Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Нутагтаа эзэн 100:1000, Нэг сум-нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” төслийг Дэлхийн банк дэмжих боломжтой гэв 

ХХААХҮЯ-ны төлөөлөл Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нут­гийг хариуцсан захирал болон Мон­голдахь суурин төлөөлөгч нарыг өчиг­дөрхүлээн авч уулзжээ. Дэлхийн банкнаас Монгол Улсад 2024 оноос “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийг хэрэг­жүүлж буй.
59 мин

Цахим орчинд хүүхэд хамгаалагч сургагч багш бэлджээ

Боловсролын болон Цахим хөгжил, ин­новац, харилцаа холбооны яам, Харил­цаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Цахим орчинд хүүх­дээхамгаалъя” сургагч багш бэлт­гэхсургалт зохион бай­гууллаа.
1 цаг 29 мин

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хуваарьт өөрчлөлт орвол гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээлэл илгээх болно.
2 цаг 9 мин

Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга айлчилна 

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Авст­ралийн Холбооны Улсын парламентын Төлөө­лөгч­дийн тан­химын дарга Милтон Дик өнөөдрөөс эхлэн хоёр өдөр манай улсад айлчлал хийх нь. Айлчлалын хүрээнд талууд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын пар­ламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар са­нал солилцоно. Мөн Төлөөлөгчдийн танхимын дар­га Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Уч­ралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны та­лаар ярилцахаар төлөвлөжээ. 
2 цаг 29 мин

“Цэвдэг эрчимтэй хайлж буй нь өрөмдлөгийн явцад илэрч байна” 

Мөнх цас, мөсөн гол, цэвдэг хайлах үзэгдэл дэлхий дахинд эрчимжиж, үүнээс үүдэлтэй байгалийн аюул, гамшиг хаа сайгүй нүүрлэх болсон билээ. Хамгийн сүүлд гэхэд Хималайн нурууны мөсөн гол хайлснаас үүдэлтэй томоохон үер Балба, Төвөдийн хилийн бүсэд болж, их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл манай улсад ч сүүлийн жилүүдэд мөстөл, цэвдэг эрчимтэй хайлж буйг судлаачид тодорхой баримт, судалгаатайгаар анхааруулсаар байна. 
2 цаг 59 мин

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захиралд хахууль өгсөн хэргийг шалгаж дуусав 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэт­гэх захирлаар ажиллаж байсан Г.Дугаржавт их хэм­жээний хахууль өгсөн гэх хэргийг Авлигатай тэм­цэх газар (АТГ)-ынхан шалгаж дуусжээ. Түүнийг 2024 оны тавдугаар сард АТГ-ынхан хойшлуулшгүй ажил­лагааны хү­рээндалбадан саатуулж байсан билээ. Түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагааг үр­гэлж­лүүлж, эдийн зас­гийншинжээчдийн дүгнэлт гар­­гуулах зэрэг ажил­лагаа хий­сээр удааширсан гэнэ. 
3 цаг 59 мин

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
22 цаг 29 мин

Дуудлага худалдаагаар 84 саяын үнэд хүрсэн газрыг хоёр сая төгрөгөөр олгожээ 

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.Билэгсайханы албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр тус дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн эцэс, Амгалан орчим дахь 600 ам метр талбайтай нэгэн газрыг дуудлагаар худалдаж, энэ нь анхны үнээсээ өсөж, 84 сая төгрөгт хүрсэн аж.
23 цаг 29 мин

Манай мал эмнэлгийн лабораториудыг бүсийн хэмжээнд өндрөөр үнэллээ 

Монгол Улсын мал эмнэлгийн лабораториуд ур чадвар, оношилгооны чадамжаа бүсийн хэмжээнд өндрөөр үнэлүүллээ. Тод­руулбал, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Баянхонгор, Завхан, Өмнөговь, Сүхбаатар болон Төв аймгийн салбарынхан бруцеллёз өвчнийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээний гурван аргаар оношилгооны чадам­жаа үнэлүүлсэн байна.
23 цаг 59 мин

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай орж ирсэн мэдээлэл бүртгэгджээ

2026 оны есдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаанд 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
Өчигдөр 13 цаг 49 мин

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг орой нээнэ

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу "Сүү" ХК-ийн урд талаас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр(2026.09.21) өглөө хаажээ
Өчигдөр 13 цаг 38 мин

2025 он дэлхийн гол, мөрний урсацын хувьд хамгийн хуурай жилийн нэг болжээ 

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас гаргасан “Дэлхийн усны нөөцийн төлөв байдал-2025” тайланд дэлхийн усны мөчлөг улам тогтворгүй, урьдчилан таамаглахад төвөгтэй болж, зарим бүс нутагт усны хомсдол, нөгөө хэсэгт үерийн эрсдэл нэмэгдэж байгааг онцолжээ. 2025 он дэлхийн гол мөрний урсацын хувьд сүүлийн 35 жилийн хамгийн хуурай жилүүдийн нэг болсон байна.
Өчигдөр 13 цаг 30 мин

АҮЭБЯ, Дэлхийн банк хамтран “Country Compact” боловсруулна гэв 

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт бодлого, эрх зүйн шинэчлэл, геоло­гийн судалгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлд­вэрлэлийнчиглэлээрхамтынажиллагаагаа өргөжүүлэх санал тавьсныг АҮЭБЯ-наас мэдээллээ.
Өчигдөр 13 цаг 00 мин

“2027 оны төсвийг энэ чигээр баталбал инфляц 2-3 хувиар өснө” 

УИХ дахь АН-ын баасан гарагт “Төсвийн бодлого-Бизнесийн орчин” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Үүнд УИХ-ын гишүүд, эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, бизнесийн төлөөлөл оролцсон.
Өчигдөр 12 цаг 30 мин

Томууны дэгдэлтээс хамаарч хүүхдийн 1600 гаруй ор дэлгэнэ 

Хотын дарга Б.Пүрэвдагва томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өчигдөр ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд томууны дархлаажуулалт 54.2 хувьтай байгаа аж.
Өчигдөр 12 цаг 00 мин

АМГТГ-ын дарга асан Ш.Гантулгаас хураасан тэрбум төгрөг хэний дансанд орох байв 

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүй­­цэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуягийг 2.7 тэрбум төгрөгийн хахууль “Зөвзүг” ХХК-ийн эцсийн өмчлөгч Эдвард Сүрэнгээс авсан хэ­рэгт холбогдуулж, АТГ-ын Мөрдөн шалгах хэл­тэст шалгаж буй талаар бид өнгөрсөн оны сүүл­чээр мэдээлсэн.
Өчигдөр 11 цаг 30 мин

Японы Төвбанк бодлогын хүүгээ 31 жилийн хамгийн өндөр түвшинд хүргэв 

Японы Төвбанк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 1.25-д хүргэх шийдвэр гаргажээ. Энэ нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр түвшин болж байна. Тус банкны Мөнгөний бодлогын зөвлөл хоёр өдөр хуралдсаны эцэст ийнхүү бодлогын хүүг нэмэхээр шийдвэрлэсэн аж.
Өчигдөр 10 цаг 58 мин

Түүхт ойн өдрөөрөө бид төрийн дээд одон, медаль хүртлээ 

“Монгол ньюс”-чүүд түүхт 30 жилийн ойн баяраа бахдам сайхан тэмдэглэлээ. “Монгол ньюс”- групп, “Өнөөдөр” болон “UB post” сонин үүсгэн байгуулагдсаны 30 жилийн тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасан билээ.
Өчигдөр 10 цаг 30 мин