Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Говийн чимэг болсон хар сүүлт зээрийн тоо толгой 40 хувиар өслөө

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргаанаас говийн чимэг болсон хар сүүлт зээрийн тоо толгойн судалгааг хийж дууссанаа өчигдөр мэдээллээ. Говийн бүсийн экосистемийн чухал төлөөлөл болох хар сүүлтийн тоо толгой, тархац байршлыг тогтоох судалгааг гурав дахь удаагаа хийж буй энэ аж.
19 цаг 20 мин

Төрийн байгууллагынхан тоон мэдээллээ “булаацалдаж” эхлэв

Аялал жуулчлалын салбар дахь төрийн байгууллагууд жуулчдын статистик, тоон  үзүү лэлтээ уял даа холбоотой, бодитой тооцож чаддаггүй нь оновч той бодлого, шийдвэр гаргахад саад уч руулсаар ирснийг бид өмнө нь хөндсөн билээ. Тэгвэл одоо эл салбарынхан Гадаадын иргэн, харьяатын газ  раас өдөр тутам ирүүлдэг тайлан, мэдээллийг “бу  лаа  цал дан”, толхилцох болжээ. 
22 цаг 17 мин

Манайхан Чита хотоос ганзага дүүрэн ирэх нь 

Хойд хөршийн Чита хотод болсон олон улсын хүүхдийн спортын ХII наадамд манай улсаас 76 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөж, тус бүр 13 алт, мөнгө, 19 хүрэл нийт 45 медаль хүртэв. Тус наадамд дасгалжуулагч Д.Оюунхандын удирдлагад оролцсон эмэгтэйчүүд байт харвааны багийн төрөлд түрүүлж, волейболын тоглолтод А.Баярсайхан дасгалжуулагчтай охидын шигшээ дэд байрт шалгарлаа. 
Уржигдар 17 цаг 30 мин

Таван баг бэлчээрээ усжуулж, 50 ухаалаг худаг гаргав 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумынхан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэд, малчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн таван багийнхаа бэлчээрийг усжуулж, 50 ухаалаг худаг гаргаснаа мэдээллээ. Тус сумынхан 80 жилийнхээ ойн хүрээнд худаг гаргах, сэргээх, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэхээр энэхүү бү­ тээн байгуулалтыг зуны туршид хийж гүйцэтгэсэн байна.
Уржигдар 16 цаг 00 мин

Хариуцлагатай уул уурхайн талаар иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийннарийнбичгийндарга Б.ДашпүрэвНҮБын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарын бодлогын хэ­­рэгжилт, хүний нөөцийг хөгжүүлэх чигл­элээр санал солилцлоо. Энэ үеэр Ашигт малт­малын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд геологи, хайгуулын ажлыг эрчим­жүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайж­руулах, орон нутгийн өгөөжийг нэмэг­­дүүлэх, боловсруулах болон хүнд үйлд­вэрийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ зохи­цуулалтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан байна.
Уржигдар 15 цаг 30 мин

Ховд, Баян-Өлгийд шүлхийн нөхөн олговорт зургаан тэрбум төгрөг өгчээ 

Улсын онцгой комиссын II хуралдаанаар эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөл­жилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэ­лэн байд­лынасууд­лыгхэлэлцлээ. Орон ну­тагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, 60 орчим хувийг нь шийдвэрлэсэн талаар хурлын үеэр мэдээлэв.
Уржигдар 15 цаг 00 мин

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төсөлд гарын үсэг зурлаа 

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөн­­хий сайд Такаичи Санаэтай есдүгээр са­­рын 29-нд Токио хотноо албан ёсны хэлэл­­цээ хийж, хоёр улсын харилцаа, хам­тын ажиллагааны өнөөгийн байдал, цааш­дын зорилт, үйл ажиллагааны талаар дэл­­гэрэнгүй санал солилцов. Талууд хоёр ул­сын харилцаа эдү­гээ “хүн төвтэй” “Энх тай­ван, хөгжил цэ­цэглэлтийнтөлөөх Тус­гайст­ратегийн түнш­лэл”-ийн түв­шиндгүнз­­гий­рэн хөгжиж буйг сайшаан тэм­дэг­лэжээ. 
Уржигдар 14 цаг 30 мин

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 

Кино урлагийн зөвлөлөөс “Академи авардс” буюу 99 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гар­дуу­лах ёслолын урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлээр найруулагч Б.Та­мирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ. Тус киноны зохиолыг Т.Мягмартогтох бич­сэн бөгөөд өнгөрсөн онд Кино урлагийг дэм­жихсангаас эргэн төлөх нөхцөлгүйгээр 158 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Уржигдар 14 цаг 00 мин

“Бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлал сэргэж буй ч эрсдэл нэмэгдэж байна”

Ази, Номхон далайн бүсэд аялал жуулчлал сэргэж буй ч гаднын эрсдэлт хүчин зүйлсийн нөлөө нэмэгдсээр байгааг Азийн хөгжлийн банкнаас анхаарууллаа. Тус банкнаас гаргасан “Азийн хөгж­лийн шинэчилсэн төлөв-2026” тайланд энэ талаар тодорхой дурдсан байна.
Уржигдар 13 цаг 30 мин

Хорьдолын даваагаар зорчихгүй байхыг анхааруулав 

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Хорьдолын даваа халтиргаа гулгаа ихтэй, зарим хэсэгт нь зузаан мөсөн бүрхүүл тогтсоныг орон нутгийн иргэд, жууулчин тээвэрлэгч жолооч нар анхааруулж байна. 
Уржигдар 12 цаг 30 мин

Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ

 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс зүүн урд зүгт 72 км-ийн зайд өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 09:26:07 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Уржигдар 12 цаг 03 мин

Ахмад настнуудын найм хүрэхгүй хувь нь л идэвхтэй амьдарч байна 

Ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын нийт хүн амын 9.6 хувийг ахмад настан эзэлж буй. Тэдний олонх нь буюу 70.8 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт амьдардгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хүйсийн хувьд эр­чүүд нь 40.2 хувийг эзэлж байгаа аж.
Уржигдар 12 цаг 00 мин

“Төсвийн өсөлтийн талаас илүү хувийг баталгаагүй орлогоор нэмэгдүүлэх нь өрөөсгөл” 

Нээлттэй нийгэм форум (ННФ)-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өчигдрийн ээлжит уулзалтаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн төсвийн тэлэлт, орлогын төлөвлөлтийн эрсдэлийг онцоллоо. Түүнчлэн УИХ-аар төслийн хэлэлцүүлэг хийж буй үйл явцыг нарийвчлан журамлах, гишүүдэд улс орны амин чухал асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай иж бүрэн мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байвал зохилтойг тэмдэглэжээ.
Уржигдар 11 цаг 30 мин

47 мянган ам км талбайд хүлэрт намаг тархсаныг тогтоолоо 

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, “Дэ нэйчэ консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газар, БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагынхан хамтран Монгол орны хүлэрт намгийн зураглалын томоохон судалгаа хийжээ. 
Уржигдар 09 цаг 30 мин

Ногоо тарьж борлуулсан хэмээн хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн салбарт (2008 оноос хойших хуга­цаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урам­шуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олгол­тын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол уржигдар эхэлсэн.
2026-09-30

Амьдрах орчин ирээдүйн итгэл үнэмшил , бүтээмжид нөлөөлдөг 

Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй сууц болон амьдрах орчинд өссөн хүүхэд ирээдүйд эрүүл мэндээр хохи­рох, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл 25 хувиар өн­дөр байдгийг Британийн судлаачид тогтоожээ. Тод­­руулбал, ядуурал, нийгмийн хамгааллын шинжээч Лиза Хар­кер тэргүүтэй судлаачид хүүхдийн амьдрах орч­нычиг­­лэлээрх эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээлийг нэгт­­­гэсэн анхны томоохон цогц судалгааг тус улсын буя­ныбай­­г­ууллагуудтай хамтран хийхэд ийм үр дүн гарсан бай­на. 
2026-09-30

Өвлийн эхэн саруудад агаарын хэм олон жилийн дунджаас дулаан байх нь

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өвлийн эхэн сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Нийслэлд өчигдөр намрын анхны цас орж, ойрын хэдэн өдөр нийт нутгаар сэрүүхэн байх нь. Гэсэн ч аравдугаар сар гараад Монгол орны ихэнх газраар тогтуун, дулаахан намар үргэлжилнэ.
2026-09-30

С.Молор-Эрдэнийг суллаж, хилээр гарах, нэр бүхий хүнтэй уулзахыг хориглолоо 

Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдон шалгуулж, цагдан хориг­дож буй философич С.Молор-Эрдэнийг бат­лан даалтад гаргах захирамжийг өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүү­хийн ерөнхий шүүгч Б.Халиун гаргалаа. Өнгөр­сөн долоо хоногт тус шүүхийн шүүгч Ч.Алдар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг са­раарсунгах захирамж гаргаад бай­санюм.
2026-09-30