Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэлттэй мэдээ

Дэлхий даяар инфляцтай тэмцэж байна 

Монгол Улсад инфляц өндөр түвшинд хэвээр байна. Наймдугаар сарын байд­лаар жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь байгаа нь энэ оны инфляцын зорилт болох 6±2 хувийн дээд хязгаараас нэлээд өн­дөр үзүүлэлт юм. Наймдугаар сард инфляц өм­нөх сарынхаас 0.5 нэгж хувиар буурсан нь хүнс­ний бүлгийн, тэр дундаа махны үнийн өсөлт саарсантай голлон холбоотой. Гэхдээ хүнс­нээс бусад бараа, үйлчилгээний үнэ сүү­лийн са­руу­дад илүү эрчимтэй өсөж буй нь инф­ля­цын да­рамт эдийн засгийн бусад хэсэгт ч тар­хаж байгааг харуулж байна.
2026-09-25

Инфляц энэ онд 10.7, ирэх жил 8.3 хувь байх төлөвтэй 

Азийн хөгжлийн банк (АХБ)-наас танилцуулсан Азийн хөгжлийн төлөв тайланд Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7, ирэх жил зургаан хувиар өсөх төлөвтэйг мэдээлэв. Энэ нь өнгөрсөн долоодугаар сард танилцуулсан төсөөллөөс өөрчлөгдөөгүй дүн юм. Харин инфляц төсөөлснөөс ихээхэн өсөх гэнэ.
2026-09-24

Тоон зорилтын цаадах бодит байдал 

УИХ 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Удахгүй 2027 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг ч хэлэлцэнэ. Эдгээр бодлогын баримт бичигт эдийн засгийн өсөлт, инфляц, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, зээл зэрэг үзүүлэлтэд тоон зорилт тавина. Гэхдээ тоон зорилт тавихаас өмнө асуух нэг зүйл бий. Энэ тоо бодит байдлыг хэр үнэн зөв илэрхийлж чадах вэ?
2026-09-18

“Торгуулиа төлнө үү” гэсэн мессежээс болгоомжил

Сүүлийн үед төрийн байгууллагын нэрийг ашиглан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр хуурамч мессеж илгээж, иргэдийг залилан мэхлэх оролдлого их  гарах болсон. Тухайлбал, “Торгуулиа яаралтай төлнө үү”, “Таны торгууль төлөгдөөгүй байна” гэх мэтээр яаруулж, мессежээр илгээсэн холбоос дээр даруулахыг шаарддаг.
2026-09-18

Валютаар “урсаж” буй анхаарал

“Сайхан мэдээгээр сонин зарж чадахгүй” гэх үг бий. Орчин цагт уншигч таны анхаарлын төлөөх өрсөлдөөн өглөө сэрэхээс л эхэлдэг болжээ. Дуулиант мэдээ, эхнэр, нөхрийн сошиал дахь хэрүүл, ажлаас ирсэн зурвас, цахим шуудан, товхимол, “TikTok”, “Youtube”-ийн богино бичлэгүүдээс авхуулаад тэр бүх мэдээллийн урсгалд хэн хүнгүй “хүлүүлсээр” буй.
2026-09-14

Гадаад худалдааны бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрчээ 

Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны үзүүлэлтүүдийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцууллаа. Эл хугацаанд нийт 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсны дотор нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, 22.1 хувийг эзэлжээ. Тэгвэл суудлын, ачааны автомашины импорт өнгөрсөн жи­лийн­хээс буурсан бол улаан буудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийх 10.1-38.2 хувиар өссөн байна. 
2026-09-10

Валют солиулах гээд 93 сая төгрөгөө залилуулжээ 

Валют солиулах гээд залилуулсан гэх дууд­лага өнгөрсөн сарын 29-нд цаг­даа­гийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эл гомдол, мэдээллийн дагуу шал­гал­тын ажиллагаа явуулахад иргэн Л юань со­лиулах зорилгоор фэйсбүүк дэх зарын да­гуу үл таних этгээдтэй холбогдож, ул­маар гурван удаагийн гүйлгээ­гээр нийт 93.9 сая төгрөг шилжүүлэн залилуулсныг тог­тоожээ.
2026-09-08

Монголбанк энэ оны эхний найман сард 11.9 тонн үнэт металл худалдан авчээ 

Төвбанк өнгөрсөн сард 3058 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 54.4 хувиар өссөн үзүү­лэлт болов. Түүнчлэн оны эхнээс өссөн дүнгээр тус­гай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Үүнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог онц­­ логтой.
2026-09-04

Сүм, хийд ялимгүй цөөрсөн ч, ажилчдын тоо 221-ээр нэмэгдсэн байна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт сүм, хийдийн 53.8 хувь нь христийн сүм хэдий ч шашны байгууллагын ажилчдын 69.2 хувийг буддын хийдийнх эзэлж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар нийт 420 сүм, хийд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан дүн аж.
2026-08-27

Өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошлов

Өрхийн орлого, зарлагын энэ оны II улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)ноос танилцууллаа. Эл тайлангаас харвал өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошилсон байна. Тухайлбал, 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болсон нь даруй 137.9 мянгаар буурсан тоо аж.
2026-08-18

Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин орон сууцын үнэ “тэнгэрт хадлаа” 

Орон сууцын үнийн индексийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. Тодруулбал, эл үзүүлэлт өнгөрсөн долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ орон сууцын үнэ 5.1, хуучных нь 6.8 хувиар тус тус нэмэгдсэн гэжээ. Өнөөгийн байдлаар шинэ, хуучин байрны нэг ам метрийн дундаж үнэ 4.7 сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй бол Чингэлтэйд бага байгаа юм. Байршлын хувьд илүү дэлгэрүүлбэл, Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд нэг ам метрийн ханш 7.9 сая төгрөг буюу хамгийн өндөр аж.
2026-08-14

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ

Төлбөрийн тэнцлийн энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтийг Үндэс­ний статистикийн хороо (ҮСХ)ноос та­нил­цууллаа. Тодруулбал, төлбөрийн тэнцэл дээрх хугацаанд 566.6 сая ам.дол­ларын ашигтай гарсан бай­на.
2026-08-13

Инфляц сүүлийн дөрвөн жилийнхээ дээд түвшинд хүрч, Монголбанк бодлогын хүүгээ өсгөлөө

Монголбанк бодлогын хүүгээ нэмж, зэх зээл дэх бэлэн мөнгөний урсгалыг бууруулан, улмаар эдийн засгийг агшаах нь гэсэн шүүмжлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд тархсан.
2026-08-13

Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя

Монгол түмний эв нэгдэл, төрт ёс, өв уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХААН Банк бүх төрлийн кредит карт эзэмшигч харилцагчдадаа зориулан урамшуулалт аян зарлалаа.
2026-07-02

“Э.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох гэж МАН яарч байна” 

Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт уг албан тушаалд тус банкны Төлбөр, тооцооны газрын захирал Э.Анарыг нэр дэвшүүлсэн юм.
2026-07-01

Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд арилжаалав 

Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн баасан гарагт олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд арилжаалжээ.
2026-06-30

Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлага байгааг харуулж буй юм.
2026-06-29

Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг ахин гурван жилээр сунгав

Олон улсын төлбөр тооцооны банк болон Хятадын ардын банкнаас хамтран зохион байгуулсан хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Хятадын ардын банкны ерөнхийлөгч Пан Гун Шэн нар албан ёсоор уулзан, хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилц­жээ.
2026-06-29