Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн сэдэв

Жижиг нь томорч, том нь тодорч чаддаггүй дотоодын компаниуд

Сар шинийн баяр болохтой зэрэгцэн Монголын хамгийн том компанийн нэг MCS-ийнхнээр буузаа хийлгэж, “Таван богд”-ынхноор ууц, өвчүүгээ чануулж байна хэмээн бид “томорч” маазардаг боллоо.
2026-02-06

Сошиалыг дагасан “сохор номингууд”

“Мега төсөл” гэх хоосон хийсвэр, уран зөгнөлт ертөнцийг эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулан бүтээж, ямар ч хамаагүй аргаар олон нийтийг түүндээ итгүүлэн үнэмшүүлэх гэж улайрсан төр засагтайгаа хамт мон­голчууд “Мета” компанийн бүрэн эрх­шээлд ор­чихлоо. Ямар ард түмэн байна, тийм төр за­­ саг бүрэлдэнэ гэдэгчлэн хэвлэл мэ­дээ­лэл, олон нийтийн сүлжээг ашиглан улс төр­чид, эрх мэ­­ дэлт­нүүд тархи угаах пропаганда хий­дэг Зо­хио­­ мол хүлээн зөвшөөрөгдөлтийн онол өнөөгийн манай улсад жинхэнэ утгаараа биеллээ олж байх шиг. “Datareportal”-аас гаргасан мэдээллээс үзэхэд 2025 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс дахь сошиал медиа идэвхтэй хэрэглэгч (олонх нь фэйс­бүүк)-ийн тоо 2.7 сая давж, гурван жи­лийн өмнөхөөс даруй 400 мянгаар нэмэгджээ.
2026-02-02

Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв цэцэрлэг биш

Жишээ 1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн тө­вөөр анх байгуулсан цагаас нь хойш үйлчлүүллээ. Жил ирэх тусам сайжирдаг байтал улам л дордоод байх юм. “Дээрээс сур” гэсэн гээд сэргээн засахын мэргэжилтнүүд нь ажлын цагаар яваад өгнө.
2026-01-30

Орон нутаг дахь багшийн сургуулиуд тэтгэлгээр “амь зогоож” байна

Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын болон бакалавр, магистр, докторын сургалтыг өнгөрсөн хичээлийн жилд 23 768 хүн төгссөн нь өмнөх оныхоос 13.7 хувиар буурсан дүн болохыг Боловсролын яамны статистикт мэдээлжээ. Тэр дундаа багш мэргэжлээр суралцагч цөөрч, багшлах боловсон хүчний дутагдалд улсаараа орчхоод байгаа юм. Багшлах боловсон хүчин хомсдол­­той бай­­­гаа нь боловсролын салбар төдийгүй улс орны “толгойны өвчин” болсон.
2026-01-28

Цахилгаан, дулаан гачигдсан өвлийн сургамж

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дөрөвдүгээр зуух эвдрэлийн улмаас энэ сарын 20-ны өдөр ажиллагаагүй болж, нийслэл Улаанбаатар хот даяар, мөн зарим орон нутагт цахилгааныг хэсэгчлэн хязгаарласан “адал явдалтай” өдрүүд арайхийн ард үлдэв үү гэтэл дахиад нэг зуух нь өчигдөр цоорчхов. Станцад гарсан гэмтэл, саатлыг шуурхай засварлаж дууссан инженер, техникийн ажилтнуудыг Ерөнхий сайд сайшаан, шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдэхтэй зэрэгцээд ээлжит явдал тохиосон юм.
2026-01-27

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв үр дүнтэй ажиллаж чадах уу

Засгийн газрын бодлогын хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, орчныг сайжруулах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “Баялгийг маань зөөгөөд дууслаа” гэж ойлгох нь элбэг. Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж, зодож, тэр байтугай шоронд хийдгээрээ алдартай, уул уурхайгаас өөр “мөнгө та­тах” олигтой салбаргүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй манай улсад тус төв үр нөлөөтэй ажиллаж чадах, эсэх нь анхаарал татаад буй.
2026-01-22

Монголчлох аргад найдсан монголчууд

Дэлхийн улс орнуудын хүний нөөцийн авьяас, ур чадварыг үнэлдэг “IMD World talent ranking 2025” тайланд Монгол сүүл мушгив. 69 улсын хүний нөөцийн ур чадварын хөгжлийг боловсролын хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөх чадвар, мэргэжилтнүүдийг тогтоон барих нөхцөл боломж зэрэг 31 үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд манайх ийнхүү 69-д эрэмбэлэгдсэн юм. Ерөнхийдөө гурван үндсэн ангиллын нийлбэр оноогоор хамгийн муу дүн үзүүлж, “Ур чадвартай хүний нөөц татах” гэсэн анхаарлын тэмдэгтэй ангилалд багтжээ. Биднийг ийн “баян ходоод”-нд ороход иргэдийн амьдралын чанар, ур чадвартай удирдлага болон авьяаслаг хүний нөөцийн дутагдал, эрүүл мэндийн дэд бүтэц, ажиллагсдын урам зориг зэрэг үзүүлэлт хамгийн сул үнэлэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.
2026-01-21

Онлайн худалдаа нэрийдлээр татвараас зайлсхийж, далд эдийн засаг үүсгэгчид

Фэйсбүүкийн “дэлгэц асах бүрт” л нэг эмэгтэй “За хөөрхнүүд минь, матрын арьсан цүнхийг хямдруулаад 30 000 төгрөг болголоо. Нэмээд зааны дүрстэй баримал, загварлаг хослол, өндөр болгодог амин дэм, үрчлээ арилгадаг тос зарж байна. Эл дансанд мөнгөө шилжүүлээд, төд удалгүй хүргүүлээд аваарай” хэмээн уянгалуулан хэлж, олон түмнийг уриалан дуудаж байхтай таарах болов. Бүр зөвхөн манай наймаачид л олдог байх гэмээр “Guess” брэндийн оосор бүхий “Coach”ийн цүнх ч зарж байгаа юм билээ. Мэдээж иргэд бизнес хийж орлого, ашгаа сайжруулах нь буруу биш. Иргэн баян бол улс баян ч гэдэг.
2026-01-20

1.6 сая иргэнтэй нийслэлд дахин нэг спорт цогцолбор хэрэгтэй гэж үү

Нийслэл хотын хүн амын дийлэнх буюу 65 орчим хувийг залуучууд эзэлдэг. Тэдэнд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, орчин үеийн спорт, соёлын цогцолбор ус, агаар мэт дутагдаж байгаа нь үнэн. Гэвч төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 74 сая ам.долларын өртөг бүхий “Улаанбаатар арена” төсөл нийгэмд хүлээлтээс илүүтэй болгоомжлол, эргэлзээ дагуулаад байна.
2026-01-16

Сургалтын зорилгоос “хальсан” судалгаагаар хувийн нууцад халдах боллоо

Сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүд элсүүлэх болгондоо жил бүр л эцэг, эхчүүдэд ижил асуулт тавьж, адилхан маягт бөглүүлэн, өнөөх л гэрээндээ гарын үсэг зуруулдаг. Энэ бүхэн хэзээнээс ч юм бүү мэд, хэвшмэл дадал болж, хэн ч үүнийг “яагаад” хэмээн лавлан асууж байсангүй. Учир нь судалгаа бөглөх нь сургуульд элсэх, үргэлжлүүлэн суралцахын салшгүй хэсэг л гэж ойлгодог байлаа. Нийтийн ухамсарт ч тэгж суусан. Харин элсэлтийн судалгаанд ямар мэдээлэл багтаж, юунд ашиглагддаг, хэнд очиж, хэзээ устдагийг ч бид мэддэггүй. Боловсролын байгууллагууд ч үүнийхээ учрыг тайлбарладаггүй.
2026-01-13

Супер ажилтны шаардлагаар “өвчилсөн” байгууллагууд

“Шулам”-гүй газар “хөөрхөн”, сэргэлэн залуучууд ажилд авна. Ачаалал бага, хийцгүй талдаа. Та манай ажилд орохын тулд амьсгалдаг байхад болно, амьсгалахгүй байсан ч хамаагүй дээ” хэмээх ажлын зар хэдэн жилийн өмнө цахим сүлжээнд түгсэн билээ. Түүнчлэн “Өдөр бүр 11-16 цагийн хооронд ажиллах ажилд хүн яаралтай авна. Өдөр унтаж болно. Фэйсбүүк, инстаграм “ухах” цагтай. Цалинг бэлэн олгох тул орой бүр “шоудах” боломжтой. Та яараарай” гэсэн нь ч бий. Ер нь хөдөлмөрийн зах зээл, тэр дундаа байгууллагууд ямар хүн ажилд авахаар зэхэж буй талаар нарийн судалбал сонирхолтой зүйл цөөнгүй харагдах шинжтэй дэг.
2026-01-12

Төрийн цахим системүүд хүний хувийн мэдээллийг хяналтгүй дамжуулж байна

Цахим технологийн хөгжил нь харилцаа холбооны салбарт “хувьсгал” хийж, олон салбарын эдийн засгийн өсөлтийг хурдасган, үүнийг дагаад хүмүүсийн амьдралын чанар ч сайжирч буй. Гэвч мэдээлэл, өгөгдлийг их хэмжээгээр цуглуулан хадгалж, боловсруулан ашиглах үндсэн зорилготой ажилладаг цахим технологиуд хүний эрх, эрх чөлөөний ноцтой эрсдэл дагуулсаар байдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Ялангуяа өнөөгийн нийгэмд хүний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй орон зай гэж бараг үгүй болсон. Ийм эрсдэлтэй нөхцөлд иргэнийхээ бүх л мэдээллийг хамгаалах үүрэгтэй төр нь цахим шилжилт нэрийн дор хүний эрхийн зөрчил үүсгээд зогсохгүй хувийн нууцад нь бүдүүлгээр халддаг байвал яах вэ. Тэгвэл яг энэ асуудлыг Хү­ ний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон сүү­ лийн хоёр жил судалж, эдүгээ урьдчилсан байдлаар үр дүнгээ хэлэлцүүлээд буй юм.
2026-01-08

Энэ онд ЭМДС-г үр ашигтай ажиллуулж чадах уу

Иргэд улсын эмнэлэгтээ үзүүлж чадахгүйд хүртлээ эрүүл мэндийн салбар шалдаа буучихсан байгаа. Яг ийм нөхцөл байдалтай сүүлийн 2-3 жилийг үджээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)ынхан сан дампуурсныг эхэндээ олон нийтээс нууцалсан ч эцэстээ үнэнд гүйцэгдэж, 2024 оны аравдугаар сараас хувийн эмнэлгүүдтэй байгуулсан гэрээгээ цуцалж, улсынх нь нэг удаагийн бээлий, хэрэглэлээ ч авч чадахаа больсон. Үйл ажиллагаа нь ингэж доголдсоор оны эцэс гэхэд үндсэндээ “үүдээ барьцгаасан”.
2026-01-05

Асуух нь сэтгүүлчийн эрх, хариулах нь даргын үүрэг

“Чи хаанаас явж байгаа юм, худлаа ярьдгаа боль”, “Хэний захиалгаар юу асууж байна, шууд хэлчих, миний дүү”, “Женкогийн бууны нохой, чамд яриа өгөхгүй” гэж асуулт асуусан сэтгүүлчид рүү дайрч, үг хэлээр доромжилж, хэт субъектив ханддаг хүн бол хотын дарга Х.Нямбаатар.
2025-12-29

Систем нь сайн ажилладаг улсад удирдлага солигдсон ч бодлого нь үргэлжилдэг

Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн хамгаалал гээд улс орны суурь салбарууд засаг төр солигдсон ч хэвийн, тасралтгүй ажиллаж байх ёстой. Ардчилсан засаглалтай, тогтвортой хөгжиж буй улс орнуудын баримталдаг хамгийн энгийн, бас чухал зарчим нь энэ. Өөрөөр хэлбэл, улсын хөгжил, иргэдийн амьдралын чанар, нийгмийн үйлчилгээнүүд бүгд систем буюу тогтолцооны тогт­вортой байдлаас шууд хамаардаг. Улс төрийн аливаа нөхцөл, засаглалын байдлаас үл хамааран доголдолгүй явах ёстой гэсэн л санаа. Гэвч манайд уг зарчим онолын түвшинд яригдсаар, бодит амьдралд хэрэгжилгүй өнөөдөртэй золгожээ. Үндсэндээ Монгол төрийн засаг­лалын хамгийн эмзэг, сул тал бол систем нь хувь хүнээс буюу эрх мэ­­­дэлтнүүдээс хэт хамааралтай явж ирсэнд учир байгаа юм.
2025-12-24

Даатгал хэмээх дархлаатай болох сон

Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо аймшигтай дэлбэрэлт болсон. Нийгэм даяараа уй гашууд автаж, аюултай ачаа тээвэр болон галын аюулгүй байдал, газар олголтын алдаа, хариуцлага зэрэг олон асуудал хөндсөн. Харин эдгээртэй эн тэнцэхүйц чухал асуудал нь даатгал гэдгийг хүмүүс ойлгож үлдсэн үү, үгүй юу бүү мэд. Харамсалтай нь, дээрх осолд өртөн амиа алдан, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн дунд амь насны даатгалтай хүн байхгүй, ипотекийн зээлтэй нь эд хөрөнгийн болон амь насны даатгал хийлгүүлээгүй байжээ. Харин ал­бан журмын буюу жолоочийн хариуцлагын даатгалаас таван сая төгрөгийн нөхөн олговор олгосон гэдгийг л даатгалын мэргэжилтэн дурдсан.
2025-12-22

Сонгуулиар л “амь ордог” хэсгийн ахлагч нэртэй намын ухуулагчдыг цомхотгоё

Сонгуулиар л “амь орж”, бусад үед нь бараг юу ч хийдэггүй, сул цалин авдаг хорооны хэсгийн ахлагч нэр­­­тэй намын ухуулагчдыг цомхотгож, төс­­­­­вийн мөнгийг хэмнэх нь зүйтэй хэмээн иргэд үзэж байна. Ингэж хэлэх болсон нь ч учиртай. УИХ-ын гишүүн Ч.Лодой­самбуу энэ сарын 11-нд мэдээлэл хийхдээ “2024 оны сонгуулиар хэсгийн ахлагчид яг ямар ажил хийдгийг нүдээр харсан. Тэд хорооныхоо айл өрхийг “цэнхэр, улаа­наар” ялгадаг л ажилтай юм билээ. Цэнхэр нь АН, улаан нь МАН-ыг дэмждэг гэдгийг илэрхийлж буй. “Цэнхэр” айлд бол төрийн үйлчилгээг тэр бүр хүртээхгүй, хавчдаг. Харин “улаан”-уудаа халамж, дэмжлэгт хамруулах, шагнал урамшуулалд тодор­хойлох зэргээр тойглож иржээ.
2025-12-19

Гар утасны камераар ганц, хоёрхон дүрс дамжуулахыг цахим хичээл гэхгүй

Хүүхдүүд 2025-2026 оны хичээлийн жил эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл сурсан сураагүй хоёрын хооронд өдөр хоногийг өнгөрүүлсээр өвлийн амралттайгаа золголоо. Өнгөрсөн аравдугаар сарын дундуур “Бие даалтын долоо хоног” нэртэй амралттай байхад багш нар ажил хаяж, энэ нь хорь гаруй хоног үргэлжлэн, хүүхдүүд хичээл ч үгүй хохирсон. Удаа ч үгүй ханиад, томууны дэгдэлт нэрийдлээр тэднийг дахин гэрт нь “хорьж”, цахим хи­ чээл нэртэй “жонхуу”-гаа шахсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-12 хүртэл I-IX ангийнхан цахимаар хичээ­­ллэж байгаад өнгөрсөн баасан гаргаас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэл амарчихлаа. 
2025-12-16