Ангол улсын нийслэл Луанда хотод эхэлсэн холимог тулааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын тулаанчид оролцож байна. Эрэгтэйчүүдээс 61.2 кг-ын жинд “Эрдэнэт MMA” клубийн тамирчин, спортын мастер, Азийн хүрэл медальт Д.Адьяахүү хагас шигшээд Энэтхэгийн тулаанчийг буулган авч, финалд эзэн орны Сандро Де Бритог шүүгчдийн саналаар ялж, аваргын бүсний эзэн боллоо. Тулааны олон төрлөөр (Шүүтбокс, шинкиокушинкай каратэ) хичээллэдэг тэрбээр өмнө нь Филиппин улсын Манила хотод 2024 онд болсон “AMMA Manila open2024” тивийн олон улсын тэмцээнд модерн төрөлд 56 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртсэн юм. Түүнтэй энэ удаа хамт оролцсон тамирчдаас 70.3 кг-д Б.Баяржавхлан (“Чингэлтэй Мма & Muay thai аcademy”) V байрт шалгарав. Тэд тус тэмцээнээс Гүрж улсын Тбилиси хотод арваннэгдүгээр сард зохион байгуулах насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрх гарджээ.