Багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаяхаа мэдэгдэв
Холбооны дэд тэргүүн Т.Мөнхтуяа “Бид багш нарын дуу хоолой болж явна. Багш нарын цалин хүрэлцэхгүй, бүгд өрнөөс өрний хооронд амьдардаг. Энэ тухай төр, засагт дуулгаж, нөхцөл байдлыг сайжруулахыг шаарддаг, одоо ч шаардсаар байна. Ажил хаях сургаар БШУЯ-ны нэгэн газрын дарга намайг “Монголын багш нарыг турхирлаа” гэсэн. Намайг юу ч гэж хэлж болно. Багш нарын тэмцлийг бол харин хэн ч зогсоож чадахгүй” гэв. Ажил хаялтыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлээс гэхэд30 гаруй сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэгдэхээ илэрхийлсэн аж.
2023-09-26
Дорнодод ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай байна
Дорнод аймаг нь 83,9 мянган хүн амтай. Үүнээс 36,3 мянган буюу 43,2 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 4,9 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63,3, ажиллах хүчний оролцооны түвшин 66,6 хувьтай байна.
2023-09-26
БНСУ гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмжээ
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу шинээр ирэх мэргэжлийн бус ангилалтай Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүлэхээр БНСУ-ын Гадаад ажилчдын бодлого зохицуулалтын хорооноос 2023 оны есдүгээр сарын 7-ны өдөр “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомж”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу дараах шийдвэрийг гаргажээ.
2023-09-19
Хүлэмжийн багцад 14, хүнсний багцад 58 өрх хамрагджээ
Чингэлтэй дүүргээс уг туршилтын хөтөлбөрт нийтдээ 200 гаруй өрх, иргэн бизнесийн тоног төхөөрөмж сонгосон бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 14 өрх, хоол-хүнсний багцад 58 өрх хамрагдаж, тоног төхөөрөмжөө гардан авсан. Хөтөлбөрийн хүрээнд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийн багцыг нийт 430 өрх сонгосноос Чингэлтэй дүүргийн 62 өрх сонгож, өнөөдөр тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.
2023-09-19
"Старт ап” хөтөлбөрийн шилдэг баг тодорлоо
Залуучуулын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн шилдэг старт-ап баг тодорлоо. Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох шилдэг “Старт-ап” үйл ажиллагааг “СТАРТ-АП Монголия” ТББ-тай хамтран зохион байгуулжээ.
2023-09-12
670 км зам туулсан тэргэнцэртэй иргэдийг хүлээн авч уулзлаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө Дорнод аймгаас 670 км замыг тэргэнцэртэй туулж, Улаанбаатар хотод ирсэн Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг болон түүний багийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, ХБХХЕГ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
2023-08-31
Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах асуудлаар хуралджээ
“Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам”-ыг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.
2023-08-29
Таван жил ажилласан багш, эмч түрээсийн байраа бэлгэнд авна
Аймгуудаас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ Дорноговь анхдагч. Тодорхой хэлбэл, тус аймгийнхан Сайншанд сумд "Мандах наран-I" хорооллыг 2018 онд ашиглалтад оруулж, иргэддээ түрээслээд өмчүүлсэн. Улмаар "Мандах наран-II, III", Замын-Үүдэд "Мандах наран-IV" хорооллуудыг байгуулсан. Өдгөө "Мандах наран-V" хорооллыг бүтээн байгуулж буй.
2023-07-27