Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Нэг сая эх мал хорогджээ

Малын  зүй  бус  хорогдол  2024 оны   эхний  хоёр сарын  байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өсжээ. Үүнээс хонь 1.7, ямаа 1.3 сая, үхэр 332, адуу 183.5, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдлоо.
2024-03-15

Цахим технологид суурилсан “Ухаалаг анги”-ийг байгуулж, ЭЕШ-д бэлтгэх сорилын нэгдсэн системийг нэвтрүүлэв

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД ТУРШЛАГА СУДЛАЖ БАЙНА.
2024-03-13

Азийн олон хотын аварга шалгаруулах тэмцээнд "Дайчин" клубынхан амжилттай оролцлоо

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЙЧИН ТАЕКВОНДО КЛУБЫН БАГ, ТАМИРЧИД АЗИЙН ОЛОН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
2024-03-13

ӨМНӨГОВЬ: Загаар ойжуулж, байгалийг нөхөн сэргээнэ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗАГ ТАРЬЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР “ОЙСКА МОНГОЛ” ТББ-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Цогтцэций суманд шаардлагатай автомашинуудыг шийдвэрлэн хүлээлгэж өгчээ

Цогтцэций суманд шаардлагатай автомашинуудыг шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжиж буй.
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Залууст эх оронч үзэл суртлыг сурталчлан таниулж төлөвшүүлнэ

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч үзлийг олгох, төлөвшүүлэх, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эх орны ирээдүйн эзэд” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, Даланзадгад сумын зургаан сургуулийн төгсөх ангийн 120 сурагч оролцлоо.
2024-03-12

189 283 малчин өрх зудад өртжээ

Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Үүнээс 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай, нөхцөл байдал хамгийн хүнд байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Зудад 189 283 малчин өрх өртөөд буй гэнэ. Энэ нь нийт малчин өрхийн 76 хувь аж. Тэдгээр айлаас 72 462 нь маш хүнд нөхцөлд буюу цас их орсны улмаас зам, даваа хаагдсан, төвөөс алслагдсан газарт хаваржиж байна. Зудад өртсөн айл өрхүүдэд жирэмсэн эх 2556, 0-5 настай хүүхэд 29 026, өндөр настан 28 446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 701 байна гэх судалгааг холбогдох албаныхан гаргажээ
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Төрийн шагналт, зохиолч Сономын Удвалыг хүлээн авч, уулзлаа

Аймгийн засаг дарга Р.Сэддорж болон Соёл, урлагийн газрын удирдлагууд эрхэм хүндтэй зочдыг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.
2024-03-08

ӨМНӨГОВЬ: Төрийн шагналт, зохиолч С.Удвалыг алдаршуулав

Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, XX зууны манлай эмэгтэй, төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын ажил амьдрал, үйл хэрэг, уран бүтээлийг сурталчлах, алдаршуулах зорилгоор нэрэмжит үйл ажиллагааг зохион байгууллаа.
2024-03-08

2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлжээ

Зудад өртсөн 15 аймагт нутаглаж буй 4222 малчин өрхийг түлээ түлшээр ханган, 2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлээд буйгаа Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Түүнчлэн 62 722 айлд өвс, 69 866 өрхөд малын тэжээл хүргэжээ. Аймаг, сумын Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 сумд ажиллаж байгаа гэнэ
2024-03-07

ӨМНӨГОВЬ: Зэрлэг амьтдад зориулан биотехникийн ажлыг зохион байгуулж байна

Өмнөговь аймгийн БОАЖГ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай хамтран зэрлэг амьтдад зориулан биотехникийн ажлыг зохион байгуулж байна.
2024-03-06

 Завханд Хөдөө аж ахуйн бирж ажиллуулна

Мах борлуулах ажил төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Хөдөөгийн сурагчдын амралтыг хэрхэн зохицуулж байгаа вэ
2024-03-06

Улсын хэмжээнд гурван сая мал хорогдсон байна

Улсын хэмжээнд 3 089 000 мал хорогдоод байгааг Улсын онцгой комиссоос өчигдөр мэдээлэв. Мөн 11 аймгийн 46 сумд айлууд цасанд боогдож, холбогдох байгууллагын алба хаагчид газар дээр нь ажиллан, тусламж үзүүлжээ. Үүний хүрээнд 142 айлыг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэсэн байна. Мөн 470 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. Эмнэлгийн тусламжийн багт сэтгэл зүйчид багтжээ
2024-03-06

ХААИС-ийнхан малын эм, бэлдмэл хандивлана

Зудын эрсдэл нэмэгдэж, орон нутагт хүн хүч дутагдах болсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд гэр лүүгээ явахаар чөлөө авах нь ихэссэн байна. Тиймээс зарим их сургууль орон нутгийн харьяалалтай оюутнууддаа чөлөө олгож эхэлсэн. Тухайлбал, ХААИС-иас орон нутгийн харьяалалтай, гэр бүлдээ туслах хүсэлтэй оюутнууддаа өчигдрөөс эхлэн энэ сарын 18 хүртэл албан ёсоор чөлөө олгохоор шийдвэрлэжээ
2024-03-05

ӨМНӨГОВЬ: “Говийн ирээдүй хүүхэд" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Өмнөговь аймаг хүүхэд хөгжүүлэх чиглэлээр “Говийн ирээдүй хүүхэд", “Чадварлаг багш”, “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая”, “Сурагч солилцоо”, "Эрүүл шүд", “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Сүү тараг” зэрэг дэд хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.
2024-03-05

Өвөрхангайн Төв номын сан хүний эрхийн булантай болов

Өвөрхангай аймгийн Төв номын сан “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булантай болжээ. Олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан илтгэл, ном, гарын авлагыг нийтийн хүртээл болгох нь уг ажлын зорилго юм байна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах зорилгоор “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар цаг ямагт, хүн бүрд” уриатай арга хэмжээг Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулж буй аж
2024-03-05

ӨМНӨГОВЬ: “Pearson English” хөтөлбөр хэрэгжиж байна

Цахим системд суурилсан “Pearson English” англи хэлний хөтөлбөрийг хүүхэд залуусын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сурах боломжийг тэгш олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн тав, зургаадугаар ангид хэрэгжүүлж байгаа юм.
2024-03-05

ӨМНӨГОВЬ: Алдарт эхийн одонтой эхчүүдээ алдаршууллаа

Өмнөговь аймаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эхийн алдар” одонтой эхчүүдэд зориулан Даланзадгад суманд энэ сарын 2-нд хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулж, 15 сумын 800 гаруй одонтой ээж оролцлоо.
2024-03-04