“Хүннү эйр” компани УлаанбаатарБээжингийн чиглэлд энэ оны аравдугаар сар дуустал хүүхэд багачуудыг үнэгүй зорчуулах урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Гол шаардлага нь тухайн хүүхэд заавал гэр бүлийнхэнтэйгээ буюу аав, ээжтэйгээ зорчиж байх ёстой гэнэ. Энэ шалгуурыг хангасан тохиолдолд насанд хүрээгүй зорчигчдыг нислэгийн тийзээс чөлөөлж, зөвхөн такс төлөх нөхцөлтэйгөөр тээвэрлэх нь. Хүүхдэд зориулсан урамшуулалт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1111 дугаарын утас болон тийз борлуулагч агентуудаас авах боломжтой гэнэ. Ташрамд дурдахад, тус компани Улаанбаатар-Бээжингийн чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж буй аж.
Ж.Сувд