Хил хамгаалах байгууллагын Ахмадын холбооноос санаачлан хилийн ангиудын малчдад туслах аян өрнүүлжээ. Тус аянд хилчин ахмадууд бүгд оролцсон бөгөөд одоогийн байдлаар нийт 30 815 000 төгрөг цугласан байна. Хандивыг тус холбооны дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Баяраа холбогдох албаны хүмүүст гардуулан өглөө. Аянд оролцсон ахмад хилчиддээ малчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.