“Улаанбаатар марафон-2026” иргэдийг эрүүл, эрч хүч, идэвхтэй амьдралд хөтөлсөн спортын баяр байлаа
Монголын хөнгөн атлетикийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хорооноос нийслэлд жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2026” олон улсын тэмцээнд 46 306 мянган хүн оролцож, 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьсон нь өмнөх жилийн 30 мянган хүн оролцсон түүхэн амжилтаас ч хол давав. Үүнээс таван км-ийн зайд 23 100 гаруй хүн гүйсэн нь хамгийн их оролцогчтой ачаалалтай төрөл байлаа.
2026-05-25
С.Нандин-Эрдэнэ дэлхийн аварга боллоо
Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан гардан тулааны залуучуудын ДАШТ-д 20 гаруй орны 200 гаруй тамирчин оролцлоо. Монголын багаас Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаярын дасгалжуулсан Цагдаагийн сургуулийн 328 дугаар дамжааны сонсогч С.Нандин-Эрдэнэ өөрийгөө хамгаалах төрлийн 58 кг-ын жинд алтан медаль, тулааны төрлийн 48 кг-д хүрэл медаль хүртэв.
2026-05-22
“Дархан юнайтед” багийнхан алтан цом гарджээ
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 23 хүртэлх насныхны залуучуудын УАШТ өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон хот, дүүргийн багуудаас эрэгтэйчүүдийн ангилалд ДарханУул аймгийн “Дархан юнайтед”-ын тамирчид түрүүлж, алтан цом гардав.
2026-05-21
Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар медалийн буухиаг үргэлжлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх олимпын оноо олгох таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан 43 орны 1318 тамирчинтай тулаан, тоот дасгал, пүмсэ төрөлд өрсөлдөж байна. Тэдний дунд “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”ийн эзнээр тодорсон дэлхийн таеквондогийн үзүүлэх тоглолтын шигшээ багийнхан бий.
2026-05-21
У.Мөнххасар, Д.Мэрси нар улсын аварга боллоо
Туялзуур сэлмийн эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн 14, эмэгтэйчүүдийн13, багийн төрлийн 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) болж өндөрлөлөө.ы
2026-05-14
Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар “Их дуулга” тэмцээний хошой медальтан болов
Казахстаны Астана хотод зохион байгуулсан жүдо бөхийн “Барыс-2026” их дуулга тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад оролцлоо. Тэднээс хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ОХУ-ын тамирчныг буулган авч тэргүүн байр эзэллээ.
2026-05-11
“Улаанбаатар кап” тэмцээний шигшээ найман баг тодорлоо
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дунд зохион байгуулсан “Улаанбаатар кап” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Зургаан сар үргэлжилж буй тус тэмцээнд ахлах насны ангиллын шилдэг 32 багийн хасагдах шатны тоглолт боллоо.
2026-05-07
Хоккейн шигшээ багийнхан хүрэл медаль хүртжээ
Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан шайбтай хоккейн 18 хүртэлх насныхны “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхан Орхон аймгийн “Хангарьд” клубийн дасгалжуулагч Б.Зоригт, Гавьяат дасгалжуулагч, зөвлөх А.Мэргэний удирдлагад оролцлоо. Манайхан хэсгийн эхний тоглолтод өмнөд хөршийн Макаогийн шигшээг 18:0 хожиж, дараагийнхад Индонезын тамирчдыг 5:2- оор илүүрхсэн ч Узбекистаны тоглогчдод 7:2-оор ялагдав.
2026-05-06
М.Баяржавхлан “Бест баззер-2026” барилдаанд түрүү бөхөөр тодорлоо
Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн хэв маягийг өөрчилсөн нэгэн шинэлэг хэлбэрийн тэмцээн болсон нь баззертай барилдаан байв. “Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаанд Монгол Улсын аварга, арслан, заан, харцага, начин цолтнууд зодоглосон.
2026-05-06
Ж.Анударь, Б.Ганхайч нар “Душанбе-2026” Их дуулга тэмцээнд түрүүллээ
Тажикистаны Душанбе хотод зохион байгуулсан жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Монголынүндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад оролцлоо. Эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ж.Анударь алтан медалийн төлөө Нидерланд улсын тамирчин Амбер Герселжийг ялж аварга боллоо.
2026-05-04
“Хасын хүлгүүд” багийнхан 10 дахь удаагаа алтан цом гардав
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолтод оролцсон багуудаас “SG apes”-ын тамирчид хүрэл медаль хүртэж, 75 сая төгрөг гардсан. Харин тэргүүн байрын төлөө “Хасын хүлгүүд” багийнхан “Сэлэнгэ бодонс”-ын тоглогчидтой өрсөлдөхөөр болсон. Аваргын төлөөх цуврал тоглолтод “Хасын хүлгүүд”-ийнхэн өрсөлдөгчөө илүүрхэж, финалд 89:70-аар хожин дээд лигийн аваргаар 10 дахь удаагаа тодров.
2026-04-30