Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

"УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл худал гэв

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр “УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгсэн. Үүнийг УИХ-ын Тамгын газраас "Ор үндэсгүй, худал мэдээлэл" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
2026-05-12

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-05-12

Г.Дамдинням: Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо

Нефт боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй болсон талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. "Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо.
2026-05-08

Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтуудыг тусгаж буйг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн
2026-05-07

Н.УЧРАЛ: Авлигатай үр дүнтэйгээр тэмцэнэ, попрохгүй 

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаргийн үдээс хойших асуулгын цаг “Авлигажсан Монгол” сэдвээр өрнөв. 10 гаруй гишүүн асуулт тавьж, Ерөнхий сайд Н.Учрал хариулсан юм. Энэ нь түүний Ерөнхий сайдын хувиар оролцсон анхны асуулгын буюу мэтгэлцээний цаг байлаа. Үүнээс тоймлоё. 
2026-04-27

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 
2026-04-16

Ч.Лодойсамбуу: Ард иргэдээс төрийг нь булааж байгаа үйлдлийг батлах нь битгий хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэллээ. Тэрбээр, "Энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Энэ хуулийн төслийг Монголын парламент, гишүүд хэлэлцэх эрхгүй гэж хэлнэ. Учир юу гэхээр 800 жилийн тэртээгээс улбаатай Их Чингис хааны Их хуралдайн зарчимд "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг мэргэн ухаан дэлхий нийтээр хэрэгжиж байгаа.
2026-04-09

С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлц 114 гишүүн оролцож 84 нь дэмжсэнээр С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдлоо.
2026-04-03

Оюутан дадлагажуулах “Нээлттэй парламент-2026” хөтөлбөрийн хаалт боллоо

Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр (2026.04.03) боллоо.
2026-04-03

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
2026-03-30

Г.Занданшатарыг чөлөөлж, Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН доторх Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН, Үндэсний эвсэлтэй хамтран Засгийн газрыг огцруулав. Тэд “Эрх баригч намын дарга парламентын спикер байж болохгүй, Ерөнхий сайдаа хий” хэмээх шаардлага тавьж, нэгдсэн чуулганыг ирцээр бойкотолсон юм. 68 суудалтай МАН дотроо хуваагдаж, нөгөө тал нь сөрөг хүчний дэмжлэгийг авсан учраас өөрсдөө ирцээ бүрдүүлж чадаагүй.
2026-03-30

Н.Учралыг явуулах, эсэхийг Удирдах зөвлөл нь шийднэ

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр бас хуралдсангүй. АН-ынхан чуулганы танхимд “Мафижсан МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын хоймроос буу”, “Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар ажлаа өгөөд, АТГ-т шалгуул” гэсэн лоозон байрлуулжээ. Шаардлагыг нь хүлээж автал тэд нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй, эрх баригч нам өөрөө ирцээ бүрдүүлэх боломжтой гэсэн байр сууриа хадгалсан юм. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн тэдэнтэй нэгдээд буй. Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг ирцээ бүрдүүлэхийг шаардсан ч 42 гишүүн нь л ажлаа хийх “боломжтой” байгаа гэв.
2026-03-27

Нэгдсэн чуулганы ирц бүрдсэнгүй

УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганы ирц бүрдсэнгүй. Нэг намын дарга олон улс төрийн хүчний төлөөлөл бүхий хууль тогтоох байгууллагыг удирдах нь зарчмын хувьд буруу, тиймээс Н.Учрал спикерийн ажлаа өгөх хүртэл чуулганд суухгүй гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн. Тэд энэ үгэндээ хүрэв. Гэхдээ УИХ-ын дэд дарга нарын нэг нь хурал удирдвал оролцоод явна гэсэн юм
2026-03-20

Хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2026.03.16) эхэллээ. Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон. Мөн Улсын Их Хурлын чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог үйл явдал болсон юм.
2026-03-16

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
2026-03-16

УИХ-д хариуцлага тооцох цуглаан зохион байгуулна гэв

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт тэргүүтэн “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөн үүсгэн байгуулсан аж. Тэд ирэх гуравдугаар сарын 1-нд “Бид итгэхгүй байна” цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүгээр УИХ-ыг тараах шаардлага тавих юм байна.
2026-02-24

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
2026-02-06