй байхад тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулсан гэдгийг шүүмжилж байна
2023-06-21
Төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх нь
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.
2023-06-16
Өдөрт 70 000-100 000 төгрөгийн цалинтай ажил хийх хүн олдохгүй байна
Одоо (уржигдар) мод үржүүлгийн талбайд нэг хүн л ажиллаж байна. Өвөл ажилладаггүй, тогтмол ажлын байр бий болгож чаддаггүйтэй холбоотой юу ажиллах хүн олдохгүй юм. Хэрэв одоогийнхоос 50 хувиар олон, ядаж 30 хүн ажиллуулбал бүтээмж өндөр, захиалгат ажлуудаа цаг тухайд нь дуусгах боломж бий. Өдрийн хоолтой, өдөрт 70 000-80 000 төгрөгийн цалинтай, хотоос хол ажиллавал ажилчдын унаагаар үйлчилнэ гэж хавраас хойш зар тавиад ирэх хүн цөөн байна” гэж өгүүлэв.
2023-06-12
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөрт үнэлгээ хийжээ
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөр байдлаар төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд хөтөлбөрүүдэд цогц байдлаар үнэлгээ хийж байгаагүй аж. Энэхүү судалгааны шинэ тайланд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, улмаар хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг тусгасан.
2023-06-09
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалт зохион байгуулж байгаа юм.
2023-06-09
Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ
ХНХЯ “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр 9 дахь удаагаа зохион байгууллаа. Ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлгээр Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.
2023-06-05
Камбож, Лаос, Тажикстаны иргэд Улаанбаатарын туршлагыг судалж байна
НЗДТГ Швейцарын хөгжлийн агентлагтай 2007 оноос Нэг цэгийн үйлчилгээний төслөөс эхлэн олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, засаглал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн.
2023-05-30