Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Unuudur.mn

Б.Дэлгэрсайхан: Түгжрэл бууруулах шийдэл бол тунель, гүүр барих юм

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцаж, байр суурийг нь сонирхлоо.
2024-11-14

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг хянан шалгав

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг хянан шалгав
2024-11-13

2024 оны бүх төрлийн ачаа тээвэр 109.9 сая тонн болж,өмнөх оны хэмжээг давлаа

Зам тээврийн салбарын 2024 оны 11 дүгээр сарын 04-10 хүртэлх 7 хоногийн статистик мэдээллийг хүргэж байна.  Энэ оны 11 сарын 10-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 109.9 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 91.2 хүрчээ.
2024-11-12

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд мэдээллийн ил тод байдлаа хангаж чадах уу

Авлигатай тэмцэх газраас авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянан үзэж зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулж эрх бүхий байгууллагад хүргүүлэх чиг үүргийн хүрээнд Засгийн газрын 2021 оны “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх, үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох” тогтоолыг хянав.
2024-11-12

Урамшуулалт аяны тохирлын эзэд тодорлоо

ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 10-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны тохирлын эздийг 2024 оны 11-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.
2024-11-11

48 цагийн турш газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах сургуулилалт эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж байгаа /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.
2024-11-11

100 хүүхдийн ортой дотуур байрын барилгыг ашиглалтад өгөв

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Дуут суманд 100 хүүхдийн ортой ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын барилгыг ашиглалтад хүлээн авлаа.
2024-11-10

Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхилна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
2024-11-10

СУРГУУЛИУДЫН нүхэн жорлонг “халж” чадаагүй нь СУРАГЧДЫГ эрүүл мэндээр нь хохироож байна

Аймаг, сумдын боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг халах “соёлын хувьсгал” эхлүүлсний таван жилийн ой удахгүй болно.
2024-11-09

“Бэлтэс мөрөн” ххк-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Р.Бузмаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлалаа

“Бэлтэс мөрөн” ххк-ийн үүсгэн байгуулагч шүүгдэгч р.бузмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан завсарлалаа
2024-11-09

Ихэнх нутгаар хүйтэрнэ

2024 оны арваннэгдүгээр сарын 8-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2024-11-09

Явган хүний замуудыг нөхөн сэргээж эхэлжээ

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.
2024-11-08

ЕБС-ийн сурах бичгүүдийг улирал улирлаар нь хэвлэнэ

Шинэчлэн боловсруулсан сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын дэвтрийн тохирцыг судлан, 2025-2026 оны буюу ирэх хичээлийн жилээс хэрэглэж эхэлнэ. Сурах бичгүүдийг улирал улирлаар гаргах учраас хөнгөрч, дасгал ажлын дэвтрийг хэрэглэснээр гэрийн даалгаврын ачаалал багасах юм.
2024-11-08

Явган болон морьтой марш зохион байгуулав

Байнгын бүрэлдэхүүний дунд тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор маршийг явган болон морьтойгоор хослуулан явуулав
2024-11-08

Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа

Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.
2024-11-07

ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа

ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа
2024-11-07

Сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо

Боловсролын сайд П.Наранбаяр сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай тушаал өчигдөр гаргажээ. Уг тушаалын дагуу боловсролынбайгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагынхан хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалтыг хүүхдийн насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулахаар болов.
2024-11-07

Дүрслэх урлагийн шилдэг гурван бүтээлийг улсын санд худалдан авах нь

Дүрслэх урлагийн энэ оны шилдэг бүтээлүүдийг уржигдар шалгарууллаа. Шилдгүүдийг хоёр үе шаттайгаар шалгаруулсан юм. Тухайлбал, эхний шатанд 118 уран бүтээлчийн уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляц, холимог техникийн 149 бүтээлийг өрсөлдүүлжээ.
2024-11-06

АН: Ирэх онд ч халамжид хамаг мөнгөө зарцуулах нь

Б.Пүрэвдорж: Сайд нарын урсгал зардал замбараагүй нэмэгдсэн. Нэг хурал, чуулган зохион байгуулахад л 300, 400 сая төгрөг зарцуулах нь. Мөн тэдний бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал нь нийт 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэх жишээтэй. Эдгээр асуудлыг шүүмжилсэн цөөнхийн үгийг эрх баригч намынхан хүлээж авахгүй байгаа гэв.
2024-11-05

"Thunderpick Championship 2024 CHAMPS" тэмцээнээс алтан цом хүртэж, 500 000 ам.долларын эзэн боллоо

"Thunderpick Championship 2024 CHAMPS" тэмцээнээс алтан цом хүртэж, 500 000 ам.долларын эзэн боллоо
2024-11-04