Олиггүй өмгөөлөгч нар
Олиггүй өмгөөлөгч нар гэхээр уншигч та бүхэн ямар хүний талаар бичих гэж буйг гадар лаж байгаа нь лавтай. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д олиггүй гэдгийг өөдгүй, сайн биш, муу гэсэн үг хэмээн тайлбарласан байдаг. Тэгэхээр олиггүй зантай , хууль бус үйлдэл өдүүлдэг, хуумгай өмгөөлөгч нарын талаар хөндөх нь.
2026-10-01
9000 хүний нэр барьж, 1.6 сая иргэнийг шийтгэсэн “Шөнийн марафон”
“Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш нийслэлд хэрэгжүүлж буй. Ганц өдөр машины утаагүй, чих амар өнжиж, төв замаар чөлөөтэй алхан, хүүхдүүдээ тоглуулж, стресс тайлах зорилгоор эл өдрийг бий болгосон аж. Тэгвэл өнөө жил хотын шинэ дарга Б.Пүрэвдагва “Шөнийн марафон”-ыг автомашингүй өдөртэй хамтатган хийж, иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн “гоё” арга хэмжээ явуулъя гэж сэтгэжээ.
2026-09-29
Эх хэлээ уландаа гишгэсэн элит боловсрол
Хаяа дэрлэх шахам үүдээ нээх болсон хувийн сургуулиуд хуулиас дээгүүр алхаж, дураараа дургих нь хэрээс хэтрэв. Улс дотор улс, хот дотор хот байгуулж тоглох энүүхэнд болсон тэд төрөлх монгол хэлээрээ ч сургалт явуулахаа байж, хоорондоо хэзээ ч ойлголцохгүй, огтлолцохгүй бүхэл бүтэн үе өндийлгөж байна. Энд гадаад хэл сурах, сургах тухай, түүний ач холбогдлын талаар хөндөх гэсэнгүй.
2026-09-28
Мэдээгүйжүүлгийн фентанил тариа тасарч, төлөвлөгөөт мэс заслууд зогсоход хүрчээ
Улс, аймаг, дүүргийн Нэгдсэн болон төв эмнэлгүүдэд ерөнхий унтуулгын үед хэрэглэдэг мэдээгүйжүүлгийн фентанил тариа тасарч, төлөвлөгөөт мэс заслууд хойшлоод байгаа талаар эмч нар мэдээлж эхэллээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор энэ талаар анх шүгэл үлээж, хагалгааны дараалал ихээр үүссэнийг нийгмийн сүлжээнд бичсэн байв. Улмаар III шатлалын эмнэлгүүдэд ч нөхцөл байдал ижил, тариаг хангалттай хэмжээнд өгөхгүй, нөөц тасалдсанаас төлөвлөгөөт мэс заслууд зогсоход хүрснийг ч хэлж буй юм.
2026-09-17
Түүхэн хүмүүсийн хөшөө сурталчилгааны самбар биш
Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө, дурсгал нь тухайн үндэстний ой санамж, оюун санааны дархлаа, түүхийн үнэ цэнийг тээсэн нандин өв юм. Гэтэл өдгөө шийдвэр гаргагчид болон хувийн хэвшлийнхэн тэдгээрийг дур мэдэн нүүлгэн шилжүүлж, сурталчилгаанд ашиглах нь энгийн үзэгдэл болов.
2026-09-04
“Сайн хүн”-ий дүрд тоглож ханасан бол салбараа өндийлгөнө үү, Э.Батшугар сайд аа
Манай улсад системийн болон бодлогын залгамж чанар, халаа хамгийн багатай салбаруудын нэг нь эрүүл мэнд. Эл салбарыг толгойлж асан үе үеийн сайд нар эмийн үнэтэй “дайтаж”, эмнэлгийн тууз хайчилж, цахим шилжилт ярьсаар албан тушаалаасаа буудаг жишиг тогтоосон. Тэд бүгдээрээ л өвчлөлийг бууруулна, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна, дараалал чирэгдлийг арилгана, даатгалын санхүүжилтийг нэмнэ, эмч нарын цалинг өсгөнө гэж амладаг ч ачир дээрээ юу ч өөрчлөлгүй явцгаадаг.
2026-08-20
Монголын сэтгүүл зүйг хандивынх болтол нь “булшилж” байна
Монголын сэтгүүл зүй зүг чигээ нэгэнт алджээ. Яг л замаараа явж байснаа хааяа хажуу тийшээ халтирчихдаг хуучин галт тэргийг санагдуулам. Шугамд нь буцаагаад оруулчих завсарчин ч үгүй, хаашаа явж байгаагаа ч мэдэхээ байчихсан машинист лугаа болсон мэт. Сэтгүүлчид чухам ямар ажил хийдэг юм бэ гэх энгийн асуултад ч хариулахад бэрх болов.
2026-08-18
Цахимаар ч биш, танхимаар ч биш хичээллэнэ гэв үү, Боловсролын сайд аа
Зуслангаасаа гарч болох уу, гэрээсээ ажиллах уу, тэгш үү, сондгой юу, танхимаар хичээллэх юм уу, цахимаар уу гэх мэт асуултад тодорхой хариулт алга. Улаанбаатар хотын иргэд ойд төөрсөн сармагчин лугаа болчихлоо. “Сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох өдөр тэгш тоотойд нь шатахуун олгоно” гэж иргэдийнхээ янзыг үзэх нь эрхтэн, дархтнуудад л хөгжилтэй байх. Хичээлийн шинэ жил хэзээ мөдгүй эхлэх гэж байхад есдүгээр сарын 1-нд танхимаар орох, эсэх нь ч тодорхойгүй өдий хүрэв. Үүний “буруутан” нь COP17 гэх нь халаг байна.
2026-08-17
Шинжлэх ухаанаа хөсөр хаясан улс чадваргүй мэргэжилтнүүд л “үйлдвэрлэдэг”
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой энэ онд тохиож буй. Нэгэн зууны түүхийг ардаа орхисон тус салбарынхны хувьд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ дүгнэж, цаашдын зорилго, хөгжлийн чиглэлээ тодорхойлох хариуцлагатай үе ирээд байна. Гэвч шинжлэх ухааны салбарын хөгжлийн суурь болсон материаллаг бааз, туршилт, судалгааны тоног төхөөрөмжийн шинэчлэл манай улсын хэмжээнд хангалтгүй хэвээр.
2026-08-07
Нуур, гол мөрөн нийтийн жорлон биш
Монголчууд нэг үеэ бодоход аялалд “гар татахгүй” болж, өвөл нь гадагшаа, зун нь дотооддоо хөндлөн гулд аялсаар юм үзэж, нүд тайлав. Гэвч жилжилийн зун нэглдүр зураг давтагддаг нь хаа дуртай газартаа хаяа хатган аж төржирсэн нүүдэлчин улс өнөөхэр гол, нуурын эрэг дагуу хүссэн байршилдаа аяны дөрөө мулталж, майхнаа зоон, хонож өнждөг.
2026-07-21
Аудитын дүгнэлтийг “найзан дундаа” шидэж, аргацаах ёсгүй
Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг хоёр байгууллага зүгээр л “шүдгүй арслан” болсон. Танай хоёр байгууллагаас Засгийн газарт өгч байгаа зөвлөмжүүдийн биелэлт сүүлийн гурван жилд хэдэн хувьтай байна вэ.
2026-06-23
Богд Очирвааниа тахив уу, талхив уу
Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол энэ сарын 16, 17-нд хөл хөдөлгөөн, үймээн шуугиантай болж өнгөрлөө. Өнөө жил Богд Очирваанийг тахих ёслолд 40 орчим мянган сүсэгтэн оролцсон гэнэ. Урьд байгаагүй олон хүн Хангайн нурууны ноён оргилыг зорьсон тул хайрханы бэл хормой, хажуугаас нь эх аван урсдаг цэнгэг уст Буянт голын эрэг хүн, машины хөлд дарагдаж, улаан шороогоор хавсарга тавьсан аж. Угаас ган гачиг, хуурайшилт ихтэй, өвс ургамал тарчигхан байсан газарт тахилгын ёслолыг сүр дуулиантай зохион байгуулсан нь олон талаараа муу үлгэрлэл болж, хүрээлэн буй ор чинд багагүй эрсдэл учруулсныг нутгийн иргэд ярьж байна
2026-06-18
Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй
Хотын дарга асан Х.Нямбаатар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийг 2024 онд нурааж, суурин дээр нь 44 тэрбум төгрөгөөр долоохон ширхэг модтой, цементэн талбай бүхий “цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, нийслэлчүүдийг доромжилсон. Энэ хавар хэдэн мод нэмж суулган, зүлэгжүүлсэн болоод бүтээн байгуулалт нь дуусав бололтой, одоогоор хийж, тохижуулж буй ажил алга.
2026-06-04
Хүүхдийн эрх хэмээн ганц л өдөр хашхирдаг улс
Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж гэнэ. Хүүхдийн төлөө “за” гэж хэлэх биш, бодит ажил хийх юм байх. Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр засварлана, зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спортын заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгнө, цэцэрлэгийн багачуудыг эрт илрүүлэгт хамруулна, “Хараацай” зусланг засаж сайжруулна хэмээн Ерөнхий сайд Н.Учрал уржигдар мэдэгдсэн.
2026-05-28
Соёлын төвөө “булшилсан” хот
Улаанбаатар хотын төв, Баруун дөрвөн замын уулзварт өндөр барилга, байгууламжид бүслэгдсэн, олны хөлийн дундаас торойж харагдахааргүй нэгэн объект орхигдож хоцорсон нь Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон (МҮЭСТО) юм. Нэгэн цагт хүүхдийн цангинасан инээд, хөгжмийн тансаг аялгуу тасралтгүй эгшиглэдэг байсан МҮЭСТО өнөөдөр өндөр барилгуудын сүүдэрт дарагдан, нар үзэхээ байж, автомашинуудад шахагдан, “амьсгалах” зайгүй болжээ.
2026-05-12
Итгэл нурж, амь үнэгүйдэв
“Намайг Т.Шинэбаяр гэдэг...” хэмээн яриагаа эхлэх энэ эмэгтэйн хоолой тайван сонсогдох ч өгүүлбэр бүрийн цаана эмтэрч нугарсан амьдрал, хариулт нэхсэн асуултууд нэвт мэдрэгдэнэ. Тэрбээр хоёр хүү, нэг охин, нөхрийн хамт ам бүл тавуулаа амьдарч байсан, Монголын жирийн нэгэн гэр бүлийн төлөөлөл. “Байсан” гэж тодотгосон нь учиртай.
2026-05-04