АН ард түмний мөнгийг хамгаалж, хянаж байна гэв
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр төсвийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. Ирэх оны төсөвт орлого, зарлагыг тус бүр 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж тусгасан. Оюутолгой болон төрийн өмчит компаниудын ногдол ашгаас ирэх онд 3.5 их наяд төгрөг орж ирнэ гэж тооцсон юм. Тэгвэл сөрөг хүчнийхэн Оюутолгойгоос олох ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу иргэдийн нэрийн дансанд хуримтлуулах ёстой атал Засгийн газар нэг удаагийн хууль баталж, дур мэдэн зарцуулах гэж буй нь хууль бус хэмээн буруутгав. Тиймээс иргэдээс санал асуух ёстой гэлээ.
2026-09-25
АН-ынхан Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хөндөнө
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу болон ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар мэдээлэл хийлээ. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэхээр шийдвэр гаргуулах чиглэлд шахаж ажилла” гэжээ. 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг эрх баригч намын бүлэг нь бүрэн дэмжиж, итгэл үзүүлж байгаа юу гэдгийг тэд асуух гэнэ.
2026-09-15
АН: Төсвийн бодлогоороо инфялцыг улам хөөрөгдөх нь
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр энэ оны улсын төсвийн тодотголын хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Б.Жаргалан гишүүн “Тодотголын төсөлд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 2.2 их наяд болгосон. Төсвийг энэ чигээр нь баталбал инфляц одоогийн 13 хувиас нэмэгдэж 18 хүрнэ, хоёр оронгоос буухгүй гэдгийг Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагаас хэлж буй.
2026-09-11
АН-ынхан УИХ-ын даргыг Цэцэд өгөхөөр болов
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн АНынхан үзжээ. Тус намын удирдлагууд уржигдар хуралдаж, дээрх төсвийн төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн байж болзошгүй гэсэн байна.
2026-09-07
АН: Засгийн газар бодит байдлыг үнэнээр нь хэл
Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар үнийн өсөлт, Засгийн газрын алдаатай бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Монголбанкнаас энэ оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болсныг зарласан. Төсвийг анхнаас нь алдагдалтай баталсан, үүн дээр шатахууны хомсдолтой холбоотой үнийн болон, инфляцын өсөлт нөлөөлсөн гэж тэд үзэж байна.
2026-08-28
АН-аас “Өөрчилье, бүтээе” үндэсний аян эхлүүлнэ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) өчигдөр Төрийн ордонд хуралдав. Үүгээр АН-ын дарга О.Цогтгэрэл “Өөрчилье, бүтээе” үндэсний аяны талаар танилцуулсан байна. Эл аяныг өчигдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Тэрбээр сэтгүүлчдэд “Монгол Улсын экспортын 96 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн.
2026-08-25
СЕХ-ны даргыг томилох асуудлаар АН завсарлага авлаа
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны даргаар Н.Мягмарыг томилох саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт оруулж ирснийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн юм. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлгээс гурав хоногийн завсарлага хүсэв. Эл томилгоог хаврын чуулганд багтаан шийдэх хэрэгтэй хэмээн спикер сануулж, сөрөг хүчинд нэг хоногийн завсарлага өглөө.
2026-07-03
АН-ынхан хотод бугшсан авлига, хулгайтай тэмцэнэ гэв
Нийслэлийн АН-ын хорооны удирдлагууд болон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар өчигдөр тус намын “4-11” цагаар мэдээлэл хийв. Тэд Улаанбаатар хотод нүүрлэсэн хулгай, авлигын асуудалтай тэмцэх Бодлогын зөвлөл байгуулснаа зарласан юм. Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир “Автомашины татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн ч замаа өргөтгөсөнгүй, зассангүй. Тэгвэл энэ зөрүү мөнгийг хулгайлж байна. Авлигын индексээр манай улс улам бүр ухарч буй.
2026-06-05
С.БАЯРЦОГТ: АН сөрөг хүчний байр суурьдаа үнэнч байна
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр тус намын генсек С.Баярцогт цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Н.Учралын Засгийн газарт АН хамтрах гэж буй, зургаан сайдын суудал амласан гэсэн мэдээлэл сүүлийн хэдэн өдөр гарч буй. Энэ талаар тэрбээр “Түүхэнд энэ хоёр нам хамтарч ажилласан тохиолдлууд бий.
2026-05-22
АН-ынхан өнөөдөр маргаанаа эцэслэнэ
АН-ынхан ойрд дотроо бужигнаантай байна. Учир нь өнөөдөр болох тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар ерөнхий нарийн бичгийн даргаа томилж, дэд дарга нараа сонгох ёстой.
2026-05-06
АН-ын бүлгийн даргын томилгоог хойшлуулав
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр өглөөхуралдаж, УИХ дахь бүлгийн даргаар хэнийг сонгох талаараахэлэлцсэн байна. АН-ын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын “давхар дээл”-ээ тайлж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд тодорхой хугацаа өнгөрч буй.
2026-05-05
“Бүлэг залилан хийсэн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт хариуцлага тооцох ёстой”
Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр УИХын гишүүн Ч.Лодойсамбуу “Туулын хурдны зам” төсөл болон нийслэлд өрнөж буй хууль бус хэрэг явдлын талаар байр сууриа илэрхийлэв. Уг төслийг хэрэгжүүлэгч “Сhina highway” компанийн баталгааны бичгийг тэрбээр сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Тендерийн тухай болон бусад хуулийн дагуу санхүүгийн ийм баталгааг тухайн улсын банк гаргадаг аж.
2026-05-01
АН-ын ҮБХ тавдугаар сарын 6-нд хуралдана
Тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдааныг тавдугаар сарын 6-нд товложээ. Үүгээр өмнөх хуралдаанаар эцэслэж чадаагүй зарим томилгоог дуусган баталгаажуулахаар төлөвлөсөн байна.
2026-04-30
“Туулын хурдны зам” төслийн гэрээнүүдийг ил болгохыг шаардлаа
Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Батбаяр, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Ж.Золжаргал нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өнгөрсөн сард Тамгын газарт хүргүүлсэн аж.
2026-04-24