Үгүйлэгдсэн өөриймсөл
Нэг зүйлийг нэлээд хэдэн жил ажиглалаа. Өнгөрсөн зун бүр ч илүү мэдэгдлээ. Учир нь Монголын спортын түүхэнд урьд тохиож байгаагүй сайхан амжилтуудыг залуус толилуулав. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль охид хүртэв, ESL World cup тэмцээний CS:GO төрөлд хөвгүүд түрүүлэв. Хэзээ ч байгаагүй амжилт болж “бүртгэгдэв”. Сайхан юм!
2026-04-09
Энэ цагийн хяслан
Орчин үед сайд болохын өмнөхөн буюу намын нөхөд дэмжээд, Их Хурлаар орохоор цаг, минут тоолж байх мөч шиг урт адармаатай, ухаан бодол бараан цагаанаар эргэх тийм хором үгүй аж. Хүн гэдэг адын хүсэл, ёроолгүй шуналтай амьтан болохоороо сайд болуутаа “дайсан”- уудаа хэрхэн дарж, бах таваа хангаж, улмаар яаж өөртөө ашигтай нөхцөлийг үүсгэх вэ гэдгээ л хамгийн эхэнд зүрхээ эрвэгнүүлэн бодно. Хувь заяаны тавил энэ хойно “бэрс” гарах нь тодорхой болсон үед өөрөөр яах ч билээ.
2026-04-01
“Тэрсүүд” тавилангийн гэрч шүлгүүд
1950 онд Хэнтийн Дархан сумын бага сургуулийг онц дүнтэй төгссөн ч зургаадугаар ангидаа хүнд өвдсөний улмаас сургуулиасаа гарсан Р.Чойном хүү өөрийн хичээл зүтгэл, төрмөл авьяас билгийнхээ хүчээр бие даан суралцсаар орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншин судалж, тэдгээр хэлээр шүлэг туурвилаа зохиодог болов
2026-03-12
Ар хөвчийн хамбагар
Энэ удаагийн “Уран зохиол” буландаа зохиолч С.Пүрэвсүрэнг онцолж байна. Тэрбээр “Хавт Хасар”, “Хөх шуурга”, “Зардас” тэргүүтэй роман, “Өвгөдийн цадиг”, “Хүн уулын нөмөр” зэрэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлжээ. Түүний “Ар хөвчийн хамбагар” өгүүллэгийг толилуулж байна.
2026-01-22
Сайханд тэмүүлсэн найрагчийн тунгалаг гоо шүлгүүд
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Балдансодномын Энхжаргал Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. Онон мөрнийхөө хөвөөнд аж төрж, дотоод ертөнцөө анирдан шүлгээ туурвиж, онгодоо хөглөн суугаа уран бүтээлч. Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа нарын гарын шавь. “Болор цом”-ын дэд байр, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай-2025” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч юм.
2026-01-15
Х.Өлзийсайхан: Морин хуурын эгшиг, аялгуу бүхэн Монголын түүх, соёл, уламжлалыг илэрхийлдэг
Морин хуурт дурлагсдын “Хөг тэгширлээ” цугларалт, үндэсний урлагийн “Найр” энтертайнментыг үүсгэн байгуулагч Х.Өлзийсайхантай ярилцлаа. Тэрбээр морин хуур хөгжмийн гайхамшгийг үеэс үед өвлөн уламжлуулах зорилгоор цахим хичээл бэлтгэн, олон нийтэд хүргэдэг билээ. Түүнчлэн “Хөг тэгширлээ” төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм.
2025-02-02
“Ая эгшгийн зургаан жигүүр 2025” наадмын шилдгүүдийг тодрууллаа
Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгжмийг таниулах, өв соёлоо сурталчлах зорилгоор Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Ая эгшгийн зургаан жигүүр” наадмыг энэ сарын 22-23-нд зохион байгууллаа. Хоёр жил тутамд болдог тус наадамд 11 сургуулийн 76 хүүхэд морин хуур, лимбэ, ятга, ёочин, хуучир, эвэр бүрээ, шанз хөгжмийн төрлөөр оролцжээ.
2025-01-25
Д.Долгормаа: Монгол бүжиг бусдыг татах онцгой увдистай
Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Д.Долгормаатай ярилцлаа. Тэрбээр “Grand prix di Natale-2024” олон улсын уралдаанд 10 орны 120 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөн, үндэсний уламжлалт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт “Зүүдний ганга” бүтээлээр Д.Долгормаа уг уралдаанд оролцжээ.
2025-01-18
“Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг толилуулна
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 75 жилийн ойг тохиолдуулан “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг “Цагаан лавай” болон Төмөр замын чуулгынхан хамтран энэ онд үзэгчдийн хүртээл болгох нь.
2025-01-07
“Тунгалаг тамир” романыг франц хэлээр олны хүртээл болгоно
Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын ХХ зууны шилдэг бүтээл “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулж албан ёсоор борлуулж эхэллээ. Энэ романыг монгол судлаач, докторантур Тифэн Канн орчуулсан байна. Тэрбээр өдгөө Б.Ринченгийн “Үүрийнтуяа”-г франц хэлнээ хөрвүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ.
2024-07-08
“Монгол ардын суут” жүжгийг хойшлуулсан нь уран бүтээлчидтэй холбоотой гэв
Хүүхэлдэйн театраас “Монгол ардын суут” жүжгийг уржигдраас эхлэн олон нийтэд толилуулахаар товлоод байсан. Тэгвэл нээлт хийх өдөр нь тоглолтоо хойшлуулах шийдвэр гаргасан байна. Энэ талаар нь тус театрынхнаас тодруулахад “Уран бүтээлчидтэй холбоотой. Тайзнаа хэзээ тоглох нь одоогоор тодорхойгүй
2024-04-24
Уран бичлэгийн шилдэг бүтээлийн цуглуулгыг дэлгэв
Монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг болох уран бичлэгийг олон нийтэд таниулах зорилготой “Шинэ цас-2024” үзэсгэлэнг өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Энэхүү үзэсгэлэнг энэ сарын 9 хүртэл олны хүртээл болгох нь. Ингэхдээ өдөр бүр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах аж. Мөн “Шивээс Монголд хөгжихийн төлөө” нийгэмлэгийнхэн бүтэн өдрийн үйл ажиллагаа ч бэлдсэн байна. Энэхүү арга хэмжээг 1993 онд “Тусгал” хамтлагийнхан санаачилж байжээ. “Уг үйл ажиллагаа маань одоо ч үнэ цэнээ хадгалсаар буйд баяртай байна
2024-04-03
ЭМГЭНЭЛ: “Хаан найргийн хатан Дулмаа” тэнгэрт хальжээ
“Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн олноо алдаршсан Монгол улсын ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаа найрагч 90 насандаа таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
2024-03-27
Монгол туургатны бүжгийн үндэсний их наадам болно
Монгол туургатны бүжгийн “Хүн домог” наадам ирэх сарын сүүлчээр болно. “Сарны танго” төрийн бус байгууллагын санаачилгаар нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах тус наадмын бүртгэлийг эхлүүлээд буй бөгөөд ирэх сарын 17 хүртэл үргэлжлүүлэх нь. Наадмын тухайд ирэх сарын 28-31-нд буюу дөрвөн өдөр болох аж. Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг наадам төрөл, ангиллын хувьд нэлээд өргөн хүрээг хамруулдгаараа онцлогтой
2024-02-29