Хуулийн төслүүдэд оруулах санал, зөвлөмжүүдийг бичгээр болон цахим хэлбэрээр авна
Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогод Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийж, хөгжлийн бодлогод хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, дундаж давхаргыг бүрдүүлэх, ядуурлыг тууштай бууруулах зорилтууд туссан.
2023-04-17
Газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох нь
Тэгвэл хөрөнгө оруулалтын зориулалттай зээлээс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 37, үр тарианы таримлын үтрэм байгуулахад 14.5, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй барихад 50 тэрбум төгрөг зарцуулах нь. Мөн инженерийн хийцтэй услалтын систем байгуулахад 40.9, бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах, усжуулахад 27.1, нийслэл, 21 аймагт төмс, хүнсний ногооны зоорины аж ахуй барихад 90 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
2023-04-14
Жилд хүнс, хөдөө аж ахуйн салбарын 10-20 мэргэжилтнийг Унгарт сургахаар тохиролцжээ
Үүнд Унгарын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт Монголыг хамруулах (манай улс анх удаа хамрагдах гэж буй), 5-10 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Европын стандартыг бүрэн хангасан тахиа, өндөгний цогц аж ахуй, үйлдвэрийг Монголд байгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд тахианы мах, өндөгний импортыг орлох, хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахаар тохиролцсон аж
2023-04-11
Албан бус эдийн засгийг албажуулахад олон улсын байгууллагатай хамтарч ажиллана
Албан бус эдийн засгийг албажуулах, ажиллагчдын бүртгэл, мэдээллийг бий болгох, албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд ОУХБ-тай ХНХЯ хамтран ажиллана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэлхийн санаачилгыг Монгол Улс дэмжин ажиллаж байгаагаа тэмдэглэв.
2023-04-10
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тангаргаа өргөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн тав дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяаг сэлгэн томилсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа УИХ-ын чуулганд тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орлоо.
2023-04-10
Хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд оюутнууд хамрагдах боломжтой
Нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж буй. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө энэ удаа Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн оюутнуудтай уулзлаа.
2023-04-05
Багш нарын цалинг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэнэ
Гэтэл салбарын сайд багшийн цалин хамгийн багадаа 1.6-2 сая төгрөг хэмээн ярьж, олон нийтэд буруу мэдээлэл өгөх боллоо. Ийм хэмжээний цалин авдаг нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын хоёр хувийг л эзэлнэ. Олон жил ажилласан, бүх нэмэгдлээ авсан тохиолдолд л цалингийн хэмжээ сайдын хэлсэн шиг болдог гэсэн үг. Гэтэл өдгөө багш нарын бараг 70 хувь нь ямар ч нэмэгдэлгүй цалин авдаг. Тиймээс цаашид багшийн цалинг нэмэгдүүлэхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ” гэв.
2023-04-05
Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг угтан дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн сар болгон тэмдэглэж ирсэн.
2023-04-04
Фэйсбүүкт хүүхдийн аюулгүй байдлыг хангах тохируулгатай ч эцэг, эхүүд ашигладаггүй
Цахим орчны гадуурхалт, дарамт шахалтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорлосон байна. Мөн үндэсний суурь судалгааны дүнгээс үзэхэд 18 хүртэлх насны хүүхдүүдийн 82.5 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн, 37 хувь нь цахим орчинд үл таних хүмүүсээс садар самуунд уруу татсан, айлган сүрдүүлсэн чат, мессэж авч байжээ.
2023-04-04
Нийгмийн даатгалын дүрэм, журам, заавар, аргачлал, цахимжилтын талаар танилцуулав
Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт шалгалтын байцаагчдын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад илтгэл тавьж, мэдээлэл өгөв. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт шалгалтын байцаагчдын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
2023-03-31
Чикаго хотын Шөнийн түр хоноглох байраар зочлов
Шөнийн түр хоноглох байр нь 09.00-21.00 цагийн хооронд ажилладаг гэр оронгүй тэнэмэл, гэр орноосоо зугтсан 18-24 насны залуучуудад зориулсан халуун хоолоор үйлчлэх, халуун усанд оруулах, сэтгэл заслын эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж зэрэг үйлчилгээг үзүүлдэг түр хоноглох төв юм.
2023-03-30
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулж эхэллээ
Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй юм.
2023-03-30
18 багт эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгожээ
Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд өрхийг гэрээт малчнаар ажиллуулах сургалтыг зохион байгуулсан байна. Ийнхүү 19 аймгаас 1356 ажлын байрны захиалга ирж, 12 өрх зургаан аймгийн 12 сум руу шилжин суурьшжээ. Мөн ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй 177 иргэн, ойжуулах мэргэжлээр сурч буй 30 оюутан, нийт 207 иргэнийг мод тарих арга хэмжээнд хамруулж, түр ажлын байраар хангасан. Үүний дүнд Нийслэлийн Байгаль орны газрын мод тарих төлөвлөгөөнд тусгасан байршлуудад нийт 2213 мод нөхөн тарьж, 9510 шинэ мод суулган, 6729 хэвийн ургалттай модны усалгаа, арчилгаа, бордоо болон орчны хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
2023-03-30