Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тогтвортой хөгжлийн зорилт

Барилга байгууламжаа хүчитгэж, хуучнаар нь авч үлддэг

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан төлөөлөгчид Япон Улсын газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагаа, барилга байгууламжийн хүчитгэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, туршлага судалж байгаа билээ.
2023-04-23

НҮБ-ын Хүүхдийн Сангийн түнш байгууллагуудын уулзалт боллоо

Бага насны хүүхдийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хамгаалал, өсвөр үе залуус зэрэг Монгол Улсад хүүхдийн эрхийг хангаж, хүүхдийн хөгжлийг дэмжихэд тулгарч буй үндсэн 5 чиглэлээр хэлэлцүүлэг өрнөсөн. Дээрх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүүхэд хамгааллын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.
2023-04-13

КОЙКА-гийн судалгааны баг "Шинэ Хархорум" хот байгуулах төслийн хүрээнд Монголд ажиллажээ

Бүгд Найрамдах Солонгос улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-д “Орхоны хөндийд ”Шинэ Хархорум” хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн урьдчилсан судалгааны баг Монгол улсад ирж ажиллав.
2023-04-12

Монгол Улс дахь үйл ажиллагааны стратеги боловсруулжээ

Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Монгол Улс дахь үйл ажиллагааны стратеги боловсруулснаа энэ үеэр ҮСХ-ны даргад гардууллаа.
2023-04-11

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэв

Оролцогчид хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн судалгааг сайн хийх, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй зарим онцлог асуудлыг судалж хуулийн зохицуулалт бий болгох, гэрлэлт цуцлалтаас өмнө эвлэрүүлэн зуучлах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, сэтгэл зүйч ажиллуулах, хуулийг сайн сурталчлах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох зэрэг үйл ажиллагаанд ахмадын байгууллагатай хамтран ажиллах зэрэг үр дүнтэй саналууд гаргалаа. Саналыг ажлын хэсэг анхааран судалж хуулийн төсөлд тусгах, хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин өргөн хүрээгээр хийхээр боллоо.
2023-04-11

83/17 буюу Монголын төр өндөр боловсролтой хүний нөөцөө ашиглаж чадахгүй байна

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн гудамжны самбар болон сошиал сүлжээнд 83/17 гэсэн тоо явж эхэлсэн нь нийгмийн сүлжээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Хүмүүс өөр өөрийнхөөрөө эл тооны утгыг тайлах гэж таамаглал дэвшүүлсэн. Тайлбарууд өөр хоорондоо ялгаатай ч санал нэгдсэн зүйл нь хэт зөрүүтэй тоо байна. Тэнцвэртэй бус, шударга бус зуйл байна гэж үзсэн явдал юм.
2023-04-10

Хөдөлмөрийн хяналтын тухай конвенцод нэгдэхэд олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтарна

Ноён Чанхи Ли 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ныг дуустал Монгол Улсад томилолтоор ажиллах бөгөөд энэ үеэр нийгмийн түншүүд болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд, олон улсын байгууллагуулын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалтууд хийх юм. 
2023-04-04

Элчин сайд Т.Жанабазар Шведийн Гадаад хэргийн дэд сайд Я.Кнутссонтой уулзлаа

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар тус улсын Гадаад хэргийн дэд сайд Я.Кнутссонтой 3 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
2023-04-02

Барилга, хот байгуулалтын яам, Монголын Мянганы сорилын сан санамж бичиг байгууллаа

Тус арга хэмжээний үеэр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ахлах шинжээч А.Лхамсэржид “Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
2023-04-01

Ногоон байгууламжийн арчилгааны 25 багц тендер зарлажээ

УБЗАА-наас гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэд өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод сөөг тарьж ургуулахад олгох мөнгөн урамшууллын журмын төслийг боловсруулжээ
2023-03-31

БНСУ-ын нийгмийн хамгааллын тогтолцооны талаар танилцуулав

Ёнсэй их сургуулийн Нийгмийн бодлого, захиргааны хичээл нь 2023 оны их сургуулиудын чансаа тогтоох судалгаагаар дэлхийд 19 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.
2023-03-30

"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ын нөлөөлөлд өртсөн иргэнд олгох нөхөн олговрын санхүүжилтийг төсөвт тусгана

Мөн төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
2023-03-29

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна

Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг.  Нийт нутгаар хур тунадас орохгүй.
2023-03-29

Говь-Алтайд “Миний кодын эхлэл” Хакатон эхэллээ

Орон нутгийг хөгжүүлэхдээ шинжлэх ухаанчаар хандах нь илүү үр дүнтэй. Тиймээс Шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх аян хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
2023-03-29

Гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцэгсийн үзэсгэлэн нээгдлээ

"Нандин цэцэгс" гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцэгсийн үзэсгэлэн нээгдлээ
2023-03-24

Н.УЧРАЛ: Монгол орны хаана ч, малчны хотонд ч сансрын интернэт нэвтрэх боломжийг хууль , эрх зүйн орчинд нээлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хаврын чуулганы эхний хуралдаанд “Сансрын интернэт Монголд нэвтрэхэд тээг болж байсан, хуулиас давсан зохицуулалтуудыг хүчингүй болголоо. Ингэснээр Монгол орны хаана ч, малчны хотонд ч өндөр хурдны интернэт нэвтрэх нь зах зээлийн зарчмаараа хэрэгжих, цаг хугацааны асуудал болсон” хэмээнмэдэгдсэн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа. 
2023-03-22

Нийслэлд барьж буй 669 барилгыг шалгана

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 669 барилга барьж буй гэнэ. Сүүлийн үед барилгын чанар, газар хөдлөх эрсдэлийг олон нийт хөндөх нь ихэссэн тул шинээр барьж байгаа барилгуудын чанар, аюулгүй байдлыг шалгахаар болсныг Хотын стандарт, хяналтын газраас өчигдөр мэдээлэв.
2023-03-21

Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлээр бэлтгэж байна

Австралийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дейвид Престон болон Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга хүлээн авч уулзлаа.
2023-03-20