Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

“Хурд” компанийн нэрээр орон сууцын залилан хийсэн Д.Отгонбаярыг шилжүүлэн авлаа 

“Хурд” группийн туслан гүйцэтгэгч “Тангас”, “Гэрэлт есөн од” зэрэг аж ахуйн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа олон иргэнийг орон сууцын захиалгын гэрээ гээр залилж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон Д .Отгонбаярыг уржигдар ШШГЕГ -ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорилоо. 
2026-09-25

Улайссан сэрээгээр хүүхдүүдийг гэмтээжээ 

Өвөрхангай аймагт бага насны хүүхдүүдийг сэрээ улайсгаж байгаад түлж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ талаарх гомдлыг өчигдөр цагдаагийн байгууллагад асран хамгаалагч нь гаргасан гэнэ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр хэрэг явдал долоодугаар сард гарсан бөгөөд 38 настай Б гэх эр найм, 11 настай хөвгүүд, таван настай охины хөл, гарыг улайсгасан сэрээгээр түлсэн байж. 
2026-09-24

“Марин нью пост экспресс” ХХК-ийнхн ы өгсөн хахууль гаалийн байцааг чдыг золиосолсоор байна

Ачаа тээвэр, цахим болон бөө ний худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Марин нью пост экспресс” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд гаалийн нэг бус байцаагчид хахууль өгч, ачаа бараагаа шалгуулалгүйгээр, зө рчлөө шийдвэрлүүлэлгүйгээр авч байсан үйлдлийг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн билээ.
2026-09-23

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захиралд хахууль өгсөн хэргийг шалгаж дуусав 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэт­гэх захирлаар ажиллаж байсан Г.Дугаржавт их хэм­жээний хахууль өгсөн гэх хэргийг Авлигатай тэм­цэх газар (АТГ)-ынхан шалгаж дуусжээ. Түүнийг 2024 оны тавдугаар сард АТГ-ынхан хойшлуулшгүй ажил­лагааны хү­рээндалбадан саатуулж байсан билээ. Түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагааг үр­гэлж­лүүлж, эдийн зас­гийншинжээчдийн дүгнэлт гар­­гуулах зэрэг ажил­лагаа хий­сээр удааширсан гэнэ. 
2026-09-22

ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахууль авсан хэргийг шүүх шийдэх ёстой болов 

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)ын дарга Э.Төрбаярт холбогдох, бусдаас хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заал­дах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэр­гүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, хахууль аван бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. 
2026-09-10

Монгол иргэнийг залилсан хэрэгт украин эр ял шийтгүүлэв 

Украины иргэн, Бразилд оршин суух хаягтай Пётр Владимирович Пыхтин болон манай улсын иргэн Л.Түмэнжаргал нар хамтран гадаадаас хөрөнгө оруулалт татаж өгөх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогджээ. Тэд 2023 оны өвөл манай улсын иргэн Д.З-т “Европын банкны зээлийн шугам нээгдсэн. Чи 130 000 ам.доллар эхлээд өгчих.
2026-09-04

Сургуулийн газрыг охиныхоо төрсөн өдрөөр бэлэглэсэн албан тушаалтанд хариуцлага тооцуулна

Баян-Өлгий аймгийн төв дэх, Хөдөлмөрийн баа­тар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэм­жит ерөнхий боловсролын II сургуулийн газрыг охиныхоо төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн ал­бан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бич­гийг холбогдох байгууллагад АТГ-ын Хя­налт шал­галт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хүргүүл­жээ.
2026-09-04

Авлигын хэрэгт холбогдсон Замын-Үүдийн гаалийн хоёр байцаагчийг шалгаж дуусав

АТГ-ынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүд дэх Гаалийн газарт нэгжлэг хийж, улмаар тэндэхийн байцаагчдаас гадна Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнууд нийлсэн 36 хүнийг яллагдагчаар татан, ажлыг нь түдгэлзүүлэн мөрдөн шалгасан билээ. Тэднээс өнгөрсөн сард нэг бус хүний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.
2026-08-27

“Мера сервис” ХХК-ийн удирдлага нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв үү

Уул уурхай, дэд бүтцийн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх бодис үйлдвэрлэгч “Мера сервис” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний дотор авлига, албан тушаалын таван хэрэг багтсан байв. Тэдний нэг нь дээрх аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын өдүүлсэн үйлдэл. 
2026-08-25

Засварын газрын вьетнам ажилчдыг зодож дээрэмджээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дунд Дарь эхийн зам дагуу үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт ажилладаг гадаадын иргэдэд халдаж, дээрэмджээ. Вьетнам иргэдийн ажилладаг уг засварын газарт энэ сарын 17-ны үдэш гурван залуу ороод засварчдыг зодож, орлогын хоёр сая төгрөгийг нь дээрэмдээд зогсохгүй засаж байсан хоёр ч машины цонх, салхины шилийг хагалан зугтсан байна.
2026-08-21

АҮЭБЯ-ны албан тушаалтныг шалгаж дуусжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээчээр ажиллаж байсан А.Бямбадорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Түүнтэй хамт “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженерээр ажилладаг Б.Мөнхсайханыг шалган өнгөрсөн нэгдүгээр сард гэр болон албан өрөөнд нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж, хорьж байсан билээ.
2026-08-20

500 000 төгрөгийн хахууль авсан гаалийн байцаагчид хорих ял шийтгэв

Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Мөнхбатад холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалан хэлэлцэж, шийдвэрлэлээ. Н.Мөнхбат нь дээрх гаалийн газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаалийн мэдүүлгээр импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн, гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд 500 000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
2026-06-29

“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийг суллах хурлыг прокурорт мэдэгдээгүй гэв

Ногоон автобус”-ны гэх тодотгол­­­­той, улсын төсвийн хөрөнгөөр нийс­­­­лэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж, сэлбэн оруулж ирсэн хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцсэн билээ.
2026-06-25

Хотын ОБХХУХ-ийн даргын хэрэгт гурван хүнийг албадан саатуулжээ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар (АОБТГ)-ын удирдах албан тушаалтан Б.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан албадан саатуулж, шалгаж эхэллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэргийн найман объектод нэгжлэг хийж, гурван хүнийг саатуулсан нь уг албан тушаалтантай холбоотой аж.
2026-06-23

ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын даргаар ажиллаж буй Э.Төрбаярт холбогдох авлигын хэрэгт Нийс­­лэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
2026-06-23

ЗГХЭГ-аас ЗТЯ-ны албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага хүргүүлжээ 

Зам, тээврийн яам (ЗТЯ), түүний харьяа агентлаг болох Иргэний нисэхийн ерөнхий газарт авлигын гэмт хэрэг удаа дараа гарсаар буй. Заримыг нь шүүх шийдвэрлэж, нэг хэсэгт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай сонин энэ оны тавдугаар сарын 12ны дугаартаа “ИНЕГ-т авлигын эрсдэл өндөртэйг мэдээгүй л байна уу, Б.Дэлгэрсайхан сайд аа” нийтлэл бичиж уншигчдад хүргэсэн.
2026-06-22

Замын-Үүдийн гаалийн удирдах албан тушаалтныг гурван жил хорихоор болов 

АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллаж, нэр бүхий хүмүүсийн албан өрөө, гэр, хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байранд нэгжлэг хийж, хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн. Үүний хүрээнд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын, Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнууд нийлсэн 36 хүнийг яллагдагчаар татсан юм. Энэ байгууллагад авлигын шинэ сүлжээ, бүлэглэл бий болсныг тогтоон тусгай ажиллагаа явуулсны дүнд гаалийн татвар, хураамжаас улсын төсөвт орох орлого 123.8 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдээд буй.
2026-06-18

“Саусгоби сэндс” компани зургаан цооногийн байрлалыг өөр зориулалтаар ашиглажээ

Сэлэнгэ, Өмнөговь, Булган аймагт ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамтарсан багийнхан хянаж, шалгажээ.
2026-06-17