Энэ оны эцэст инфляц 12.1 хувьтай байх хүлээлттэй гэв
Монголбанк дээд боловсролтой, 26-55 насны,1790 хүнээс өнгөрсөн улиралд түүвэр судалгаа авсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн хариултад үндэслэн хүлээгдэж буй инфляцын түвшнийг медиан утгаар нь тооцоход энэ улирлын эцэст инфляц 0.4 хувиар өсөх, харин 2026 оны эцэст 12.1 орчим хувьтай байх магадлалтайг мэдээлжээ.
2026-09-08
Гэрийнхээ хаалгыг түгждэгтэй адил хувийн мэдээллээ хамгаал!
Гэрээсээ гарахдаа хаалгаа түгжих, машинаа орхихдоо цонхоо хаадаг нь бидний өдөр тутамдаа хийдэг энгийн дадал. Үүнтэй адил цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах нь өөрийн санхүү, аюулгүй байдлаа хамгаалах өдөр тутмын хэвшил байх хэрэгтэй. Нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код (OTP), картын мэдээлэл зэрэг нууц мэдээллээ бусдад задруулахгүй байх нь үүний нэг чухал хэсэг юм.
2026-08-31
“Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарав
“Мандал ассет менежмент” компанийн “Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарчээ. “Asia fintech awards” шалгаруулалтыг санхүүгийн технологийн салбарын мэдээлэл, судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч платформ болох “FinTech intel” байгууллагаас жил бүр Сингапур улсад зохион байгуулдаг уламжлалтай.
2026-08-31
Р.Мөнхтуяа: Багийн спортоор дамжуулан ирээдүйн аваргуудын өсөж хөгжих хөрсийг бүрдүүлнэ
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэнд өчигдөр боллоо. Аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид нээлтэд хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав нар оролцож, мөн сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.
2026-08-26
Хичээл эхэллээ: DiGi Pay-тэй бол 25 хувийн хөнгөлөлттэй
ХААН Банкны DiGi Pay-ийн хэрэглэгчид 2026 оны 8-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20-ныг дуустал хичээлийн хэрэглэл, хувцас, ном дэвтэр зэрэг хэрэгцээт бүхнээ базаахдаа 25%-ийн шууд хөнгөлөлт авах боломжийг бүрдүүллээ.
2026-08-25
200 саяын шагналын сантай ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ
Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ.
2026-08-10
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээжээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны зургаадугаар сарын ээлжит хурлын шийдвэрийг өчигдөр танилцууллаа. Тус хурлаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Учир нь Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж буй аж.
2026-06-25
Эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлт сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ
Монголбанкнаас энэ оны эхний улирлын “Бизнесийн төлөвийн түүвэр судалгаа”-г олон нийтэд танилцууллаа. Энэ нь тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал, идэвхжил, цаашдын чиг хандлагыг аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн хүлээлтэд үндэслэн онолын аргачлалаар үнэлдэг макро эдийн засгийн тайлан юм.
2026-06-24