Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

У.САРАНМӨНХ: Турник зөвхөн эрчүүдийн спорт биш

Монголын эмэгтэйчүүдээс турникээр сонирхож хичээллэсэн анхны тамирчин бол У.Саранмөнх. Тэрбээр энэ спортын гайхамшиг, давуу талыг хүүхэд, залууст төдийгүй охид, бүсгүйчүүдэд ойлгуулан, тууштай хичээллэвэл амжилт гаргаж болдгийг тив, дэлхийн тэмцээнд оролцохдоо харуулсан. Тухайлбал, Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан
2026-10-02

Б.АРИУНЗУЛ: Дэлхийн дэвжээнд шилдгүүдтэй тулахдаа хэнээс нь ч эмээж сандраагүй 

Чөлөөт бөхийн өсвөр үеийн тамирчдаас Б.Ариунзул хэмээх шавилхан охины нэр сүүлийн үед тодоос тод сонсогдох болж, олон улс, тивийн тэмцээнээс медальтай ирэх болсон. “Төгс” дэвжээний дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр багшийн шавь болж, энэ спортоор хичээллэн тамирчны гараагаа эхлүүлсэн тэрбээр Азербайжаны Баку хотод өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан 17 хүртэлх насныхны ДАШТ-д хүч сорьж, охидын 65 кг-ын жинд түрүүлсэн юм.
2026-09-25

Э.ТОГТУУН: Урлаг бол нийгмийн “эмч” юм 

Урлаг бол ердөө гоо зүйн таашаал мэдрүүлэгч хэрэгсэл бус, бидний амьдарч буй нийгмийн сайн сайхан, саад бэрхшээл болон тулгамдсан асуудлуудыг нээж, эргэцүүлэн бодоход хүргэдэг хүчирхэг дуу хоолой юм. Өнөө цагийн залуу уран бүтээлчид нэгэн хэвийн хайрцагт баригдалгүй, хамтын хүчээр шинэлэг сэтгэлгээ, уур амьсгалыг бий болгохоор зорьж байна.
2026-09-24

А.МӨНХТӨГӨЛДӨР: Хүчилж хийхдээ биш, мэдрэмж бүрэлдэхэд бүтээл аяндаа “төрдөг” 

“ҮсэгТоо” нэгдлийнхэн “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнгээ өнгөрсөн сард олны хүртээл болгосон билээ. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлч А.Мөнхтөгөлдөр зөөлөн баримлын төрлөөр оролцож, өнөөгийн их хотын өнгө аяс, нийгмийн эмзэглэлийг уран сайхны хэлээр хүүрнэсэн юм. Тэрбээр орон зайн биет бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд мессеж хүргэхээс гадна тайз, дэлгэцийн хувцас дизайн, хүүхэлдэйн урлал болон дүрслэх урлагийн заагт орших өөрийн дотоод ертөнцөө нээхийг зорьжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. 
2026-09-23

О.ОДГЭРЭЛ: Суурь боловсрол ёроолдоо хүрчхээд байхад шинжлэх ухааны хөгжил ярих нь илүүц 

МУИС-ийн Гений инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр генетикийн чиглэлээр олон жил судалгаа хийж, дараагийн үеийн судлаачдыг бэлтгэж буй эрдэмтэн юм. Энэ удаад шинжлэх ухааны салбарын санхүүжилт, лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж, судалгааны орчин нөхцөлөөс гадна хүний нөөцийн хомсдол, суурь боловсролын чанар, ирээдүйн судлаачдыг бэлтгэхэд тулгарч байгаа асуудлыг хөндлөө 
2026-09-18

С.НАРАНГЭРЭЛ: Шилдэг сайн нь бус, адгийн муу нь төрийн эрхийг барьж байна 

Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн эмерит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор Содовсүрэнгийн Нарангэрэлтэй уншигчдаа уулзуулж байна.
2026-09-18

Д.ЦОГТБАЯР: Гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болгох нотолгоог мөрдөгч л тогтоох ёстой

Мөрдөн шалгах албаны 80 жилийн ой саяхан тохиолоо. Энэ албатай 40 жилийн амьдралаа холбосон, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж асан, ЦЕГ-ын болон Мөр­­­­­­­дөн байцаах албаны ажил мэргэжлийн аварга, шилдэг удирдах ажилтан, Гавьяат хуульч Д.Цогтбаяртай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
2026-09-18

М.ГОВЬСАЙХАН: Алдаа ­гарсны ­дараа засдаг­ бус,­ урьдчилан­ сэргийлдэг­ тогтолцоонд ­шилжих ­ёстой

Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг та ямар өнцгөөс харж байна вэ? -Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн бай­гуулалт гэдэг бол зүгээр нэг тоосго, цемент, асфальтын тухай асуудал биш. Энэ бол ир­гэ­дийн амьдралын чанар, хүүхдийн аюул­­ гүй орчин, татвар төлөгчдийн мөнгөний үр ашиг, цаашлаад нийслэлийн хөгжлийн ту­хай асуу­дал.
2026-09-18

Э.ӨСӨХБАЯР: “Дэлхийн цом”-ын цувралд шигшээ наймд шалгарахыг олон жил мөрөөдсөн 

Спортын гимнастикийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор дасгалжуулагч Д.Оюунтуяагийн сонгож авсан хүүхдүүдээс өдгөө хоёр тамирчин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тив, дэлхийн тэмцээнд оролцож, улсынхаа нэрийг өндөрт өргөх болсон.
2026-09-15

Л.ТҮВШИНБАТ: Иргэдэд мэдээлэл хүртээмжгүй байх нь авлигын маш том эрсдэл 

АТГ-аас авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг тогтоох, шинж тэмдгийг илрүү­ лэх чиглэлээр олон тооны судалгаа, дүн шинжилгээг үе шаттайгаар хийдэг. Тэдгээр судалгааны нэг нь “Авлигын эрсдэлийн үнэлгээг тооцох” юм. Авлигыг судлан шинжилснээр түүнтэй тэмцэх арга замуудыг тодорхойлох, хэрэгжүүлэх боломж бүрддэг. АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбаттай энэ талаар ярилцлаа. 
2026-09-10

Ц.ХҮСЭЛБАЯР: Турникийн спорт богино хугацаанд хүний зургаа дахь мэдрэхүйг өндөр түвшинд хөгжүүлдэг 

Сүүлийн үед залуус улсдаа хөгжүүлж буй спортын шинэ төрлүүдэд амжилт гаргах болсон. Тэднээс Монголын савлуурт дүүлэгчдийн холбоо (турник)-ны тамирчин, OУХМ Ц.Хүсэлбаяр турникээр цөөнгүй жил хичээллэж, олон улсын тэмцээнд цахиур хагалж буй. Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод өнгөрсөн сард зохион байгуулсан турникийн “Calsithenics world championship-2026” ДАШТ-д тэрбээр оролцохдоо чөлөөт үзүүлбэр (Freestyle)-ийн төрлийн хөнгөн жинд мөнгөн медаль хүртсэн юм.
2026-09-08

Б.БОЛДБААТАР: Дэлхийн медальтнаар тодорсон өдрөөс өөртөө тавих шаардлагаа өндөр болгосон

Монголын модон бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг, “Залуу од” клубийн тамирчин Б.Болдбаатар модон бөмбөгөөр олон жил тууштай хичээллэж, өдгөө дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан тоглогч болжээ. Тэрбээр 10 жилийн өмнө спортын талбарт хөл тавьж, амжилтаа хошой алтан медалиар эхлүүлсэн цагаас олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсоор буй.
2026-08-28

Э.БАТТУЛГА: Байгаль орчны салбарт манлайлал үзүүлэх нь уур амьсгалын дипломат харилцаанд онцгой ач холбогдолтой

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулсан хурал, хэлэлцүүлэгт голлох үүрэгтэй оролцож, байгаль, цаг ууртай холбоотой хамгийн сүүлийн үеийн судалгаа, мэдээллээр талуудыг хангаж ажилласан Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа. 
2026-08-28

У.ТУНГАЛАГ: Монгол Улс нүүдлийн мал аж ахуй, бэлчээр нутгийг хамгаалах чиглэлд манлайлж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хороо (SPI)-ны гишүүн, “Луужин” амьтан судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал У.Тунгалагтай манай улсад болж буй COP17-гийн зохион байгуулалт, онцлог, гол ач холбогдлын талаар ярилцлаа. Т
2026-08-27

Б.УРАНЦАЦРАЛ: Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн 81 хувь нь ахуйн хүрээнд гарсан байна

Дэлхийн дахинд 100 мянган хүн тутмын 17 нь зам, тээврийн ослоор нас бардаг бол Монгол Улсад 21 хүн амиа алдаж байгаа нь өндөр үзүүлэлт болохыг мэргэжилтнүүд анхааруулах болсон. Сүүлийн таван жилд зам, тээврийн ослоор 2738 хүн эндсэний 312 нь хүүхэд гэсэн албан мэдээлэл бий.
2026-08-17

Г.Эрэгзэн: Хүннүгийн дурсгалууд 2000 жилийн өмнөх унаган төрхөө хадгалж үлдсэн нь дэлхийн судлаачдыг гайхшируулсан

Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал Улаанбаатар хотод энэ сарын 10-13-нд болж өндөрлөлөө. Үүний хүрээнд “Монголын археологи” салбар хуралдааныг зохион байгуулж, сүүлийн жилүүдэд хийсэн малтлага, судалгааны үр дүнг олон улсын эрдэмтдэд танилцуулав.
2026-08-17

THE LEMONS: Манайхан ер нь их ёдор л доо

“Надад хайргүй чинь үнэн үү Намайг бодсондоо хуурсан тийм үү Найдаж хүлээх хэрэггүй гэл үү Найз нь ойлгохгүй явж тийм үү”... хэмээх “Хайртай”-гаас авхуулаад “Чамдаа өгсөн хайр минь Дандаа үнсэх уруулыг хүлээнэ” гэх “Хүсэл” хүртэл тэдний дуу бүр хэн нэгний хүрч үл чадах дурсамжтай нэгэнт холбоотой. Тун удахгүй хамтлаг байгуулагдсаны 22 жилийн ойн тоглолт буюу “Лемонуудын баяр” болох гэж байна. Энд эгшиглэх эхний 10 дууг оркестрын бүрэлдэхүүнтэй хамтран тоглох юм билээ. Ингээд дуучин Ц.Одбаяр (Одноо), гитарчин А.Энхтулга (Тулгаа), Н.Чинчулуун, басс гитарчин Д.Анар, бөмбөрчин М.Өнөрбаяр (Өөжгий) нартай ярилцсанаа хүргэе.
2026-08-11

Ж.БЯМБАА: Сонсгол улс төрийнхний “жүжиг” болоод удлаа

Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаатай эрүүгийн процессын эрх зүй дэх нотолгоо, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр Эрхүүгийн их сургууль, Москвагийн Нийгмийн шинжлэх ухааны академид эрдмийн зэрэг хамгаалсан.
2026-08-04