
АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдааны түрүү хүлгээр Дундговь аймгийн Луус сумын харьяат Э.Улаанхүүгийн хар шүдлэнг түрүүлсэн гэж үзлээ. Аман хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы шарга үрээ хурдаллаа.
Хурдан морь бариачийн хөндлөнгийн нөлөө болон МУ-ын Манлай уяач Загджавын Мэндсайханы /түрүүнд баригдсан шарга шүдлэнгийн эзэн/ өргөдөл,нийтийн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Болорцэцэгийн Алтангадас хүүгийн унаж хурдлуулсан хар үрээг түрүү хүлгээр тооцохоор болов.