Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөлбөмбөг

Ө.Батцэцэг Азийн цомын шигшээ тэмцээнийг шүүв

Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбооны элит ангилалтай шүүгч Ө.Батцэцэг Узбекистан улсын Ташкент хотод энэ сарын 3-16-нд хотод зохион байгуулж буй Азийн хөл бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насныхны Азийн цомын шигшээ тэмцээнд томилогдон ажиллахаар болсон юм. Тэгвэл B хэсгийн эхний тэмцээнд тэрбээр БНАСАУ, БНХАУ-ын шигшээ багийн тоглолтод Лаос, Тайланд улсын шүүгчтэй хамт ажиллалаа
2024-03-07

Гэнэтийн бэлэг барьсан багууд

Энэ улиралд Европын топ лигүүдэд цөөнгүй баг гэнэтийн амжилт үзүүллээ. Улмаар Европын цомын тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна. Дасаагүй байрандаа дээгүүр “жаалж” буй тэдгээр багийг товч танилцуулъя.
2024-03-06

“Улаабаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын үзмэрийн булан дэлгэгдлээ

Олимпын музейд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын үеэр ашиглагдсан спортын хэрэгсэл, материал, медаль, дурсгалын тэмдэг, медалион зэрэг 20 төрлийн 80 гаруй үнэт үзмэрүүд нэмэгдсэн.
2024-03-04

Хөл бөмбөгийн дээд лигт тоглох легионерууд ирлээ

Монголын хөл бөмбөгийн дээд лиг энэ сарын 2-нд эхэлнэ. Тус лигт тоглох легионерууд манайд иржээ. Тухайлбал, олон жил тоглосон туршлагатай тамирчдаас Б.Энхтулга, мөн япон легионер Юши Кавагүчи нар энэ удаа “Төв азарганууд” багийн эгнээнд нэгджээ. Тэгвэл “Брера илч” багт хөл тавьсан шинэ легионер Аото Сайто жигүүрийн байрлалд, аргентин тамирчин Агустин Мациел хагас хамгаалагчаар тоглох нь
2024-03-01

Азербайжан, Танзани улсын шигшээтэй тоглох нь

Олон улсын хөл бөмбөгийн холбооны зургаан өөр тивийн гишүүн холбоодын шигшээ багийг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “FIFA series” цуврал нөхөрсөг тоглолтыг ирэх сараас эхлүүлнэ. “FIFA series” шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтуудаа ирэх сарын 18-26-нд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри Ланка улсад зохион байгуулах юм. Уг төслийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан Азербайжаны Баку хотод тус улсын шигшээтэй ирэх сарын 22-нд, Танзанийн багийнхантай 25-нд тоглоно. Манайхан өмнө нь Африкийн Маврики, Европын Гүрж улсын шигшээ багтай тоглож байсан. Тэгвэл энэ удаад Азербайжан, Танзанийн тамирчидтай учраа тааран тоглох нь
2024-02-29

ПСЖ ямар шинэчлэл хийх вэ

Францын ПСЖ баг гол тоглогч К.Мбаппе гүй тоглох шинэ эринд бэлтгэж эхэллээ. Тухайлбал, “Ренн” багийн эсрэг тоглолтын 66 дахь минутад түүнийг сэлгээгээр суулгасан. Тухайн үед ПСЖ өрсөлдөгчдөө 0:1-ийн харьцаатай хожигдож байсан билээ. Ерөнхий дасгалжуулагч Л.Энрике тоглолтын дараа “Эрт орой хэзээ нэгэн цагт бид Килиан Мбаппегүй тоглож сурах ёстой” гэж өгүүлсэн. Баг нь ч од тоглогчийнхоо эзгүйд Г.Рамушийн 90+7 минутад оруулсан гоолын ачаар тэнцжээ.
2024-02-28

Б.Алтанцэцэг A зэрэглэлтэй анхны эмэгтэй дасгалжуулагч боллоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос Азийн хөл бөмбөгийн холбоотой хамтран А зэрэглэлтэй дасгалжуулагчийн сургалт хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Үүнд оролцогчдоос шалгалтад тэнцсэн есөн дасгалжуулагчид диплом, сертификат гардуулсан. Тэднээс Б.Алтанцэцэг Азийн хөл бөмбөгийн холбооны A зэрэглэлтэй анхны эмэгтэй дасгалжуулагч боллоо
2024-02-22

Монголын премьер лигийг шинэчлэх стратеги төлөвлөгөөг танилцуулав

Монголын хөлбөмбөгийн холбоо, Хөлбөмбөгийн лигийн зөвлөл, Монголын спортын корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Премьер лиг зохион байгуулалтын шинэ түвшинд явагдаж эхлэх бөгөөд лигийн шинэ өнгө төрх, брэндинг, ирэх зургаан жилийн стратеги төлөвлөгөөг танилцуулах ёслол Централ тауэрт боллоо.
2024-02-21

Эмэгтэйчүүдийн лигийг шинэ системээр зохион байгуулахаар болжээ

Монголын хөл бөмбөгийн холбооны 2023-2024 оны футзалын улирал үргэлжилж байна. Улирлын ээлжит тэмцээн болох “Эмэгтэйчүүдийн лиг-2024” удахгүй эхлэх нь. Энэ удаагийн лигийг шинэчилсэн системээр зохион байгуулах аж. Тэмцээнд найман клубийн 214 тоглогч оролцохоор бүртгүүлсэн. Лигийн тэмцээн нэг тойргийн систем буюу 28 тоглолт зохион байгуулсны дараа хүснэгтэд эзэлсэн байрлалаар эрэмбэлэгдэн, хасагдах шатны тоглолт өрнүүлэх юм. Хасагдах шатны тоглолтод эзэн, зочин гэсэн хувилбараар цааш шалгарах багийг тодруулна
2024-02-15

“Бага тойрог” багийнхнаас тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг, футзалын мастер ангиллын буюу 65, 60 насны тамирчдын УАШТ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний 60 насныхны ангилалд “Бага тойрог”-ийн тоглогчид МӨХ багийнхантай ана мана өрсөлдөж түрүүлсэн. Харин“Эрчим”-ийнхэн III байр эзлэв. Тоглолтод багийнхныгаа хошуучилж тоглосон тамирчдаас С.Ганцоож (“Эрчим”) шилдэг хаалгач, Л.Төгөлдөр (“Бага тойрог”) шилдэг тоглогч, Д.Буян-Өлзий (МӨХ) мэргэн буучаар шалгарсан юм
2024-02-02

“Хангарьд” клубийнхэн УАШТ-д түрүүлжээ

Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын охидын 13 хүртэлх насныхны УАШТ-д өрсөлдсөн хот, орон нутгийн багуудаас Ц.Болдбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” клубийнхэн тэргүүн байр эзэлж, аваргын алтан цом өргөлөө. Тэдэнд онооны хол зөрүүгүй хожигдсон А.Хулан дасгалжуулагчтай “10 дугаар сургууль, Туулын том тулнууд”-ын тамирчид мөнгө, Ч.Түвшинбат дасгалжуулагчтай “137 дугаар сургууль, Монцоолой” клубийнхэн хүрэл медаль хүртэв. Тэмцээнд бусдыгаа хошуучилсан тоглогчдоос “Хангарьд”-ын З.Ану-Үжин шилдэг хаалгач болов
2024-02-01

“Хараацай” клубийнхэн аваргын цом өргөжээ

Монголын хөл бөмбөгийн холбооноос футзалын хөвгүүдийн 14 хүртэлх насныхны УАШТ-ийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 28 клубийн тоглогчид оролцож, аваргын цомын төлөө анамана өрсөлдсөн юм. Энэ удаагийн ширүүхэн тоглолтод Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн тэргүүлж, аваргын алтан цом өргөлөө. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө Д.Батнасан дасгалжуулагчийн удирдлагад тоглосон “Эрчим” клубийнхэн мөнгөн медаль хүртэв
2024-01-18

Японы супер од Мориоко Кауру Монголд хөлбөмбөгийн сургалт явуулна

Тодруулбал, Японы “One ball connect NPO” той хамтран, нийт 60 хүүхэд хамруулан таван өдрийн бэлтгэл сургуулилт хийнэ. Эцэст нь шилдэг 2-3 хүүхдийг бүх санхүүжилтийг ивээн тэтгэгчид дааж Япон Улсад болох оролцуулна.
2024-01-10

Ажилгүйдлийг тэргүүлэгчид

Хөл бөмбөгийн топ лигүүд эхлээд удаж байгаа боловч маш олон тоглогч одоо болтол ажилгүй суусаар байна. Тэд дундаас удахгүй ямар нэг багт очих боломжтой шилдэг тоглогчдыг танилцуулъя. 
2023-12-27

К.РОНАЛДУГИЙН бишрэм үйлдэл 

Тоглолтын хоёр дахь минутад К.Роналду эсрэг багийн торгуулийн талбайд өрсөлдөгчтэйгөө мөргөлдөж унасан байна. Шүүгч тэр даруй торгуулийн цохилт заасан ч португал тоглогч торгуулийн цохилтыг болиулахаар талбайн шүүгчийг ятгаж эхэлсэн байна. Шүүгч түүний хүсэлтийг харгалзан үзээд бичлэг ухрааж үзсэний эцэст үнэхээр алдаа байгаагүй учир шийдвэрээ өөрчилжээ. Сонирхолтой нь, баг нь илт давуу ялаагүй, тоглолтын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй мөчид К.Роналду ийм үйлдэл гаргасан юм. “Персеполис” баг Ираны лигт зургаадугаарт байрт бичигдэж буй ч дутуу тоглолтууддаа хожвол хоёрдугаарт орох боломжтой. Тус баг өнгөрсөн улиралд улсынхаа аваргаар шалгарсан юм. 
2023-11-30

“Тоттенхэм”-ийн гайхалтай эхлэл

Премьер лигийн “Тоттенхэм” баг өнгөрсөн даваа гаргийн шөнө “Фулхэм”-ийг талбайдаа 2:0-ийн харьцаатай яллаа. Ийнхүү А.Постекоглугийн баг есөн тойргийн дараачаар 23 оноо авав. Энэ бол 1960 оноос хойш “Тоттенхэм”-ийн үзүүлж буй хамгийн шилдэг улирлын эхлэл юм. Тухайн улиралд тэд эхний есөн тоглолтдоо бүгдэд нь ялснаас гадна лигийн аварга болж байжээ . Тэд “Манчестер сити”, “Арсенал” багаас хоёр онооны илүүтэйгээр Премьер лигийг тэргүүлж байна.
2023-10-25

Л.Мессигийн нөлөө

Үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоосон тухай Америкийн хөл бөмбөгийн Мэйжор лиг мэдээллээ. Аргентины супер од Л.Месситэй “Интер Майами” баг гэрээ байгуулсан энэ жилд лигийн тоглолтуудыг дунджаар 22 111 үзэгч үзсэн аж. Харин өнгөрсөн улиралд дундаж үзэгчдийн тоо 21 033 болсон. Энэнь цар тахлын үеийн улирлыг эс тооцвол 2014 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон юм. 
2023-10-25

Монголын баг афганистанчуудад ялагдаж, ДАШТ-ий урьдчилсан шатнаас хасагдлаа 

Тэгвэл хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатарт болж, манай улсын баг өөрийн талбайд Афганистаны тоглогчдыг хүлээн авлаа. Харамсалтай нь, энэ удаад ч 0:1-ээр ялагдав. Тоглолтын ганц гоолыг Афганистаны багийн ахлагч Фаршад Ноор 71 дэх минутад оруулсан байна. Ингэснээр үндэсний шигшээ багийнхан хоёр тоглолтын дүнд 2:0 харьцаагаар ялагдал хүлээн, дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болсон юм. Харин Афганистаны багийнхан дараагийн шатанд Катар, Кувейт, Энэтхэгийн шигшээтэй өрсөлдөхөөр болов. Ташрамд дурдахад, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар япон мэргэжилтэн Ичиро Оцүка ажиллаж байна. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн сард гаргасан эрэмбээр 207 орноос Монгол 183 дугаарт жагсжээ. Тэгвэл Афганистаны баг 158 дугаарт эрэмбэлэгдсэн аж. 
2023-10-19