Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, тогтвортой” хэвээр үлдээв

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд пи” (S&P) агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа мэдээлэв. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Тухайлбал, “Оюутолгой”-н уурхайн зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУруу тогтвортой нүүрс нийлүүлж буй буюу уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэйг тооцсон байна.
2026-10-12

Т.Шинэбаярыг албадан саатуулж шалгаж эхлэв

“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц орд харш, амралтын газрууд болон хотын төв дэх барилгууд” гэсэн тайлбар бүхий дүрс бичлэгийг Dens. mn сайт фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн нь олон нийтийн анхааралд өртсөн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ынхан Dens.mn-ийг хакердан уг бичлэгийг устгасан гэж тус сайтын эрхлэгч Т.Шинэбаяр мэдэгдэж, уг дүрс бичлэгийг дахин нийтэлснээ хэлсэн юм.
2026-10-12

Улаанбаатарыг жуулчинд ойлгомжтой хот болгох уриалга гаргав

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарынхан хотын албан татварын хэмжээг нэг хувь болгон бууруулж, аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг төсвийн хөрөнгийг ямар ажилд, хэрхэн зарцуулдгийг ил тод тайлагнахыг нийслэлийн удирдлагуудаас шаардаж буй. Үүнтэй холбогдуулан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос “Жуулчинд ойлгомжтой хот” уриалга дэвшүүлээд байна.
2026-10-10

Үндэсний түргэн тусламжийн төв байгуулж, дуудлагын нэгдсэн системд холбоно

Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор нийслэлийн Түргэн тусламжийн төвийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын системд оруулж, Үндэсний түргэн тусламжийн төв болгон өөрчлөн байгуулж буй аж. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон төвийн өргөтгөлийн барилгын үйл явцтай Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд очиж танилцсан байна.
2026-10-09

Дэлхийн цаг уурын шилдэг гэрэл зургуудыг тодрууллаа

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2027 оны хуанлийн гэрэл зургийн уралдааныг олон улс даяар зарлаж, шилдэг бүтээлүүдийг тодруулан, олон нийтэд танилцууллаа. Өнөө жилийн уралдааныг “Таны цаг агаар, таны дэлхий” сэдвийн хүрээнд зохион байгуулж, цаг агаар, уур амьсгал, ус бидний амьдрал, байгаль орчин, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг гэрэл зургаар илэрхийлэхийг зорьжээ.
2026-10-09

Эрхүү муж, ойролцоох хот тосгонд зорчихдоо аюулгүй байдлаа хангаарай

ОХУ-ын Эрхүүгийн Сибирь, Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн ажилтан эмэгтэй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа оношоор энэ сарын 2-нд нас барсан. Иймд ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж байгаа иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хангахыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
2026-10-09

“Явдаг номын сан” аялалдаа гарчээ

Хүүхдүүдийн санаачилгаар бүтсэн “Явдаг номын сан” нийтийн тээврийн Ч:73 чиглэлд аялалдаа гарчээ. Тодруулбал, “Хассуурь” сангийн дэргэдэх сайн дурын клубийн хүүхдүүдийн тохижуулсан уг автобус Ч:73 буюу “Зунжин худалдааны төв-ТЭЦ-4” чиглэлд иргэдэд үйлчилж байгаа аж.
2026-10-09

“Давс хийгээд усны шүлгүүд” номыг энэ ням гарагт уншигчдад хүргэнэ

Гашуун хийгээд хөндүүр мэдрэмж, амьдралын эгэл жирийн хормуудад орших эгэл бусыг үгээр урладаг яруу найрагч Б.Ууганбаярын хоёр дахь шүлгийн түүвэр “Давс хийгээд усны шүлгүүд” номын нээлт энэ ням гарагт “Хөх нар” контемпорари арт галерейд болно. Эл бүтээлд ус, давс, нулимс зэрэг дүрслэлээр дамжуулан хүний дотоод сэтгэлийн нарийн мэдрэмж, амьдралын гашуун хийгээд эмзэг мөчүүдийг өгүүлжээ.
2026-10-09

Монголын уран зохиол дахь мета анализ буюу хариу шүүмж

Метаверс нь интернэт, технологиос гадна соёл урлаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг нийгэм, хүмүүнлэгийн олон салбарт нэвтэрч дэлхий дахины ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох ойлголт болоод байна. Учир нь meta +verse буюу “орчлон ертөнцөөс цааш”, шинэ ертөнц гэсэн утгыг илэрхийлж бодит амьдрал болон цахим (дижитал) ертөнцийн нэгдлийг төлөөлдөг.
2026-10-09

Ц.Анхбаяр мастеруудын ДАШТ-д дэд байрт шалгарчээ

Иорданы Амман хотод эхэлсэн чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д манай ахмад тамирчид зодоглож байна. Тэднээс Е ангилалд сонгомол бөхийн 100 кг-ын жинд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, улсын начин Ц.Анхбаяр дэд байрт шалгарчээ. Тэрбээр шөвгийн найм (хэсгийн эхний барилдаан)-д Сири улсын тамирчин Хашем Савас Шамиг цэвэр ялав.
2026-10-09

Молекулын бүтцийг зөв тодорхойлох арга нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэв

Францын эрдэмтэн Анри Б.Каган, Японы эрдэмтэн Кэнсо Соаи нарт химийн салбарын Нобелийн шагнал хуваан хүртээжээ. Тэд хүний биед болон эмийн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй химийн бодисыг зөв бүтэцтэйгээр гарган авах шинэ аргачлал нээж, хөгжүүлсэн тул уг шагналыг олгосон байна.
2026-10-09

Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд орж ирсэн 9 баавгайг устгасан

Улсын Онцгой комиссын III хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцууллаа.
2026-10-09

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

Эрхүүгийн тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдсон бөгөөд энэ 10 дугаар сарын эхээр уг иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан байна.
2026-10-09

Л.Энхрийлэн Бакугийн дэвжээнээс гурав дахь хүрэл медалиа гардлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадам өндөрлөсний дараа манай улсын жүдочид Азербайжан Улсыг зорьсон. Баку хотод зохион байгуулж буй насанд хүрэгчдийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүч сорьж, дээрх наадмаас хүртсэн хүрэл медалиа ихэрлүүллээ.
2026-10-09

Паппинен Иван Евгеньевич: Түүхэн ой санамжаа ирээдүйн хойч үедээ дамжуулах нь чухал

Паппинен Иван Евгеньевич: Түүхэн ой санамжаа ирээдүйн хойч үедээ дамжуулах нь чухал
2026-10-09

Шатахууны импорт жилд дунджаар есөн хувиар өссөн байна

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр 2026 оны эхний есөн сард улсын хэмжээнд 670.1 мянган тонн АИ-92 шатахууныг 515.9 сая ам.доллароор импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс хэмжээ нь 9.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн 1.46 сая тонн дизелийн түлшийг 1.5, 14 800 тонн АИ-95-ыг 11.6 сая “ногоон”-оор нийлүүлжээ.
2026-10-09

Цэцэрлэг, сургуулиудын нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглолоо

Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгдсэн байна.
2026-10-09

Механик инженерийн сургуулийн замыг ирэх амралтын өдрүүдэд хаана

Хан-Уул дүүргийн 3-р хороо, Энгельсийн гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болсонтой холбогдуулан тус хэсгийн замыг хаахаар болжээ. Тодруулбал, марагаш буюу энэ сарын 10-ны бямба гарагт 08:00–22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг, аравдугаар сарын 11-ний ням гарагт мөн цагийн хуваариар баруун талын урсгалыг хааж, засварын ажил гүйцэтгэхээр болжээ.
2026-10-09