Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр, маргааш төв, зүүн, говийн аймгуудын нутгаар их хэмжээний дуу цахилгаантай аадар бороо учраас ард иргэд, малчид, аялагчдыг болзошгүй үер, аянга, салхинаас сэрэмжтэй байхыг УЦУОХ-гээс анхааруулж байна.
2023-07-13
Төрийн гурван өндөрлөг түрүү соёолонгийн “Хүй мандал” галаар зочиллоо
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо.
2023-07-12
Соёолонгийн уралдааны явцад 3 хүүхэд мориноос унажээ
Соёолон насны морины уралдааны явцад мориноос унасан 3 хүүхдийг Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үзүүлжээ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байсан тул хүүхдүүдийг ар гэр, уяач нарт нь хүлээлгэж өгчээ.
2023-07-12
Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ
Үндэсний их баяр наадмын соёолон насанд 205 хурдан буян бүртгүүлснээс 112 нь хэмжээст тэнцэж, ийнхүү шандасаа сорьж байна.. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдсан юм.
2023-07-12
Уралдааны замд 4 хүүхэд мориноос унаж, эмч үзлэг хийжээ
Үндэсний Их баяр наадмын өчигдрийн тойм мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэн Б үүргэвчээ алдлаа гэх дуудлага өгчээ. Улмаар мэдээллийг авсан даруйд камер шүүж, шалгахад хамт явсан хүмүүс нь эд зүйлээ хамж авахдаа авч явсныг тогтоосон ба Б үүргэвчээ авсан аж.
2023-07-12
Явуулын хоёр лаборатори ажиллаж байна
Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ:
2023-07-11
Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Улсын хэмжээнд авто замын 528 хяналтын цэгт 2000 орчим алба хаагч 24 цагаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн ослоос сэргийлж, үерийн эрсдэлтэй, эвдэрсан зам, гүүрийг хэрхэн тойрох зам чиглэлийг иргэдэд зөвлөн ажиллаж байна.
2023-07-11
ЗӨВЛӨГӨӨ: Наршсан үед ЯАХ вэ
Зуны улирал, цэлмэг, нартай, дулаахан өдрүүд сайхан ч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, өндөр настангуудын зайлшгүй анхаарах ёстой нэг зүйл нь наршилт билээ. Цэлмэг, хурц нартай өдөр нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэхгүй байх, түүнчлэн малгай өмссөн ч удаан хугацаагаар гадаа байснаас наршдаг.
2023-07-11