Дорноговьчууд хүүхэд, өсвөр үеийнхний төрөлжсөн эмнэлэгтэй боллоо
Дорноговь аймгийн Сайншанд сумынхан хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан төрөлжсөн эмнэлэгтэй болжээ. Орон нутагтаа “Хүүхдийн Батцэцэг” хэмээн танигдсан хүүхдийн их эмч Б.Батцэцэгийн санаачилгаар барьсан тус эмнэлэг нь багачууд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой.
2026-10-13
Багшийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ хангалтгүй байгааг шүүмжлэв
Багшийн эрүүл мэндийг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгөх, үзлэг, оношилгоо зохион байгуулах зорилгоор Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт 2023 онд байгуулсан билээ. Тэгвэл тус төвийн үйл ажиллагаатай Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцав. Эл төвөөр дамжуулан 4000 орчим багш эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл авч буй талаар тухайн эмнэлгийн эмч нар хэлсэн.
2026-09-23
Томууны дэгдэлтээс хамаарч хүүхдийн 1600 гаруй ор дэлгэнэ
Хотын дарга Б.Пүрэвдагва томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өчигдөр ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд томууны дархлаажуулалт 54.2 хувьтай байгаа аж.
2026-09-21
Амьгүй донороос хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрджээ
Манай улсад өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай ч донор олдохгүй 1200 гаруй өвчтөн бүртгэлтэй байна. Ганц бие, эсвэл гэр бүл, ойр дотнынхон нь донор болох боломжгүй тохиолдолд тэднийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны донор хүлээх жагсаалтад бүртгэдэг аж.
2026-09-18
ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ЧИГЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний газрын Дэд дарга Сүн Ян, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирлын орлогч Мэй Ян тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2026-09-04
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулсан. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулна.
2026-09-04
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоо нэвтрүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоог Монгол Улсад анх удаа нэвтрүүлжээ. Тодруулбал, тус эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг Tc-HYNIC-PSMA SPECT/CT буюу түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай илрүүлэх эмнэл зүйн шинэ технологийг амжилттай нутагшуулсан байна.
2026-08-31
ЭХЭМҮТ-ийнхөн жирэмсний үеийн скрининг шинжилгээ хийх олон улсын гэрчилгээ гардан авчээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн НИПТ буюу инвазив бус (жирэмсэн эхийн биед зүү, мэс ажиллавар хийж, ургаас дээж авахгүй) скрининг шинжилгээг албан ёсоор нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, эл шинжилгээ нь жирэмсэн эмэгтэйн цуснаас ургийн ДНХ-ийн хэсгийг шинжилж, зарим хромосомын өөрчлөлтийн эрсдэлийг тодорхойлдог байна.
2026-08-19
Гар, хөл, амны өвчний 8382 тохиолдол бүртгэгдээд байна
Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар халдварт өвчний нийт 29 777 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10 мянган хүн тутамд 23.1-ээр буурсан үзүүлэлт юм. Бүртгэгдсэн нийт халдварт өвчний 35 хувь буюу 10 435 нь амьсгалын замынх. Хэдийгээр халдварт өвчин буурсан үзүүлэлтэй гарсан ч гар, хөл, амны өвчин эрс нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв.
2026-08-18
COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.
2026-08-18