Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

АНУ-д үйлдвэрлэгдсэн зүтгүүр нийлүүлэгджээ

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ. Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
2024-03-07

Эрчим хүчний салбарын оюутнуудтай уулзлаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай STUDENT DAY 2024 арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутан залуустай уулзаж, салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийлээ. Чадлын дутагдалд орсон энэ үед цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдал, салбарын боловсон хүчний талаар авч хэрэгжүүлж буй бодлого болон түүнд шинээр төгссөн оюутнуудыг хэрхэн уялдуулж байгаа талаар оюутнууд ихэд сонирхсон байна.
2024-03-07

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар хийнэ

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.
2024-03-04

Тяньжин боомтоос хоёрдугаар сард 50 галт тэрэг гарчээ

Тяньжин боомтоос хоёрдугаар сарын сарын 1-29-ны хооронд Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарчээ. Тус төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2950 орчим чингэлэг үлдсэн аж.
2024-02-29

Тавантолгойн станц талаар болов

Эл шалгаруулалтын талаар өнгөрсөн наймдугаар сарын эхээр “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийнхнаас лавлахад дорвитой мэдээлэл өгөөгүй юм. Дараа сарынх нь эцэст дахин тодруулахад “Тендер шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй хийж, амжилттай болгохын төлөө хичээж байна. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байгаа” гэж байв. 
2024-02-28

Эрчим хүчний хэрэглээ 347 МВт-аар өсжээ

Эрчим хүчний системийн 2024 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1461 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 347 МВт-аар, импорт 230 МВт-аар тус тус өссөн.
2024-02-26

Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр зам ашиглалтад орно

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Үүний хүрээнд төмөр замын дараах бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.
2024-02-20

БНХАУ-тай хамтран дэд бүтцийн төслийг эрчимжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Kоммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.
2024-02-18

2024 онд Улиастай-Алтай, Улаангом-Ховд чиглэлийн авто замын барилгын ажил эхэлнэ

Одоогийн байдлаар манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. 2024 онд 44 сумыг хатуу хучилттай авто замаар холбох юм. Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, 8 гүүрэнд их засвар хийхээр төлөвлөсөн. Мөн Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар хийнэ. Мөрөн, Дорнод аймгийн 50 км замд их засвар хийх аж.
2024-02-18

2024 онд нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсөн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.
2024-02-15

Тяньжинаас 9-12 хоногт чингэлэг ачуулж байна

Хоёрдугаар сарын 1-9-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарахаар төлөвлөгджээ.
2024-02-13

Таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна

Туулай жилд зам, тээврийн салбар 75 хувиар өсжээ. 2024 онд бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт тавьжээ. Төмөр замын салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж. Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
2024-02-08

Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам засварлана

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг батлуулсан. Тус төслийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон Дэлхийн банкны төлөөлөл оролцлоо.
2024-02-07

АРАЙ Ч ДЭЭ!: Цахилгаан хязгаарлахдаа урьдчилан мэдэгдье

“Цахилгаан дахиад тасарлаа. Компьютер дээр нэлээд сууж бичсэн зүйлээ сануулаагүй байдаг. Сошиал руу орлоо. Том том сэдэв ярьсан цүнхний эзэд болон түүнийг нь баригчид. Өнөөдрөөс, амьдралаас хол сонсогдож байна” гэж УИХ-ын нэгэн гишүүн цахим сүлжээнд бичсэн нь анхаарал татлаа. Эрх баригч намын гишүүн тэрбээр уг нь цахилгааны тасалдлын талаар нийгмийн сүлжээнд бичих бус, харин чуулганыхаа танхимд, бодлогын түвшинд эл асуудлыг ярих, шийдэх ёстой. Ийм боломж, эрх мэдэл нь ч тэдэнд бий. Гэтэл түшээд ийнхүү олон нийтийн сүлжээнд гоншигнох нь харин ч амьдралаас хол сонсогдож байна. 
2024-02-07

Хятад Улсаас 1.5 тэрбум кВт эрчим хүч импортолжээ

Монгол Улсын эрчим хүчний нийт хүчин чадал 1569 МВт 2023 онд 10.9 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 9.9 тэрбум кВт.ц-ийг хэрэглэгчдэд нийлүүлжээ. Дээрх хэрэглээний 75.5 хувийг дотоод, 24.5 хувийг импортоор авсан байна. Тодруулбал, импортоор 938 кВт.ц-ийг ОХУ, 1.5 тэрбум кВт.ц-ийг БНХАУ-аас нийлүүлжээ.
2024-02-06

Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тогтвортой бодлого үгүйлэгдэж байна

МҮХАҮТ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран  “Тогтвортой хөгжил ба сэргээгдэх эрчим хүч” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Макро эдийн засгийн хөгжлийн тулгуур нь эрчим хүч. Гэтэл эрчим хүчний суурь асуудлыг шийдвэрлэлгүйгээр хөгжил ярих боломжгүй юм.
2024-02-05

Тяньжин боомтод 2650 чингэлэг хүлээгдэж байна

Нэгдүгээр сарын 1-31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 64 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2650 орчим чингэлэгийн үлдэгдэл байна.
2024-02-02

Цахиурын хөндийд Монголын найман компани хөл тавилаа

Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын аж ахуй нэгжийг төлөөлж, найман компани дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн төв, эдийн засгийн цөм болсон Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч,  олон улсын зах зээлд гарах алхамаа эхлүүлж байна.
2024-02-02