Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан үзүүрлэлээ.
2025-12-30
Итали Улстай дараах чиглэлээр хамтран ажиллана
Манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
2025-12-04
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг бид тэмдэглэн өнгөрүүлэв. Эл өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүлсэн юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2012 оноос хойш монголчууд “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж буй билээ.
2025-11-24
Уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж өөрийн дүр, дуу хоолойгоор ард түмэндээ уран бүтээлээ толилуулж, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ.
2025-10-29
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Эхний өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар Ерөнхийлөгчид бараалхаж, уг айлчлалд энэтхэгчүүд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэжээ.
2025-10-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордох аж. Түүний айлчлал энэ сарын 16 хүртэл үргэлжлэх юм.
2025-10-13