“Хар толбо”-той Х.Тэмүүжин
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-10-05
С.Бямбацогт: Гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг үргэлжлүүлнэ
УИХ-ын Тамгын газраас парламентын албан ёсны цахим хуудсыг шинэ чилсэн байна. Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр мэдээлэл хийж , сэтгүүлчдийн асуултад хариулав. Нээлттэй парламентын зарчмыг баримталж, УИХ-ын гишүүдийн ирц, санаачилсан хуулийн төсөл, санал хураахад оролцсон байдал, хөрөнгө, орлогын мэдүүлэг зэргийг ил тодоор уг сайтад тавьдаг болсон.
2026-09-30
Н.Энхбаярын “чиргүүл” Б.Тулга
Нэр нөлөө бүхий хүмүүсээр “крандуулж” өндөр албан тушаал, эрх мэдэлд заларснаасаа болж хэн нэгний “халаасны хүн” хэмээн ил тод цоллуулдаг улс төрч манайд цөөнгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Тулга.
2026-09-28
АН ард түмний мөнгийг хамгаалж, хянаж байна гэв
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр төсвийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. Ирэх оны төсөвт орлого, зарлагыг тус бүр 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж тусгасан. Оюутолгой болон төрийн өмчит компаниудын ногдол ашгаас ирэх онд 3.5 их наяд төгрөг орж ирнэ гэж тооцсон юм. Тэгвэл сөрөг хүчнийхэн Оюутолгойгоос олох ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу иргэдийн нэрийн дансанд хуримтлуулах ёстой атал Засгийн газар нэг удаагийн хууль баталж, дур мэдэн зарцуулах гэж буй нь хууль бус хэмээн буруутгав. Тиймээс иргэдээс санал асуух ёстой гэлээ.
2026-09-25
2028 он гэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг 5.5 тэрбумд хүргэнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ . Манай улсад төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг зохицуулсан бие даасан хууль байх гүй, суурь харилцааг холбогдох бусад хуулиар зохи цуулсаар ирсэн аж.
2026-09-24
Улс төрийн санхүүжилт ил тод байснаар авлигаас сэргийлнэ гэв
“Улс төрийн санхүүжилтийн ил тод байдалхяналт” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалтыг СЕХ-ноос өчигдөр зохион байгуулав. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар баталсан Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эл уулзалтыг хийсэн байна.
2026-09-24
Л.Оюун-Эрдэнийн талынхан Ерөнхий сайдтай ойлголцсон гэв үү
МАН доторх цөөнхийн бүлэг буюу Л.Оюун-Эрдэнийн талын 20 гаруй гишүүн өчигдөр Ерөнхий сайд Н.Учралтай уулзжээ. “30-ийн бүлэг”-ийн дээрх гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг хэдэн өдөр ирцээр бойкотолсон юм. Тэд С.Амарсайханыг огцруулсныг эсэргүүцсэн, мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан жагсаалтын эмэгтэй гишүүдийг “түгжил” хэмээн нэрлэсэнд “гомдож” байсан аж.
2026-09-24
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний ерөнхий санал, шүүмжлэлд оролцоно. Ерөнхий санал, шүүмжлэл маргааш эхэлж, энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм. Үүнд НҮБ-ын гишүүн 193 орны төр, засгийн тэргүүн нарын 130 гаруй төлөөлөгч оролцож, индэрт үг хэлнэ.
2026-09-21
Хөрөнгийн зах зээлийн тоглогч гишүүн Б.Түвшин
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-09-21
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилно
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр өглөө Төрийн ордонд хуралдав. Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналаа танилцуулж, Удирдах зөвлөл нь дэмжжээ. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Г.Тэмүүлэн УИХ-д гурав дахиа сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч.
2026-09-18
Мэндчилгээ
Монголын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус сонины сэтгүүлч, сурвалжлагч нар, үе үеийн ажилтнууд болон нийт уншигчдад баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
2026-09-18
Хүүхдүүдэд монгол хэлээ сайн сурахыг захилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсоныхоо дараа тус аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ерөнхий боловсролын хоёр, дөрөвдүгээр сургуульд ажилласан байна.
2026-09-16
АН-ынхан Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хөндөнө
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу болон ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар мэдээлэл хийлээ. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэхээр шийдвэр гаргуулах чиглэлд шахаж ажилла” гэжээ. 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг эрх баригч намын бүлэг нь бүрэн дэмжиж, итгэл үзүүлж байгаа юу гэдгийг тэд асуух гэнэ.
2026-09-15