Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

 “Самбарын сонгууль”-иас салах нь

Үүнээс гадна нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг нь ч зохион байгуулах юм. Үнэгүй байршуулна гэсэн үг бөгөөд нэр дэвшигчид зурагт хуудсанд санаа зовох шаардлагагүй, тэд самбартай холбоотой зардал гаргахгүй. Өмнө нь зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид тогтоож, нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байв. Нэгдсэн самбар хийх нэг бүрийн зардал нь хоёр сая төгрөгөөс давахгүй гэж холбогдох байгууллагуудаас тооцсон юм билээ.
2024-03-06

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Фэйсбүүк дэх сонгуулийн сурталчилгаа

Сонгуулийн үйл явцтай холбоотой байнга хөндөгдөж, өнөөг хүртэл шийдэгдэхгүй ужгирч ирсэн нэг асуудал бол гарааны тэгш бус байдал юм. Өрсөлдөөний гараа тэгш бус байх нь сонгуулийн санхүүжилттэй шууд холбоотой. Санхүүгийн боломж өндөртэй нам, нэр дэвшигчид давамгайлахын зэрэгцээ санал худалдан авах зөрчил гардаг ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.
2024-03-05

АН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал авч эхэлжээ

СЕХ-ноос баталсан УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны хуваарийн дагуу улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх учиртай. Тиймээс Ардчилсан намаас сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж эхэлсэн байна. Эхний ээлжид тэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт “Бүтэн ардчилал” сэдэвт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг явуулжээ. Тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөр ийм нэртэй байх аж. Уг хөтөлбөртөө тэд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг хэрхэн сайжруулахтай холбоотой олон зорилго, агуулга багтаасан гэнэ. 
2024-03-05

Сонгуульд шударга өрсөлдөхийг уриалав

Мөн тус намын дэд дарга Ш.Түвдэндорж “Монгол орны ихэнх хэсэгт зуд нүүрлээд байна. Эрх баригчид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэхийн оронд болоод өнгөрсөн хойно нь хандив өгч, малчдын татварыг хөнгөлөх байдлаар аргацааж буй нь буруу. Тэд малчдадаа туслах нэрээр сонгуулийн далд сурталчилгаа хийж байна. Түүнчлэн төрийн сайд хүн үг унагахдаа бодож, хариуцлагатай байх учиртай ч зарим нь сэтгэц нь эрүүл үү гэдэгт эргэлзэхээр зүйл ярих болсон. Энэ бүхэн нь МАН-ын бодлого бүтэлгүй байгааг харуулж буй. Өнгөрсөн найман жилд ардчиллын үнэт зүйлсийг үнэгүйдүүлж, үг хэлэх, хувийн өмчтэй байх зэрэг олон эрх чөлөөг боогдууллаа. Бүх эрх мэдлийг төрд төвлөрүүлж, нэг намын тогтолцоотой болгох нь.
2024-03-01

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буангантай уулзав

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
2024-02-29

 Тэд ирэх сонгуулийг сайн дураар өнжих үү

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Төрийн ордонд гэнэт үзэгдэж, Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ тэрбээр хэвлэлийнхний асуултад хариулж, “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх” хэмээн мэдэгдэв. Түүнийг улс төрөөс зайлуулах сонирхол цөөнгүй хүнд бий. 
2024-02-29

Өнөөдөр сонгуулийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтооно

Сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 2024 оны гуравдугаар сарын 01-нээс өмнө Үндэсний аудитын газар тогтоох ёстой. Тодруулбал, Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тойрог бүрт нэг нэр дэвшигчийн зарцуулах зардал болон нам, эвслээс зарцуулах зардлын хэмжээг хуулийн хугацаанд нь тооцож гаргаад Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкинд хүргүүлдэг.
2024-02-29

Гадаадад байгаа иргэд санал өгөхөө Дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ

Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа аж. Тэдгээр иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны 6 дугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газар (манай улсын Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.
2024-02-28

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Meme буюу мийм сонгуульд хэрхэн нөлөө үзүүлдэг вэ

Нийгэмд олон өнгө төрх бий. Нэг нэгнийгээ шүүж, тоглоом, шоглоом хийх нь хүн төрөлхтөнд эрт дээр үеэс байсан зан чанар. Харин орчин үед шударга бус байдлыг хөгжилтэйгөөр илэрхийлж олон хүнд хүрэх боломжтой нэгэн урлаг бий болжээ. Үүнийг сошиал “мийм” (meme) гэж нэрлэж буй. Тэд дэлхийг өөрчилж чадахгүй ч хүмүүсийн үзэл бодлыг нийгэмд хүчтэй тусгаж чадах хүчин зүйл болоод болоод буй.
2024-02-23

Мянгуужингийн үлгэр үргэлжилж, ард түмнийг дахин молигодох уу

Тэдний мөрийн хөтөлбөрийг сонсохоор л өөрийн эрхгүй “Мянгуужингийн үлгэр” санаанд орохвий. Хэтэрхий худал түүхүүдтэйг нь мэдсээр атлаа хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэхэд Мянгуужингийн үлгэр өнөөг хүртэл үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа учраас дэлхийн олон орны хэл дээр орчуулан хэвлүүлсэн хэвээр байгаа гэдэг.  Өдгөө энэ үлгэрийн Монгол хувилбарууд цаасан дээр амилж, бидний ой ухаанд буусаар лав 30 гаруй жил болох нь. Улс төрд олон намын тогтолцоо бүрдсэн тэр цагаас эхлэн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээх “Мянгуужингийн үлгэр”-ийг туурвисаар.
2024-02-21

ПРОГНОЗ: АН-ын жагсаалтын горилогчид хэн бэ?

Сонгууль болоход гурван сар гаруйхны хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд ард иргэд нь шинэлээд, алба горилсон улстөрчид нь сонгуульдаа бэлдээд, тойргоо услаад завгүй шахам явж. Тухайлбал, Ардчилсан намынхан Сар шинийн баярыг гайгүй сайн “ашиглаад” авчээ. Тэд телевизүүдээр “Бүрэн ардчилал” гэдэг нэвтрүүлэг цацаж, сошиалыг жинхэнэ утгаар нь ашиглав. 
2024-02-16

Ж.Батбаясгалан хуулийн цоорхой ашиглаж, газар олгов уу?

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд гэхэд нийслэлд 205,531 иргэн газар өмчилжээ. Гэхдээ үе үеийн хотын мээрүүдийн хөлжих нэг гарц нь газар худалдах болоод удаж буй.
2024-02-08

Жендерийн тэгш байдлыг хангах хуулийн хангалтгүй хэрэгжилт

Монгол Улс 2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон. Уг хуулийн дагуу Засгийн газар энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа үр дүнг УИХ-д хоёр жил тутам тайлагнах ёстой. Гэвч дээрх хуулийг баталснаас хойш 10 жилийн дараа буюу 2021 онд анх удаа эл тайланг парламентаар хэлэлцүүлсэн байдаг. Улмаар өнгөрсөн оны сүүлчээр хоёр дахь удаагаа танилцуулахдаа жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 50 хувь буюу “хэрэгжих шатанд байна” хэмээн үнэлжээ. Мөн анхны тайланг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцээд, хэрэгжилтийг нь сайжруулах зөвлөмжийг Засгийн газар, Ерөнхий сайдад хүргүүлсэн бөгөөд үүнийг 54 хувьтай буюу “эрчимжүүлэх шаардлагатай” гэж дүгнэсэн байна.
2024-02-07

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Телевизэд тод ч улс төрд бүдэг П.Анужин

Гэвч монголчууд мартамхай, бас уучламтгай. Тиймээс гэр бүл үймүүлэн “бужигнуулж” явсныг нь дөрвөн жилийн дараа мартчихаж. 2020 онд П.Анужин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, багаараа сонгогдсон юм. 2016, 2020 онд МАН үнэмлэхүй олонх болсон. Иргэд хувь нэр дэвшигчийг гэхээс илүү намыг нь харж “бөөнд” нь сонгосон гэхэд буруудахгүй. Ингэж энэ бүсгүй хоёр дахь оролдлогоороо парламентын гишүүн болов. Сонгинохайрханчууд яагаад түүнийг сонгосныг бусад хүн гайхсаар үлдсэн. 
2024-02-05

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Саналаа ХУДАЛДАХГҮЙ

Судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон судалгааны институтуудын зүгээс намууд болон нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтын зардлын хэмжээг багасгая, бодлогын сонгууль хийдэг болъё гэж олон жил ярьж, уриалж байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Нэгэнт сонгууль мөнгөний өрсөлдөөн, уралдаан болоод ирэхээр парламентад сонгогдохын тулд ямар ч хамаагүй аргыг ашиглах, ялангуяа сонгогчдодоо бэлэн мөнгө, бэлэг сэлт, элдэв амлалт өгч сонгогдох оролдлогууд хийгдэж байна.
2024-02-02

ПРОГНОЗ: МАН-ын жагсаалтын хэн нь хэн бэ?

Сонгууль болоход таван сар гаруйхны хугацаа үлдлээ. Ард иргэд нь сар шинэдээ бэлдээд завгүй байгаа бол дээдчүүл нь сонгуульдаа бэлдээд, тойргоо услаад завгүй. Жагсаалт болон тойргоос дэвших эрхээ авах гээд намынхан нь хөнжил дотроо ч жийлцээд эхэлсэн гэх. Бэл бэнчинтэй нэг нь намдаа төлбөрөө төлж, намын жагсаалтад орохоор гүйж эхэлсэн бол нөгөө хэсэг нь андууддаа төлбөр төлж, тойрог олж авахаар зүтгэж эхлээд байна. Тэгвэл бид энэ удаад МАН-ын жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлалтай эрхмүүдийг танилцуулж байна. Сануулж хэлэхэд, энэ жагсаалт бол улс төрийн намуудын шийдвэр бус редакцын зүгээс дэвшүүлсэн таамаг болно.
2024-02-01

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Гэмтэй ч “гэмгүй мултардаг” Д.Хүрэлбаатар

Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
2024-01-29

 Н.Номтойбаярын халаасанд багтсан “Үндэсний эвсэл”

МНН-ын дарга О.Бум-Ялагч 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2012 онд МАХН-ын дарга “Шударга ёс” эвсэлд хамтрах санал тавьсан. Гэтэл барууны үзэлтэй МҮАН-тай тэд эвсэж байлаа. Барууны үзэлтэй намтай бид таарахгүй учир тэднийг эвслээс гаргавал орж болно гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ. Гэтэл өнөөх барууны үзэл баримтлалтай, “таарахгүй” гэж байсан намтайгаа 2024 онд эвсэх гээд сууж байх юм.
2024-01-25